November
7
2023
Anu.mn
Мэдээ
Ихэнх америкчууд Трампыг, Байденаас илүү гэж үзжээ
Ихэнх америкчууд Трампыг, Байденаас илүү гэж үзжээ
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Ихэнх америкчууд Трампыг, Байденаас илүү гэж үзжээ
Photo: IStock

Шинэ санал асуулгаар америкчуудын дийлэнх нь, Трамп дахин сонгогдвол АНУ дайнд оролцохоо больно, санхүүгийн байдал сайжирна гэж үзэж байгаа нь харагдсаныг TheHill мэдээлэв.

CBS News/YouGov-ын санал асуулга 10-р сарын 30-наас 11-р сарын 3-ны хооронд АНУ-ын насанд хүрсэн 2636 хүний дунд явагдсан бөгөөд алдааг нь 2,6 хувь гэж үздэг. Уг судалгаагаар, америкчуудын 45 хувь нь Трампыг ерөнхийлөгчийн сонгуульд амжилттай оролцвол санхүүгийн байдал сайжирна, харин 32 хувь нь Трамп ялвал санхүүгийн байдал улам дордно гэж үзсэн бол, 23 хувь нь ямар ч ялгаагүй гэж үзэж буй нь харагджээ.

Улс орны эдийн засгийн байр байдалтай холбоотой асуултад, судалгаанд оролцогчид Ерөнхийлөгч Байденг Трампаас муу ажилласан гэж үзсэн бөгөөд хамрагдагсдын 48 хувь нь Байден хоёр дахь удаагаа сонгогдвол санхүүгийн байдал улам дордно, ердөө 18 хувь нь санхүүгийн хувьд илүү сайжирна гэж хариулжээ. Үлдсэн 34 хувь нь юу ч өөрчлөгдөхгүй гэсэн байна.

Харин АНУ ойрын ирээдүйд дайнаас зайлсхийж чадах эсэхтэй холбоотой асуултад сонгогчдын ихэнх хувь нь Байден биш Трамп улс орныг дайнаас хол байлгаж чадна гэж хариулсан бөгөөд 43 хувь нь Трамп ирэх жилийн сонгуульд ялвал АНУ дайнд татагдан орох магадлал буурна гэж үзсэн бол 39 хувь нь Трампын үед энэ асуудал нэмэгдэнэ гэж хариулжээ.

Хэрэв Байден 2024 онд ерөнхийлөгч болвол хамрагдагсдын 49 хувь нь АНУ дайнд оролцох магадлал нэмэгдэнэ гэж үзсэн бол, 23 хувь нь Байдены удирдлаган дор энэ асуудал буурна гэж хариулжээ. Харин 23 хувь нь түүнийг дахин сонгогдвол байдал өөрчлөгдөхгүй гэж үзсэн байна.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.