December
14
2024
Anu.mn
Мэдээ
Америк эмэгтэйчүүд гэрээ хэрхэн цэвэрлэдэг болон яагаад хэн ч, өөрөө өөрийгөө цэвэрлэдэг б ...
Америк эмэгтэйчүүд гэрээ хэрхэн цэвэрлэдэг болон яагаад хэн ч, өөрөө өөрийгөө цэвэрлэдэг байшингийн талаар мэдэхгүй өнгөрөв
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Америк эмэгтэйчүүд гэрээ хэрхэн цэвэрлэдэг болон яагаад хэн ч, өөрөө өөрийгөө цэвэрлэдэг байшингийн талаар мэдэхгүй өнгөрөв
Photo: iStock

Ихэнх эмэгтэйчүүдийн хувьд, гэрээ цэвэрлэх нь байнга хийх ёстой, дуусашгүй залхам ажил бөгөөд америк эмэгтэйчүүд ч гэсэн мөн адил, гэхдээ гэрийн ажлаа хөнгөвчлөхөөр гэрийн эзэгтэй нарт зориулсан сэтгүүлээс олж авсан дараах нууцуудыг ашигладаг гэж The Daily Mail бичжээ.

Тоосоо нэг өрөөнд арчиж эхэлсэн бол, өөр ажил руу шилжихгүйгээр, бүх өрөөнүүдийнхээ тоосыг үргэлжлүүлэн арчих нь илүү үр дүнтэй байдаг. Бусад бүх зүйлд, тоос сорогч ашиглах, шал арчих, тавилга, толь цэвэрлэх, цонх угаах ажлуудад мөн адил хамаарна.

Түүнчлэн "сэтгэл зүйн" зөвлөмжүүд байдаг: жишээлбэл, өдөр бүр 30 минутын таймер тохируулж, энэ хугацаанд аль болох олон ажлыг гүйцэтгэхийг хичээ. Цаг дуусмагц, дараагийн өдөр хүртэл ажилаа орхи.

Мөн ийм дүрэм байдаг:

  • Таймераа 30 минут дээр тохируулж, энэ хугацаанд чадах бүхнээ хий.
  • Гэрийнхээ өрөөнүүдийг тойрог хэлбэрээр ижил үйлдлийг хийж цэвэрлэх.
  • Дэлгүүрээс хэт их зүйл худалдаж авахгүйн тулд хүнсний бүтээгдэхүүний жагсаалт гаргаад утсандаа хадгалах
  • Шарах листээ тугалган цаасаар бүр.
  • Цонх цэвэрлэхдээ аяга таваг угаагч шингэнийг усандаа найруул.
  • Ванн цэвэрлэгчийг гадаргуу дээр нь цацсаны дараа 10 минут байлгаад цэвэрлэх
  • Ор дэрний даавуугаа дэрнийх нь уутанд хадгалах. Олоход амар
  • Хөшигний тоосыг амархан арилгахын тулд гартаа бага зэрэг чийгтэй оймс өмс
  • Хөргөгчний тавиур, сэнсний шүүлтүүр гэх мэт жижиг хэсгүүдийг аяга таваг угаагчаар цэвэрлэ.
  • Угаалгын машины сэгсрэгчийн эргэх хурдыг багасга. Энэ нь индүүдэх ажлыг хөнгөвчилнө.

Харин гэрээ цэвэрлэх дургүй америк эмэгтэйн байшин, 20 жилийн турш өөрийгөө савантай усаар цэвэрлэж байсан түүхийг энд оруулав!

Хэдийгээр 1940-өөд онд америк эмэгтэй өөрөө өөрийгөө цэвэрлэх орон сууц зохион бүтээсэн ч, хүмүүс гэр, албан тасалгаагаа гараар цэвэрлэсээр байна. 2016 оны арванхоёрдугаар сард Орегон мужийн Ньюберг хотын оршин суугч Фрэнсис Гейб 101 насандаа таалал төгсөв. Хөршүүд нь Фрэнсисийг галзуу эмэгтэй байсан уу, эсвэл гоц ухаантан байсан уу гэдгийг мэдэхгүй хэвээр үлдсэн ажээ. Фрэнсис Бейтсон 1915 онд Орегон мужийн Ньюберг хотод архитекторын гэр бүлд төржээ. 14 настайдаа тэрээр шаардлагатай дөрвөн жилийн оронд хоёр жил суралцан политехникийн коллеж төгссөн. Дараа нь Фрэнсис Дэлхийн 2-р дайны дараа өөрийн бизнесээ нээж, сүйрсэн барилгуудыг сэргээн засварлаж эхэлжээ. 45 гаруй жил амьдарсан нөхөр нь түүнийг овог нэрээ солихыг шаардсанаар, Фрэнсис Гэйб болсон нь одоо ч алдартай эмэгтэй зохион бүтээгчдийн нэг болжээ.

Фрэнсис Гейб хорин жилийн турш өөрийгөө цэвэрлэх байшинг зохион бүтээжээ. 1984 онд Фрэнсис байшингаа өөрөө цэвэрлэдэг байшин болгон өөрчилж, 68 патентлагдсан шинэ бүтээлийнх нь ачаар түүний байшин өөрөө өөрийгөө угааж, хатаах боломжтой болсон.

Гейб, байшингийн хана, тааз, шалыг ус үл нэвтрэх шингэн, нэг төрлийн давирхайгаар бүрж, мөн гэрийн бүх тавилгыг ус нэвтэрдэггүй материалаар сольсон. Хивснээс татгалзсан. Энгийнээр хэлэхэд энэ нь асар том аяга таваг угаагч болсон. Түүгээр ч зогсохгүй, цэвэрлэгээний явцад энэхүү өвөрмөц систем нь шал, ханыг угаагаад зогсохгүй, шүүгээнд байгаа хувцас, гал тогооны шүүгээний аяга таваг, нохойны үүрийг ч (нохойг оруулаад) цэвэрлэдэг байв. Гэрийн эзэгтэй борооны цув өмсөж, шүхрээ дэлгэж, системийг идэвхжүүлэх товчлуурыг дараад л болдог байв.

Байшингийн шалнууд нь хана руу налуу, өрөөний захаар тусгай сувагтай байв. Таазанд бэхэлсэн тусгай шүршигчид байшинг угааж, тэндээс урсах ус нохойн байшинг, нохойтой нь угаадаг байжээ.

Эхлээд шүршигч савантай усаар шүршиж, дараа нь байшинг цэвэр усаар зайлж, дараа нь бүлээн агаараар үлээлгэн байшинг хатаана. Энэхүү шинэлэг байшин 1980-аад онд амжилтанд хүрч, тэр байтугай жуулчид зочилж, Фрэнсис телевизийн шоунд байнга уригддаг байв. 1984 онд Гейбийн патентын хугацаа дууссан. Тэр энэ байшинг бүтээснээрээ мөнгө олоогүй, хөрөнгө оруулагчид олж чадаагүй ажээ.

Харамсалтай нь, 2001 оны газар хөдлөлтөөр өөрийгөө цэвэрлэдэг байшингийн бүтэц эвдэрч, түүнээс хойш зөвхөн гал тогооны шүршигч л ажиллаж байсан. 2003 он хүртэл уг байшингийн загварыг Даллас дахь Эмэгтэйчүүдийн музейд үзүүлж байсан нь, хамгийн алдартай үзмэрүүдийнх нь нэг болж байв.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.