Шүүхээс, Куба, Гаити, Никарагуа, Венесуэлийн олон зуун мянган цагаачдыг Байдены засаг захиргааны үеийн хөтөлбөрийн дагуу АНУ-д хууль ёсны дагуу нэвтэрсэн гэж дөрөвдүгээр сарын 14-нд шийдвэрлэсний дараа, Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа, эдгээр цагаачдын ажиллах зөвшөөрөл болон албадан гаргахаас хамгаалдаг хамгаалалтыг хөндөж чадсангүй гэж CBS мэдээлэв.
АНУ-ын дүүргийн шүүхийн шүүгч Индира Талвани, Трампын засаг захиргаанаас, 4-р сарын 24 гэхэд цагаачид АНУ-ыг өөрсдөө орхих ёстой. Эс тэгвээс холбооны цагаачлалын агентлагууд тэднийг баривчилж, албадан гаргана гэсэн эрх зүйг зөрчисөн мэдэгдэл хүргүүлснийг түдгэлзүүлэв. Мөн албаныханд, Байдены засаг захиргаа тухайн үед, хагас сая гаруй Куба, Гаити, Никарагуа, Венесуэлчүүдэд олгосон тэнсэн суллах гэгддэг энэ хуулийн хамгаалалтыг хөндөхийг хоригложээ. Тэрээр,эдгээр албадан гаргах ажиллагааг тохиолдол бүрээр нь шалгахгүйгээр хийх боломжгүй гэж үзсэн бөгөөд "Тухайн нөхцөл байдал бүрт ямар ч үндэслэлгүйгээр тэнсэн суллах хугацааг хугацаанаас нь өмнө цуцлах нь хууль дээдлэх ёсыг алдагдуулж байна" гэж ярьжээ.
Байдены засаг захиргааны бодлогын дагуу АНУ-д ирсэн хүмүүсийн хувьд, тэнсэн суллах гэгддэг энэ хуулийн хамгаалалт томоохон хөнгөлөлт үзүүлж байжээ. Энэ шийдвэр нь, хууль ёсны цагаачлалыг сурталчилж, цагаачдыг өмнөд хилээр хууль бусаар нэвтрэхийг хориглоход чиглэсэн байв.
Байдены хөтөлбөр
CHNV гэгддэг уг хөтөлбөрийн хүрээнд, АНУ-д амьдардаг хүмүүс ивээн тэтгүүлсэн Куба, Гаити, Никарагуа, Венесуэлийн нийт 532,000 цагаач АНУ руу орох зөвшөөрөл авсан бөгөөд эдгээр цагаачидыг хилээр нэвтэрснийх нь дараа хугацаанаас нь өмнө суллаж, АНУ-д хууль ёсоор хоёр жил ажиллахыг зөвшөөрдөг байжээ.
Бүгд найрамдахчуудын мужууд, энэ хөтөлбөрийг эсэргүүцэж байсан бөгөөд энэхүү CHNV-ийн бодлогыг Ерөнхийлөгч Трамп 1-р сард Цагаан ордонд буцаж ирмэгцээ шууд түр зогсоож, цагаачлалын энэхүү бодлогыг хүчингүй болгохоор яаравчилж байгаа юм.
Өнгөрсөн сард Дотоодын аюулгүй байдлын яам, CHNV хөтөлбөрт хамрагдагсдад, АНУ-аас сайн дураараа явах 30 хоногийн хугацаа өгнө. Биелүүлээгүй тохиолдолд, тус агентлаг тэднийг баривчилж, улсаас албадан гаргана гэсэн бөгөөд албаны хүмүүс эхлээд орогнол, ногоон карт зэрэг цагаачлалын өөр статус авах хүсэлт гаргаагүй цагаачдыг баривчлах ажлыг эхлүүлнэ гэж мэдэгджээ. 4-р сарын 15-нд хийсэн мэдэгдэлдээ Дотоодын аюулгүй байдлын яамны (DHS) хэвлэлийн төлөөлөгч Трисиа Маклафлин, CHNV хөтөлбөрийг буруушаан, "Энэ бодлого нь шалгалтгүйгээр 530,000 гаруй гадаадын иргэнийг Америкт нэвтрэх боломжийг олгосон. Энэ нь гэмт хэрэг болон ажлын байрны хууль бус асуудлуудыг өдөөсөн." гэж мэдэгдэл хийсэн юм.