ВАШИНГТОН (Reuters) - Ерөнхийлөгч Жо Байден, даваа гарагт, түүний 6-р сард гарын үсэг зурсан, сүүлийн 30 жилийн хугацаан дахь анхны холбооны улсын галт зэвсгийн аюулгүй байдлын тухай хуулийн төслийг танилцуулан, тэмдэглэх арга хэмжээг Цагаан ордонд зохион байгуулах болжээ.
Увалде, Буффало хотуудад 30 гаруй хүний аминд хүрсэн, тэр дундаа бага сургуулийн 19 хүүхэд амиа алдсанаас хойш хэдхэн долоо хоногийн дараа энэхүү хоёр намын нэгдсэн хуулийн төсөл гарч байгаа юм.
Уг хуульд өөрсдөдөө болон бусдад аюул учруулж болзошгүй гэж үзсэн хүмүүсийн гараас галт зэвсгийг хураан авах, олгохгүй байхад муж улсуудад туслах заалтууд орсон. Мөн гэрлээгүй, дотно хамтрагчдаа хүч хэрэглэсэн, халдсан хэргээр ял шийтгүүлсэн хүмүүст ба гэр бүлийн хүчирхийлэлд буруутгагдаж байсан худалдан авагчдад буу худалдахыг хориглож байгаа юм.
Энэ галт зэвсэг, бууны хязгаарлалт, аюулгүй байдлын тухай хуулийн төсөл нь Дээд шүүх буу эзэмшигчдийн эрхийг өргөжүүлсэнтэй нэг долоо хоногт зэрэгцэн гарсан байна.
Галт зэвсгийн хяналт нь олон талтай, хуваагдмал асуудал байсаар ирсэн бөгөөд бууны худалдаанд шинэ хяналт тавих оролдлого үе үе бүтэлгүйтсээр ирсэн.
11-р сарын 8-нд болох конгресст хяналт тавих завсрын сонгуулийн өмнө олон нийтийн итгэл үнэмшил буурсан үнэлгээг сайжруулахыг эрмэлзэж буй Байден, сонгуулийн сурталчилгааныхаа нэг хэсэг болох буу зэвсгийн хяналтад ялалт байгуулж байгаа нь энэ юм.
Энэ арга хэмжээнд Байдентай хамт Колумбин, Виржиниа Тех, Аврора, Туксон, Сэнди Хүүк, Парклэнд, Санта Фе, Увалде, Баффало, Хайланд Парк зэрэг галт зэвсгийн халдлагад өртөн амьд үлдсэн хүмүүс болон хохирогчдын гэр бүлийн гишүүд оролцоно гэж Цагаан ордон мэдэгджээ.
Эх сурвалж: Reuters