Христийн Мэндэлсний Баяр нь, гайхалтай баярын уур амьсгалаар дүүрэн, халуун ундааны цаг юм. Уламжлалт баяр болгон өөрийн үүсэл, үндэслэл болон ер бусын баримтуудтай байдаг бөгөөд Зул сарын баярт ч бас сонирхолтой баримтууд байдаг. Berries хүн бүрийн дуртай энэхүү баяртай холбоотой хамгийн сонирхолтой баримтуудын жагсаалтыг гаргажээ.
- Түүхэн дэх хамгийн өндөр мод нь Сиэтл (Вашингтон) хотод байсан. Түүний өндөр нь 221 фут (67 м) хүрч байв.
- Чихрэн таяг Германд зохион бүтээгдэж, энэ нь анх Есүсийг илэрхийлдэг J үсэг байжээ. Улаан судал нь түүний цусыг бэлэгддэг.
- Хар баасан гараг бол жилийн хамгийн их худалдааны борлуулалттай өдөр биш харин Зул сарын баярын өмнөх хоёр өдөр юм.
- Хамгийн их орлого олсон 20 киноны 1/3 нь зул сарын баярын үеэр дэлгэцнээ гарсан нь баяраар кино үзэх нь түгээмэл уламжлал байдгийг нотолдог байна.
- Японд Зул сарын баяраар KFC иддэг заншилтай. Захиалгыг хоёр сарын өмнө өгөхгүй бол хоцордог.
- Jingle Bells нь анх 1857 онд Талархлын баярын тухай дуу байсан. Энэ нь сансарт дуулсан анхны дуу болсон юм. Үүнийг сансрын нисгэгч Уолтер Ширра, Томас Стаффорд нар дуулсан.
- Зул сарын баяр нь, "Христийн месс" гэсэн утгатай Cristes Maesse гэсэн үгнээс гаралтай.
- Зул сарын баярын ширээний хоолны үлдэгдлээс болж 400,000 гаруй өвчин үүсдэг.
- Зул сарын баяр нь албан ёсны бус байсан. Оклахома 1907 онд Зул сарын баярыг бүх нийтийн амралтын өдөр болгосон АНУ-ын сүүлчийн муж болжээ.
- Зул сарын баяр бол олон хүний бодож байгаа шиг Христийн төрсөн өдөр биш юм. Библид бичсэнээр бол Христ өвлийн улиралд төрөөгүй.
- Америкчууд жилд 1.6 тэрбум зул сарын ил захидал худалдаж авдаг.
- Зул сарын баярын үеэр Виза картыг минут тутамд ойролцоогоор 6000 удаа ашигладаг.
- Франклин Пирс бол Цагаан ордонд гацуур модыг албан ёсоор тавьж чимэглэсэн анхны ерөнхийлөгч юм.
- Арванхоёрдугаар сарын 25-ны өдрийг Санчир гаригийн харийн баяр, үдэшлэг, мөрийтэй тоглоом, тахил өргөхтэй давхцаж байгаа учраас сонгосон гэж үздэг.
- Христийн Мэндэлсний Баярын гэрлүүд маш үнэтэй байсан тул зарахаас илүүтэйгээр түрээслүүлдэг байв. 1900 онд цахилгаанаар гэрэлтдэг мод хүний статусыг билгэддэг байв.
- 2010 оны Facebook-ийн судалгаагаар, Христийн Мэндэлсний Баярын өмнөх хоёр долоо хоног бол салах хамгийн алдартай үе гэж гарчээ.
- 2012 онд 15,000 гаруй хүн бэртэж гэмтсэн нь баяр ёслолын үеэр, (11-р сараас 12-р сар) гэр орноо чимэглэхтэй холбоотой байв. Хамгийн түгээмэл нь өндрөөс унах (34%)байжээ.
- Хамгийн олон баярын гэрлүүдийг Австралид байрлуулж байсан бөгөөд 1,194,380 гэрлийн чийдэн 3,865 хавтгай дөрвөлжин метр талбайг гэрэлтүүлж, Дэвид Ричард гэгч ингэж зугаацаад зогсоогүй янз бүрийн байгууллагад зориулан хандив цуглуулсан байдаг.
- Шилдэг 6 зул сарын гацуур модыг Орегон, Хойд Каролина, Пенсильвани, Мичиган, Вашингтон, Висконсин мужуудад ургуулдаг.
- Канадын Ванкувер хотод анхны зул сарын цамцны үдэшлэг болж, энэхүү уламжлал бий болсон гэж үздэг.
- Зул сарын мэнд хүргэе гэсэн хэллэг дэх Merry гэдэг үгийг тэр бүр ашигладаггүй. Учир нь хөгжилтэй гэдэг нь өөрөө бага зэрэг хордлого гэсэн үг гэнэ.
- Мичиган мужийн Мидланд дахь Чарльз Ховард Санта Клаусын сургуульд жил бүр 130 орчим Санта нар сурдаг. Тэд дүрийн түүх, алдартай тоглоомууд, Санта Клаусын ёс зүйд суралцдаг.
- 1980 онд Зул сарын баяраар хамгийн их зарагдсан тоглоом нь 1.99 долларын үнэтэй Рубик шоо байсан бол одоо энэ шоо 10 долларын үнэтэй.
- Каролинг гэдэг ойлголт нь Христийн Мэндэлсний Баяртай ямар ч холбоогүй юм. Carols нь 12-р зуунд Англид ирэх хүртлээ литургийн дуунууд байсан бөгөөд бэлэгний оронд сайн сайхныг хүсдэг дуу байв.