Жоржиа мужийн нэгэн иргэн, нохойн тулаанд зориулан хууль бусаар пит булл үржүүлж, сургасан хэргээр бараг 500 жилийн хорих ял авчээ. Зуу гаруй амьтан түүний золиос болжээ. Түүний нэг нохойг шүүх хуралд оролцуулсан гэж USA Today мэдээлэв.
57 настай Винсент ЛеМарк Буррел, 93 удаа нохойн тулаан зохион байгуулж, амьтдад харгис хэрцгий хандсан 10 хэрэгт буруутай нь тогтоогдож, 475 жилийн хорих ял оноожээ. Шүүх хурал Атланта хотын ойролцоох Жоржиа мужийн Полдинг дүүрэгт болсон. Нохойны зодоон зохион байгуулсан хэрэг бүрт нь таван жил, амьтантай харгис хэрцгий хандсан хэрэг болгонд нэг жил нэмэгдсээр зуу зуугаар тооцогдох ял авсан.
Мужийн амьтны гэмт хэрэгтэй тэмцэх прокурор Жессика К.Рок, “Энэ бол нохойн зодоон зохион байгуулсан хэргээр оногдуулсан хамгийн урт ял юм. Буррелл зөвхөн зодоон зохион байгуулсан хэрэгтээ авах ял нь 465 жил байх байсан.” гэсэн байна
Ахлах прокурор К.К., "Энэ шийдвэр тодорхой мессеж болох болтугай: Полдинг муж, амьтдад хүнлэг бус харьцах, ялангуяа нохойны зодоонтой холбоотой хүчирхийлэл, харгислалыг тэвчихгүй. Гэмгүй амьтдад харгис хэрцгий ханддагийг зогсоох цаг нь болсон” гэж мэдэгджээ.
Бурреллийн өмгөөлөгч Дэвид Хит шүүхийн шийдвэрийг "нотлох баримтаар нотлогдоогүй" гэж үзэж байгаа тул шүүх хурлыг шинээр явуулах хүсэлт гаргасан байна.
Буррелл яагаад баривчлагдсан бэ?
Олон тооны нохдыг хүнд гинжээр гинжилж хашсан байхыг харсан Амазоны хүргэлтийн ажилтан цагдаад мэдэгдсэнээр мөрдлөг эхэлжээ. Нохдыг бие биедээ ойр ч, бие биедээ хүрч чадахааргүйгээр байлгаж, амьтдын түрэмгийллийг хөгжүүлэхэд чиглэгддэг тактикаар өсгөж байсан байна. 2022 оны арваннэгдүгээр сарын 8-нд цагдаагийн алба хаагчид түүний гэрээс 107 нохой олсны ихэнх нь питбулл байжээ. Бурреллыг баривчилж, "нохой тулалдуулах зорилгоор 100 гаруй пит булл үржүүлж, сургаж, тэжээсэн" хэргээр буруутгажээ.
Амьтад хоол хүнс, усгүй, "ихэнх нь хоол тэжээлийн дутагдалд орсон байсан" гэж прокурорууд мэдэгджээ. Бүх нохойг нөхөн сэргээх, эмчлэх зорилгоор хоргодох байруудаар тараан шилжүүлсэн, хамгийн өрөвдөлтэй нь тэд, тэнд байсан хүмүүсээс хайр, анхаарал халламж хүсч байсан нь гэж цагдаа нар ярьжээ. Тэд, “Манай дүүрэгт нохой зодоон болох ёсгүй. Бид энд үүнийг тэвчихгүй" гэсэн байна.