Шинэ он гарч, тэмдэглэлт баяр дууссаны дараа гацуур мод болон баярын чимэглэлээ хураах "зөв" цаг нь, уламжлал ёсоор Христийн Мэндэлсэн 12-дох хоног буюу 1 сарын 6 гэж WWLP мэдээлэв.
Христийн Мэндэлсний Баярын 12 хоног Христийн Мэндэлсний Баярын өдөр эхэлж, 1-р сарын 6-ны өдөр, Гурван Хаад (харийн шашны гурван илбэчин хаан, Ортодокс уламжлалаар - харь шашны тахилчиь) шинэ төрсөн Есүст бэлэг өгөхөөр ирсэн өдөр буюу 1-р сарын 6-нд дуусдаг байна.
Тиймээс, Христийн шашны уламжлал ёсоор, Христийн Мэндэлсний Баяр 1-р сарын 6-нд дууссан өдөр мод болон баярын чимэглэлүүдээ хурааах ёстой байдаг байна. Зарим хэсэг нь энэ үеэс хойш байлгах нь муу ёр гэж үздэг. 12 хоногийн энэхүү журам нь 1-р сарын 7-нд Зул сарын баярыг тэмдэглэдэг хүмүүст мөн хамаарч, тэд 1-р сарын 19-нд мод, чимэглэлээ хураадаг ажээ.
Гэхдээ, мод, чимэглэлээ хэзээ хураах нь хувийн сонголттой холбоотой байсаар ирсэн байдаг. 2022 оны Opendoor-оос хийсэн судалгаагаар хүмүүсийн 84% нь, зул сарын мод, чимэглэлээ 1-р сард багтааж хураадаг. Үлдсэн хэсэг нь, шинэ жил гармагц эсвэл уламжлаа мөрдөж 1 сарын 6-нд зул сарын гацуур чимэглэлээ хураадаг. Харин зарим хүмүүс, бүр хавар хүртэл орхидгоо нэмэлт баяр баясгаланг авч байдаг гэж тайлбарласан байна.