November
7
2022
Anu.mn
Мэдээ
Яагаад Талархлын баярыг 11-р сарын дөрөв дэх Пүрэв гарагт тэмдэглэдэг вэ?
Яагаад Талархлын баярыг 11-р сарын дөрөв дэх Пүрэв гарагт тэмдэглэдэг вэ?
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Яагаад Талархлын баярыг 11-р сарын дөрөв дэх Пүрэв гарагт тэмдэглэдэг вэ?
Photo: Shutterstock

Энэ жилийн хамгийн их хүлээгдэж буй баяруудын нэг Талархлын баяр 11-р сарын 24-нд тохиож байна. Энэ баяр үргэлж арваннэгдүгээр сарын дөрөв дэх пүрэв гарагт тэмдэглэдэг бөгөөд яагаад энэ өдрийг сонгосон талаар Fox News бичжээ.

Фермерүүдийн альманах-д тэмдэглэснээр 1600-аад оны эхээр Массачусетс, Виржиниа мужид суурьшсан хүмүүс ургац хураалтын улирал амжилттай болсонд талархал илэрхийлэхийн тулд баяр тэмдэглэдэг байв. Түүхэн дэх хамгийн алдартай Талархлын баярыг, 1621 онд Европоос ирсэн мөргөлчид, үл таних орчин нөхцөлд амьдрах, суурьшихад нь тусалсан  уригдан оролцсон нутгийн индианчуудтай хамтран Плимут хотод тэмдэглэж байжээ.

1789 онд Ерөнхийлөгч Жорж Вашингтон арваннэгдүгээр сарын 26-ны өдрийг үндэсний арга хэмжээ - Олон нийтийн талархал, залбирлын өдөр (A day of public thanksgiving and prayer) болгон зарлав. Дараагийн жилүүдэд, Америкийн ерөнхийлөгчид, тэмдэглэх өдөр нь өөр өөр ч Талархлын баярыг баталж ирсэн байдаг.

1863 онд Ерөнхийлөгч Абрахам Линкольн Талархлын өдрийг жил бүрийн арваннэгдүгээр сарын сүүлийн пүрэв гарагт тэмдэглэнэ гэж зарлав.

20-р зууны улс орныг донсолгосон Их хямралын дараа, 1939 оны 11-р сарын сүүлчийн өдөр тохиосон Талархлын баяр нь, улс орны эдийн засгийн сэргэлтэд сөргөөр нөлөөлнө гэж зарим хүмүүс болгоомжилж байсан гэж Үндэсний архивт тэмдэглэгдэн үлджээ.

Харин Ерөнхийлөгч Франклин Рузвельт, Зул сарын баяраас өмнө илүү их "худалдан авалт" хийлгэх хугацаа гаргах зорилгоор Талархлын өдрийг арваннэгдүгээр сарын сүүлийн пүрэв гарагаас урагшлуулж хоёр дахь пүрэв гараг болгон өөрчилсөн Ерөнхийлөгчийн тунхаглалыг гаргасан. Гэтэл энэ шийдвэр шинэ асуудлууд үүсгэсэн бөгөөд 16 муж улс уг өдрийг өөрчлөхөөс татгалзаж, 32 муж хүлээн зөвшөөрсөн байна.Ингээд нэг хэсэг улс даяар хоёр Талархлын баяр тэмдэглэх болсон. Хоёр жилийн турш энэ баярыг хаана амьдарч байгаагаас хамааран өөр өөр цаг үед тэмдэглэдэг байсан гэж Fox 10 мэдээлсэн байна.

1941 онд Конгресс хөндлөнгөөс оролцож, жил бүр тоорхой тэмдэглэх өдрийг тогтоожээ. Төлөөлөгчдийн танхим 11-р сарын сүүлийн пүрэв гарагт Талархлын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тогтоолыг баталж, арваннэгдүгээр сард заримдаа таван пүрэв гараг байдаг тул баяр ёслолыг дөрөв дэх долоо хоногийн пүрэв гарагт хийх ёстой гэж Сенат тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулсан аж. Оролцсон бүх талууд санал нэгдэж, Ерөнхийлөгч Рузвельт тогтоолд гарын үсэг зурсан гэж Үндэсний архиваас мэдээлжээ. Түүнээс хойш арваннэгдүгээр сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гарагийг АНУ-д албан ёсны холбооны Талархлын өдөр хэмээн хүлээн зөвшөөрдөг болжээ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.