April
23
2025
Anu.mn
Мэдээ
Бүдүүлэг үг хэллэг нь, сэтгэл зүйд сайн гэдгийг эрдэмтэд нотлов
Бүдүүлэг үг хэллэг нь, сэтгэл зүйд сайн гэдгийг эрдэмтэд нотлов
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Бүдүүлэг үг хэллэг нь, сэтгэл зүйд сайн гэдгийг эрдэмтэд нотлов

Бидний олонхи нь, асуудал гарах үед хараалын үгс хэлэхгүй байхыг хичээдэг. Гэтэл ийм сэтгэл хөдлөл нь ашигтай байж болно, мөн иймэрхүү сэтгэл хөдлөлийн хүчтэй үг хэрэглэхийн ашиг тусын талаар Тайм сэтгүүл мэдээлжээ.

Эрдэмтэд, муухай үг хэллэг хэрэглэх нь стресс, түгшүүр, сэтгэлийн хямралд эерэг нөлөө үзүүлдэг болохыг судалгаагаар тогтоосон бөгөөд зөв үед хэлсэн хараалын үгийн хүч, бие махбод, сэтгэл зүйд ашиг тустай гэж үзжээ.

Хурц үгс өвдөлтийг тэсвэрлэхэд тусалдаг

Сэтгэл хөдлөлөө өөрийн эрхгүй илэрхийлсэн хурц үгс нь, гипоалгези гэж нэрлэгддэг бгөөд өөрөөр хэлбэл өвдөлтийн мэдрэмж буурахад хүргэдэг. Судалгаагаар, хараалын үг хэлснийхээ дараа хүмүүс ердийн үг хэлснээсээ илүү удаан хугацаанд гараа мөстэй усанд байлгаж чаддаг болох нь харагджээ.

Их Британийн Киелийн их сургуулийн сэтгэл судлалын ахлах багш, “Муу байхын далд ашиг тус” номын зохиолч Ричард Стивенс, "Хараал хэлэх нь хүртээмжтэй, хямдхан өөртөө туслах хэрэгсэл юм. Гэхдээ үүнд нэг сонирхолтой нюанс байдаг. Бага хараал хэлдэг хүмүүс үнэхээр хэрэгтэй үедээ хараал хэлэх нь илүү их үр дүнтэй. Өөрөөр хэлбэл, хэрэв хэтэрхий олон удаа хараал зүхэл хэрэглэдэг бол үг нь хүчээ алддаг.” гэж бичсэн байна.

Хараал хэлэх нь илүү үр дүнтэй бэлтгэл хийх боломжийг олгож, биеийн тамирын дасгал, ялангуяа дугуй унах, жингийн дасгал хийх үед гүйцэтгэлийг сайжруулдаг нь харагдсан байна. 2022 онд Quarterly Journal of Experimental Psychology сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар, хүмүүс түлхэлт хийж байхдаа хараалын үг давтвал өөртөө итгэх итгэл нэмэгддэг болохыг тогтоожээ.

Судалгааны зохиогчдын нэг Стивенс, хараалын үгс нь хүмүүсийг нийгмийн хязгаарлалт, хавчигдмал байдлыг даван туулахад тусалдаг. "Бид бага хязгаарлалт, дарангуйлал амсдаг бол, нийгмийн сөрөг байдлын талаар санаа зовох нь бага байдаг" гэж тэр тайлбарлаад, энэ нь өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг гэжээ.

Эдгээр үг хэллэг нь сэтгэлийн хөдөлгөөнийг зохицуулж чаддаг

Нийгмийн сэтгэл судлалын Европын сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар, хүмүүс нийгмээс үүдэлтэй бухимдах үедээ, хоёр минутын турш хараалын үг хэллэг хэрэглэхэд, тэдний дургүйцэл, нийгмийн стресс нь, төвийг сахисан үг хэллэгтэй хүмүүстэй харьцуулахад хамаагүй бага байгааг тогтоож байжээ.

