December
13
2024
Anu.mn
Мэдээ
АНУ-дах цагаачлалын тухай долоон сонирхолтой түүхэн баримт
АНУ-дах цагаачлалын тухай долоон сонирхолтой түүхэн баримт
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
АНУ-дах цагаачлалын тухай долоон сонирхолтой түүхэн баримт
Photo: Shutterstock

АНУ бол баялаг, урт удаан түүхтэй улс бөгөөд үүсэн байгуулагдсанаасаа хойшхи хугацаанд өгсөж уруудаж байсан үеүд байдаг ч, алдаа онооноосоо сургамж авснаар дэлхийн хамгийн нөлөө бүхий улс болсон юм. АНУ-ын тухай төдийлөн мэддэггүй боловч сонирхолтой 7 баримтыг нийтэлжээ.

"Чөлөөт цагаан"

1790 онд АНУ анх удаа иргэншлийн дүрмийг тогтоосон хууль баталжээ. Америкийн иргэншил авахыг хүссэн гадаадын иргэн АНУ-д хоёроос доошгүй жил амьдарч, хууль тогтоомжийн талаар ямар ч асуудалгүй гэдгээ нотлох баримтаа бүрдүүлж өгөх ёстой бөгөөд тэрээр мөн "чөлөөт цагаан арьстан" байх ёстой.

Католик шашны эсрэг нам

1849 онд АНУ-д цагаачлалыг зогсоох хөтөлбөртэй нам байгуулагджээ. Энэ нам цагаачдаас гадна католик шашинтнуудыг дайсан гэж үздэг байв. Know Nothing Party /Юуг ч мэдэхгүй/ нам буюу Америкийн уугуул нам, Америкийн нам гэгддэг энэ нам нь протестантуудаас бүрдсэн бөгөөд үндсэндээ католик шашинтнуудыг эсэргүүцдэг байсан. Тэднийг Ромын Пап ламын төлөөлөгч, Америкийн амьдралын хэв маягийг эсэргүүцэгчид гэж үздэг байв.

Эллис арал

АНУ-д цагаачлалын бэлгэдлийн нэг нь Нью-Йоркийн ойролцоох Хадсон голын аманд байрлах Эллис арал байв. 1892 онд Эллис арал дээр АНУ-д анхны цагаачлалын тусгай төвийг байгуулж, 1954 он хүртэл ажиллаж байжээ. 40 сая орчим америкчуудын өвөг дээдэс Эллис арлаар дамжин АНУ-д ирсэн гэж үздэг. Одоо арал дээр музей байдаг.

Дэлхийн 2-р дайн ба орогнол

1948 онд Шилжин ирэгсдийн тухай хууль батлагдсан. Энэ нь 1945 оны 12-р сарын 22-ноос өмнө ирсэн, дүрвэгсдийн хуаранд байсан Европын орнуудын иргэдэд АНУ-д суурьших эрхийг олгож, дүрвэгсдийг хүлээн авах квотыг нэвтрүүлсэн.

Гадаадад төрсөн оршин суугчдын хамгийн бага тоо

1970 онд АНУ-ын оршин суугчдын дөнгөж 4.7% нь гадаадад төрсөн байв. Харин 2017 онд энэ үзүүлэлт 13.7% болсон.

Хууль бус цагаачдад өршөөл үзүүлэх

1986 онд Рональд Рейган, 1982 оноос хойш АНУ-д ирсэн хууль бус цагаачдыг хууль ёсны болгохыг (хэд хэдэн хязгаарлалттай) зөвшөөрсөн.

Цагаачдын хамгийн их ярьдаг хэл

Pew Research Center-ийн 2018 оны судалгаагаар, испани хэл нь цагаачдын ярьдаг хамгийн түгээмэл хэл юм (санал асуулгад оролцогчдын 42%). Хоёрдугаарт англи хэл (өөрөөр хэлбэл гэр бүлээрээ зөвхөн англи хэлээр ярьдаг) - 17%, гуравдугаарт Хятад (6%) байна.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.