Лос-Анжелест өнгөрсөн долоо хоногт, онгоцны буудал руу хүргүүлэхээр Waymo жолоочгүй такси дуудсан залууг, такси нь зогсоол дээр ирсэнийхээ дараа зогсолгүй зогсоол тойрон эргэлдэж, нислэгээс нь хоцроох шахсан талаар CBS News мэдээлэв.
Майк Жонс, нисэх онгоцны буудал руу явахаар Waymo таксинд суусны дараа болсон явдал яг л Диснейлэндэд зугаалахтай адил байсан гэж ярьжээ. Тэрээр, олон нийтийн сүлжээнд тавьсан "Яагаад энэ эргэлдээд байна аа? Миний толгой эргэчихлээ” гэсэн видео нь, хоёр сая гаруй үзэлттэй, сэтгэгдэлтэй цахим ертөнцөд тарсан ажээ. Такси, машины зогсоолыг тойрон эргэлдэж байх үед дотор нь түгжигдсэн байсан, машиныг зогсоож чадаагүй, тусламжийн үйлчилгээнд утсаар холбогдож хандсан ч тусалж чадаагүй гэж мэдэгджээ. Харин Waymo-ийн төлөөлөгчид хандсанаар, хэдхэн минутын дотор машиныг удирдан зогсоож зорчигч нислэгтээ амжсан байна. Гэхдээ сонирхолтой нь, тэр Waymo компанийн төлөөлөгчид хандах үедээ хүнтэй ярьж байгаа юу эсвэл хиймэл оюун ухаантай ярьж байна уу гэдгээ мэдээгүй, учир нь уг асуудалд хайнгадуу хандсанд сэтгэл дундуур үлдсэн. Энэрэнгүй сэтгэл хаана байна? Хүн хоорондын холбоо хаана байна вэ? Энэ бол орчин үеийн дижитал ертөнцийн ердийн тохиолдол. Бүтээгдэхүүнийг хөгжүүлсээр байгаа хэдий ч, хэрэглэгчид асуудалтайгаа ганцаараа үлдэж байна” гэж бичжээ.
Мөн хамгийн хачирхалтай нь, Жонс өөрөө технологийн салбарт ажилладаг бөгөөд Waymo шиг үйлчилгээг амжилтад хүргэхийг хүсдэг. Гэхдээ тэрээр, бүх асуудал шийдэгдсэн гэдэгт итгэлтэй болох хүртлээ тус компанийн үйлчилгээг ашиглахгүй гэдгээ мэдэгдсэн байна.
Харин Waymo, энэ саатал таван минут гаруй үргэлжилсэн. Таксины компани зорчигчоос ямар ч төлбөр аваагүй бөгөөд програм хангамжийн шинэчлэлтийн тусламжтайгаар "тойрох асуудал" арилсан гэж мэдэгджээ.