June
22
2024
Anu.mn
Мэдээ
Зуны улиралд машиндаа орхиж болохгүй арван нэгэн зүйл
Зуны улиралд машиндаа орхиж болохгүй арван нэгэн зүйл
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Зуны улиралд машиндаа орхиж болохгүй арван нэгэн зүйл
Photo: Shutterstock

Хэрэв та машинаа угаахаас өөр аргагүй байдалд орох, эсвэл машинаа шатаах эрсдэлд орохыг хүсэхгүй байгаа бол дараах зүйлсийг машиндаа орхиж болохгүй гэж Lifehacker зөвлөж байна.

Машиныг, гадна температур +22 градус байх үед нарны шууд тусгалд байрлуулвал, нэг цагийн дараа доторх температур +48 ° хүрдэг бөгөөд бүхээгийн зарим хэсгүүдэд 70 ° хүртэл халдаг байна. Энэ бол хүн, амьтдыг хэзээ ч орхиж болохгүй аймшигт халуун там гэсэн үг юм.

Халуун өдөр машин дотор орхиж болохгүй зүйлсийн жагсаалт:

1.Эм

Үйлдвэрлэгчид ихэнх эмийг 25 ° C-аас ихгүй температурт, харанхуй сэрүүн газар хадгалахыг зөвлөдөг. Халуун орчин эмийн химийн найрлагад нөлөөлж, улмаар эмийн үйлчлэлийг үр дүнгүй болгодог.

2. Хуванцар савтай ус

Судалгаагаар дулааны нөлөөгөөр хуванцар нь бисфенол А буюу хүний ​​биед хортой, дотоод шүүрлийн болон бодисын солилцооны эмгэгийг үүсгэдэг болохыг тогтоожээ. Түүнээс гадна, устай сав нь нарны шууд тусгалд линз шиг ажиллаж, гал түймэр үүсгэх аюултай.

3. Гаджетууд

Утас, таблет, батарейгаар ажилладаг хүүхдийн тоглоом гэх мэтийг машинд үлдээж болохгүй. Дулаан нь лити батерейнд сөргөөр нөлөөлж, ашиглалтын хугацааг бууруулдаг. Apple зэрэг төхөөрөмж үйлдвэрлэгчид 35 хэмээс дээш температур батерейг гэмтээж болзошгүйг анхааруулдаг байна.

4. Нарнаас хамгаалах тос

Хэт халалтаас болж гашилж, бүтэц нь өөрчлөгдөж, үр нөлөөгөө алддаг. Ер нь бүх энгийн тосонд мөн хамаатай.

5. Архи

Шар айраг халуунд өртөхөд 3-метил-2-бутен-тиол үүсдэгээс исгэлэн гашуун амттай, өмхий үнэртэй болдог. Дарс мөн адил амт нь бас муудаж, хатуу, тааламжгүй болдог. Харанхуй, сэрүүн газар - 20 ° C-аас ихгүй температурт хадгалдаг нь үүнтэй холбоотой. Мөн гар ариутгагч бодисууд халаад асах магадлалтай байдаг.

6. Шоколад

Шоколад 26 ° C-ийн температурт хайлж эхэлдэг. Халуун өдөр машиндаа үлдээвэл хүрэн шалбааг л үлдэх болно.

7. Зургийн лаван харандаа

40 ° С-т тэд зөөлөрч эхэлдэг бөгөөд 48 ° С-т шингэн төлөвт ордог. Тиймээс хэрэв та, суудалын бүрээс, шалавчаа угаахыг хүсэхгүй байгаа бол хүүхдүүд өнгийн харандаануудаа орхисон эсэхийг анхаараарай.

8. Хоол хүнс

Ялангуяа түргэн мууддаг хүнсний бүтээгдэхүүнд: бэлэн хоол, сүүн бүтээгдэхүүн, өндөг, мах, загас, цөцгийтэй бялуу гэх мэт орно. Эдгээрийг хөргөгчинд хийлгүй 2 цагаас илүү хугацаагаар хадгалахыг зөвлөдөггүй. Хэрэв гадаа температур 32 ° C-аас дээш байвал хадгалж болох хугацаа автоматаар 1 цаг хүртэл буурдаг. Халуун орчин, нянгийн үржлийг төгс дэмжиж, хоолны бүтцэд нөлөөлдөг.

9. Асаагуур

Тэд дэлбэрч, гал гарах өндөр эрсдэлтэй учираас, зөвхөн машинд ч биш, тагт, цонхны тавцан, байшингийн террас дээр нарны гэрэлд үлдээхгүй байх нь дээр. Асаагуураас болж гал гарсан тохиолдолууд маш олон байдаг.

10. Аэрозоль

Дезодорант, агаар цэвэршүүлэгч зэрэг нь, асаагууртай адил байна. Халах үед лаазны доторх агаар тэлж, дэлбэрдэг.

11. Ургамал

Ялангуяа халуун өдөр 50°C ба түүнээс дээш температурт ургамлыг машины суудал дээр орхисон тохиолдолд дулаан, шингэн алдалт нь тэднийг бүрэг үхүүлнэ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.