January
5
2024
Anu.mn
Мэдээ
AI нь, 60 жилийн турш гараагүй нээлтийн хэмжээний антибиотик бүтээжээ
AI нь, 60 жилийн турш гараагүй нээлтийн хэмжээний антибиотик бүтээжээ
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
AI нь, 60 жилийн турш гараагүй нээлтийн хэмжээний антибиотик бүтээжээ
Photo: IStock

Хиймэл оюун ухаан (AI), эмэнд тэсвэртэй үхлийн аюултай бактерийн эсрэг тэмцэх чадвартай, анагаах ухааны ололт амжилтад түлхэц өгсөн, анхны шинэ антибиотикийг бүтээсэн гэж EuroNews мэдээлэв.

Эрдэмтэд, AI загварыг ашиглан жил бүр дэлхий даяар олон мянган хүний аминд хүрдэг эмэнд тэсвэртэй нянтай тэмцэж чадах, эмэнд тэсвэртэй Staphylococcus aureus (MRSA) бактерийн эсрэг шинэ ангиллын антибиотикийг бүтээсэн байна. 

Судалгааны зохиогчдын нэг, Массачусетсийн Технологийн Их Сургуулийн (MIT) анагаахын салбарын инженерчлэлийн ухааны профессор Жеймс Коллинз, "Загварууд бидэнд, зарим тодорхой молекулууд сайн антибиотик үүсгэдэг гэсэн таамаглалыг баталлаа. Энэ антибиотик, эмэнд тэсвэртэй бактерийг дарах эргэлтийн цэг болж магадгүй юм." гэсэн бөгөөд 21 судлаачийн баг хамтран бичсэн судалгааны ажлын үр дүнг Nature сэтгүүлд нийтэлсэн байна.

Төслийн баг, шинэ нэгдлийн идэвхжил, хоруу чанарыг урьдчилан таамаглахын тулд ашигласан гүнзгийрүүлэн суралцах загвар буюу хиймэл мэдрэлийн сүлжээг ашиглан өгөгдлийг тодорхой програмчлалгүйгээр автоматаар сурдаг чадварыг эм боловсруулах, эмийн шинж чанарыг урьдчилан таамаглах, бүтээх үйл явцыг оновчтой болгоход ашиглаж байна. Энэ удаад судлаачид, метициллинд тэсвэртэй Staphylococcus aureus (MRSA) дээр ашиглажээ.

MRSA-аас үүдэлтэй халдварууд нь, арьсны хөнгөн халдвараас эхлээд уушгины хатгалгаа, цусны халдвар хүртэл хүнд, хүний амь насанд аюул учруулж болзошгүй нөхцөлд хүргэж байдаг. Европын Өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах төвийн (ECDC) мэдээлснээр, Европын Холбоонд жил бүр бараг 150,000 MRSA бүртгэгдэж, жил бүр 35,000 хүн нянгийн эсрэг эмэнд тэсвэртэй халдварын улмаас нас бардаг гэжээ.

Загваруудад, ойролцоогоор 39,000 нэгдлүүдийн MRSA-ийн эсрэг антибиотикийн үйл ажиллагааны үнэлгээний мэдээлэл болон нэгдлүүдийн химийн бүтцийн дэлгэрэнгүй мэдээллүүдийг оруулсан байна. "Эдгээр загварууд нь мэдрэлийн холболтыг дуурайдаг маш олон тооны тооцооллуудаас бүрддэг. Загваруудын дотор болон энэхүү хар хайрцагт юу болж байгааг хэн ч мэдэхгүй” гэж судалгааны тэргүүлэх зохиогчдын нэг, доктор Феликс Вонг ярьж байв.

Судлаачид гүнзгийрүүлэн суралцдаг гурван нэмэлт загварыг ашигласан бөгөөд эдгээр загварууд нь, хүний ​​гурван өөр төрлийн эсийн нэгдлүүдийн хоруу чанарыг үнэлэх зорилгод сургагдсан. Эрдэмтэд, энэхүү хоруу чанаруудын таамаглалуудыг, өмнө нь тогтоосон нянгийн эсрэг аргуудтай хослуулан судалснаар хүний ​​биед хамгийн бага хор хөнөөл учруулах, микробтой үр дүнтэй тэмцэж чадах нэгдлүүдийг олж тогтоожээ. Мөн энэхүү загварыг ашиглан, худалдаалагдаж байгаа эмүүд дэх12 сая орчим нэгдлүүдийг шалгасан байна.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.