April
1
2024
Anu.mn
Мэдээ
Үсчиний салонд үйлчилүүлсэн эмэгтэйчүүдийн бөөр гэмтэх тохиолдлууд олширчээ
Үсчиний салонд үйлчилүүлсэн эмэгтэйчүүдийн бөөр гэмтэх тохиолдлууд олширчээ
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Үсчиний салонд үйлчилүүлсэн эмэгтэйчүүдийн бөөр гэмтэх тохиолдлууд олширчээ
Photo: iStock

Үсчинд үсээ засуулсан эмэгтэйн бөөр гэмтсэн тохиолдлыг үсчиний салонд хэрэглэдэг глиоксилийн хүчил холбоотой гэж үзэж байгаа талаар FoxNews мэдээлэв.

26 настай Тунис эмэгтэй 2020 оны 6-р сараас 2022 оны 7-р сарын хооронд, гурван удаа бөөрний цочмог гэмтэл авсан бөгөөд эмч нар үүнийг үсийг гөлгөр, шулуун болгодог бүтээгдэхүүнүүдтэй холбон үзэж байна гэж New England Journal of Medicine сэтгүүл нийтэлжээ.

Судалгаанд хамрагдсан эмэгтэй бөөлжих, халуурах, гүйлгэх, нуруугаар өвдөх зовиурын улмаас эмнэлгийн тусламж авахаасаа өмнө ямар ч эрүүл мэндийн асуудалтай байгаагүй нь нотлогдсон байна. Бөөрний цочмог гэмтлийн шинж тэмдэг илэрсэн тохиолдол бүр нь, салон дээр үс засалт хийлгэсэн өдөртэй нь давхцаж байсан бөгөөд өвчтөн үсчингээр үйлчилүүлж байх үедээ түлэгдэж буй мэт мэдрэмж авдаг, хуйхан дээр шархлаа үүссэн гэж мэдүүлж байжээ.

Шинжилгээгээр, түүний цусан дахь креатинины хэмжээ өндөр гарсан бөгөөд плазмын креатинин нь цуснаас бөөрөөр шүүгддэг байна. Үсчин, үйлчилэх үедээ эмэгтэйн үсэнд 10% глиоксилийн хүчил агуулсан тос түрхдэг байжээ. Энэхүү химийн бодис нь судлаачдын үзэж байгаагаар бөөрөнд гэмтэл учруулдаг байна.

Глиоксилийн хүчил агуулсан үс шулуун болгогч нь нефропати үүсгэдэг, процедурын дараа кальцийн оксалатаас үүдэлтэй гэмтэл учруулдаг нь нотлогджээ. Энэхүү глиоксилийн хүчил нь, формальдегид агуулсан бүтээгдэхүүнүүдээс илүү аюулгүй гэснээр саяхан патентлагдсан ч, глиоксилийн хүчлийн нефротоксик шинж чанарыг харгалзан энэ нэгдлийг агуулсан бүтээгдэхүүнээс зайлсхийх хэрэгтэй. Бид үүнийг хэрэглэхийг зогсоох саналтай байна. Мөн Израильд 26 өвчтөн үс шулуун болгох үйлчилгээ хийлгэснийхээ дараа бөөрний цочмог гэмтэл авсан гэж нийтлэлд бичжээ.

2022 онд Үндэсний Эрүүл Мэндийн Хүрээлэнгийн (NIH) судалгаагаар үс шулуун болгох химийн бүтээгдэхүүн нь эмэгтэйчүүдийн умайн хорт хавдар тусах эрсдлийг нэмэгдүүлдэг болохыг тогтооосон бөгөөд судлаачид эдгээр бүтээгдэхүүнүүдэд дотоод шүүрлийн үйл ажиллагааг тасалдуулах үйлчилэлтэй химийн бодисууд байгааг онцолжээ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.