Мөн өөр нэг судалгаагаар, жолооч нар замын хөдөлгөөнд оролцох үедээ, бусад жолооч нар дүрэм зөрчиж хөдөлгөөнд нь саад учируулах болон буруу байрлуулсан машинаас үүдэн явж чадахаа больсон үедээ харааж зүхэх нь, уур хилэнгээ даван туулж, сэтгэл санааны тэнцвэртэй байдалд хурдан эргэж ороход тусалдаг болохыг тогтоож байв.

Массачусетсийн Либерал урлагийн коллежийн сэтгэл судлалын гавъяат профессор, “Америкт яагаад бид харааж зүхдэг вэ” гэдэг номын зохиолч Тимоти Жэй, "Хараал хэлэх нь уур бухимдал, стресс зэрэг сэтгэл хөдлөлийг даван туулах боломжийг олгодог. Хараалын үгс ихэвчлэн хүмүүсийг ойртуулдаг. Би хараалын үгийг багаж хэрэгсэл гэж боддог." гэж бичсэн байдаг.

Зөв ашигласан хараал нийгэмд санаанд оромгүй үр өгөөж авчирдаг байх магадлалтай.

Сан Диегогийн Калифорнийн Их Сургуулийн танин мэдэхүйн шинжлэх ухааны профессор, " What the F: What Swearing Reveals About Language, Our Brains, and Ourselves " номын зохиогч Бен Берген, "Зарим тохиолдолд хараал зүхэл нь, нийгмийн хорио цээрийг эвдэж, хүмүүсийг нэг бүлгийн гишүүн мэт санагдуулах энгийн уур амьсгалыг бий болгодог. Энэ нь, тухайн хүн өөрийнхөө юу бодож байгаагаа илэрхийлж байгаа учраас бусдад, шударга байна гэсэн итгэл төрүүлдэг” гэж үздэгээ бичжээ.

Мөн эдгээр судалгаанууд, хараалын үг хэллэг, шударга байдлын хооронд эерэг хамаарал байгааг мөн, "Хараал хэлэх нь худал хэлэх, хууран мэхлэлттэй бага холбоотой" бөгөөд хувь хүний ​​шударга байдал өндөр байдгийг харуулсан байна.

Psychology, Crime & Law сэтгүүлд нийтлэгдсэн өөр нэг цуврал судалгаа, шүүхийн мэдүүлэгт хараалын үг ашиглах нь, хараалын үггүй ижил мэдүүлгээс илүү үнэмшилтэй болгодог болохыг тогтоожээ.

Зөв нөхцөлд хараалын үг хэлэх нь, нийгмийн харилцааг бэхжүүлэхэд тусалдаг. Шинэ Зеландын савангийн үйлдвэрийн ажилчдын дунд хийсэн судалгаагаар, судлаачид тэдний өдөр тутмын яриаг бичиж авахад, ажлын байранд гомдол, санал зөрөлдөөнөө илэрхийлэхэд ашигладаг хараалын үг нь ажилчдын эв нэгдлийг бий болгоход хувь нэмэр оруулдаг болох нь харагдаж байв.

Гэхдээ хамгийн гол нь үүнийг хэтрүүлж болохгүй

Хэтэрхий хараалын үг хэрэглэдэг хүмүүс ууртай, дайсагналтай, түрэмгий гэж ойлгогддог тул хараалын үг хэрэглэхдээ ихээхэн болгоомжтой бай хэрэгтэй байдаг.

Жэйгийн хэлснээр хараалын үг хэрэглэх ёс зүй нь, ажлын байр гэх мэт тодорхой нөхцөл байдалд нийгмийн шатлал, хүчний тэнцвэрт байдлаас хамаардаг. Бага насны хүүхдүүдийн дэргэд бүдүүлэг ярианы хэв маяг мэдээж хэрэг хориглогдох нь гарцаагүй юм.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2025 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.