June
26
2024
Anu.mn
Мэдээ
Зорчигчид хүчилтөрөгчийн маск авахын тулд, онгоцны дээд хэсгийг эвдэхийг оролджээ
Зорчигчид хүчилтөрөгчийн маск авахын тулд, онгоцны дээд хэсгийг эвдэхийг оролджээ
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Зорчигчид хүчилтөрөгчийн маск авахын тулд, онгоцны дээд хэсгийг эвдэхийг оролджээ
Photo: iStock.com/Laser1987

United Airlines-ийн нислэгийн үеэр, онгоцны хүчилтөрөгчийн маскыг хэрхэн ашиглах талаар яаралтай мэдэгдэл гэнэт автоматаар зарлагдаж, маскнуудын багахан хэсэг нь таазны хэсгээс унаж ирэн, бусад нь онгойхгүй байсан тул, хүмүүсийн дунд эмх замбараагүй байдал үүсч, үймээн самуун болсон гэж FOX Business мэдээлжээ.

6-р сарын 12-ны өдөр Парисын Шарль де Голль нисэх онгоцны буудлаас Даллес (Вашингтон) чиглэлд нисч байсан Боинг 777-200 онгоцонд ер бусын хэрэг гарчээ.” Гэнэт, хүн бүр хүчилтөрөгчийн маскаа зүүх шаардлагатай гэж автомат зарлагч мэдэгдэн, автоматаар унаж ирэх ёстой маскнуудын хэдхэн нь дээд хэсгээс унаж, бусад нь унахгүй байсанд сандарсан хүмүүс хүчилтөрөгчийн маск авахын тулд дээд талын хэсгийг онгойлгохыг оролдон цохиж нүдэн, өөр нэг хүн бүр салоны хаалгыг онгойлгох гэж оролдсон. Онгоцны багийн гишүүд болон үйлчлэгч нар урд нь, хүчилтөрөгчийн маск зүүхийг шаардсан автомат мэдэгдэл зарлах ийм асуудалтай таарч байгаагүй бөгөөд энэ нь маш хачирхалтай нөхцөл байдал байсан. Атлантын далайг дамнасан энэхүү нислэгт ямар ч тодорхой аюул байгаагүй. Цөөн тооны хүчилтөрөгчийн маск санамсаргүйгээр ажилласан" гэж United Airlines-с FOX Business-т өгсөн мэдэгдэлдээ дурджээ. Тус компанийн зүгээс бүхээгийн агаарын даралт нислэгийн туршид хэвийн байж, онгоц товлосон цагтаа газардан, хэвийн буусан гэж тэмдэглэжээ.

Нэгдүгээр сарын эхээр Alaska Airlines-ын 737 Max 9 онгоцны хаалганы битүүмжлэл нислэгийн үеэр эвдэрсэн тул Боинг компани шалгагдаж байгаа юм.

Өнгөрсөн гуравдугаар сард, Хьюстон хотоос Флорида мужийн Форт Майерс чиглэлд нислэг үйлдэж байсан United Airlines компанийн Боинг 737-900 онгоцны хөдөлгүүрт гэмтэл гарсны улмаас ослын буулт хийхээр буцаж нисэхээс өөр аргагүй байдалд орж байсан.

Дөрөвдүгээр сард, Аляскийн Хонолулу хотоос Аляскийн Анкориж чиглэлд нисч байсан "Боинг 737 Макс 9" онгоцны жорлон эвдэрч, бүхээг усанд автсаны улмаас мөн буцахаас өөр аргагүй болж байв.

6-р сарын 18-нд, Сенатын дэд хороо Боинг компанийн гүйцэтгэх захирал Дэйв Калхаунаас мэдүүлэг авч, "Боинг компанийн аюулгүй байдал, зөрчлийн тухай" сонсгол зохион байгуулав. Тэрээр, 2018, 2019 онуудад Боинг онгоцны ослоор амиа алдсан зорчигчдын ар гэрийнхэнд хандаж үгээ эхлүүлсэн бөгөөд "Би Boeing компанийн бүх хүмүүсийн өмнөөс уучлалт гуйхыг хүсч байна. Та бүхэнд тохиолдсон нөхөгдөшгүй гарз, уй гашууд гүнээ харамсаж байна. Манай онгоцонд сууж үйлчлүүлж буй хүмүүсийн аюулгүй байдлаас илүү чухал зүйл бидэнд байхгүй." гэжээ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2025 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.