October
2
2023
Anu.mn
Мэдээ
Жилд 100,000 долларын орлого олохын тулд танд, хэдэн сошиал медиа дагагч хэрэгтэй вэ?
Жилд 100,000 долларын орлого олохын тулд танд, хэдэн сошиал медиа дагагч хэрэгтэй вэ?
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Жилд 100,000 долларын орлого олохын тулд танд, хэдэн сошиал медиа дагагч хэрэгтэй вэ?
Photo: Shutterstock

TikTok, YouTube, Instagram зэрэг платформ дээр хүмүүс их мөнгө олох боломжтой ч, энэ нь, хичнээн дагагчтай болон хичнээн хүн үзсэнээс нь хамаардаг гэж CNBC бичжээ.

Дуэйн "The Rock" Жонсон, Кайли Женнер, Криштиану Роналду (тус бүр нь 200 сая гаруй Инстаграм дагагчтай) зэрэг томоохон одод, нэг нийтлэлээс 1 сая доллараас илүү орлого олох боломжтой байдаг, ийм нэртэй хүмүүст ийм олон дагагч нар ч бараг хэрэггүй гэж Hopper HQ With Instagram-ийн аналитик компани мэдээлэлдээ дурджээ.

Хөгжмийн лицензийн Lickd.co платформ, шинээр гаргасан "нийгмийн сүлжээний цалин"-гийн тооцоологч буюу калькулятораар, 100,000 долларын орлого олохын тулд YouTube, Instagram, TikTok дээр хэдэн захиалагч хэрэгтэйг, Influencer Marketing Hub-ийн YouTube Money Calculator-ын тооцоолол, SevenSix-ийн Influencerүүдийн үнийн тайлан болон SocialPubli-ийн нөлөөлөгч брэндийн платформын "Төлбөр авахын тулд TikTok-д хэдэн дагагч хэрэгтэй вэ?" блог дахь нийтлэл, мэдээлэлүүдийн өгөгдлүүдийг ашиглан тооцоолж гаргасан байна.

YouTube

100,000 долларын орлого олохын тулд танд дор хаяж 1000 дагагч, жилд 24 сая орчим үзэлт хийгдсэн байх хэрэгтэй. Мөн видеонууд дээрээ зар сурталчилгаа хийх замаар мөнгө олох боломжийг олгодог YouTube-ийн Түншийн Хөтөлбөрийн (YPP) гишүүн байх шаардлагатай бөгөөд YPP-д элсэхийн тулд та хамгийн багадаа 1000 дагагчтай, сүүлийн 12 сарын хугацаанд AdSense-д бүртгэгдсэн 4000 гаруй "үзэлтийн цаг" хуримтлуулсан байх ёстой.

YouTube Influencer Marketing Hub тооцоолуур, 1000 үзэлт тутамд дунджаар youtuber 7.60 долларын орлого олдог бөгөөд орлогын 45% нь Google-д очдог гэж гаргажээ.

Instagram

100,000 долларын орлого олохын тулд та, 5,000 Instagram дагагчтай, 308 пост нийтэлсэн байх хэрэгтэй.. Энгийн хүмүүс Instagram болон бусад платформыг хэрхэн удирдаж, алдартай онлайн нөлөөлөгч болж буйг HBO-гийн баримтат кино бодож байгаагаас тань хамаагүй хялбар гэдгийг харуулдаг.

Нэг сая гаруй дагагчтай хүн, брэндүүдийн нийтлэлээс 250,000 гаруй долларын орлого олох боломжтой. Instagram дээр мөнгө олохын тулд бизнес хийх төрлөө сонгож, аккаунтаа мэргэжлийн болгодог.

TikTok

100,000 долларын орлого олохын тулд танд хамгийн багадаа 10,000 TikTok дагагч, жилд 270 сая гаруй үзэлт хэрэгтэй. TikTok нь YouTube-тэй адил TikTok Creator Fund нэртэй түншлэлийн хөтөлбөртэй. Эрх авахын тулд АНУ, Их Британи, Франц, Герман, Испани эсвэл Италид байрладаг, 18-аас доошгүй настай, сүүлийн 30 хоногт дор хаяж 100,000 дагагчтай, мөн 100,000 үзэлттэй байх ёстой.

Дагагчидынхаа тусламжтай өөр ямар нийгмийн сүлжээн дээр мөнгө хийж болохыг Lickd.co. тооцоолуурыг ашиглан мэдэж болно.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.