October
15
2023
Anu.mn
Мэдээ
5.7 сая хууль бус цагаачидыг Байден, АНУ-ын засгийн газрын халамжид хамруулахаар зэхэж бай ...
5.7 сая хууль бус цагаачидыг Байден, АНУ-ын засгийн газрын халамжид хамруулахаар зэхэж байна
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
5.7 сая хууль бус цагаачидыг Байден, АНУ-ын засгийн газрын халамжид хамруулахаар зэхэж байна
Photo: IStock

Холбооны агентлагийн хяналтад байдаг цагаачдын тоо дээд амжилт тогтоож, (Жо Байден ерөнхийлөгч болохоос өмнөх үеийнхээс 2.4 саяар илүү) 5,7 сая болсон нь “Суллах хариуцлага ба тайлагнах удирдлага”-ын хөтөлбөрийн тайлангаар илэрсэн талаар New York Post сонинд бичжээ.

Цагаачлал, гаалийн албаны хяналтад байдаг 5,7 сая цагаачдыг Байдены засаг захиргаанаас удахгүй, үнэ төлбөргүй эрүүл мэндийн үйлчилгээ, хоол хүнс, тэр байтугай орон сууцаар хангах гэж байна. Төлөвлөгөөгөөр, хөлийн шагайн монитор, утасны программууд болон биечлэн шалгах замаар цагаачдыг хянадаг ICE болон “Үйлчилгээ үзүүлэх байгууллагууд” нэгдэж, татвар төлөгчдийн мөнгөөр хэд хэдэн хөнгөлөлт цагаачдад үзүүлнэ. ICE-ийн захирал асан Том Хоман, уг хөтөлбөр нь маш олон тэрбумын өртөгтэй, шүүх хурал хүлээж сул байгаа цагаачдын "халамжийн" хөтөлбөр гэсэн үг. Энэ бол зургаан сая хүнд халамжийн тэтгэмж болон хөнгөлөлт үзүүлэх, “нээлттэй хил” бодлогыг дэмжигчдийн оролдлого. Мөн хууль бус цагаачдад засгийн газрын эсрэг тэмцэхэд нь туслахын тулд татвар төлөгчдийн зардлаар хууль зүйн туслалцаа үзүүлнэ гэсэн үг " хэмээн шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлжээ.

Есдүгээр сард гаргасан ICE(RFI) -ийн асуулт хариултын маягтаас харахад, RRM хөтөлбөр нь "цагдан хорих дүгнэлтгүй бүх ICE-ийн хөтөлбөрүүдийг орлохоос гадна хоригдохоос бусад тохиолдолд байгаа цагаачид” буюу одоогийн байдлаар цагдан хоригдоогүй хүлээлгэд байгаа 5.7 сая хүнийг хамруулахаар байгаа бөгөөд уг тоонд, хилийн боомт дээр шалгагдаж байгаа болон албадан гаргах шийдвэр хүлээж буй ICE-ийн хорионд байгаа хүмүүсийн тоо ороогүй байгаа юм.

RRM-ийн хөтөлбөрт хамрагдах цагаачдад зориулсан үйлчилгээнд: “хууль зүйн туслалцаа; сэтгэлзүйн үйлчилгээ; эмчилгээ, эмнэлгийн үйлчилгээ; хоол хүнс, хувцас, орон сууцаар хангах үйлчилгээ; нийтийн тээврийн мэдээлэл; эцэг эхийн талаархи мэдээлэл; боловсрол олгох мэдээлэл; эх оронд нь буцаах эсвэл нийгэмшүүлэх үйлчилгээ” зэрэг багтаж байгаа юм. “Эдгээр үйлчилгээ нь, цагаачдад мэдээлэл олгох, дэмжлэг үзүүлэх замаар цагаачлалын үүргийн биелэлтийг сайжруулах зорилготой бөгөөд оролцогч бүрийн хувийн хэрэгцээнд нийцсэн байх болно. 2020 онд тус улсын ICE-д саатуулагдсан цагаачдын тоо 3.26 сая байсан бол 2022 оны санхүүгийн жил гэхэд 4.7 сая болж өссөн. Цагаачид орогнол хүсэхээр АНУ-д ирээд, ихэнх нь өөрсдийн амьдарч буй газрын ICE оффист тогтмол бүртгүүлж байх шаардлагатай байдаг, харин зарим нь хөлөндөө монитортой эсвэл царай таних программаар дамжуулан бүртгүүлэх ёстой байдаг. 2021 онд, орогнол хүсэгчидийн хэрэг хариуцсан менежер бүр дунджаар 125 хүнд хяналт тавих ёстой байсан. 2023 онд ердөө 194,632 цагаачийг ATD хөтөлбөрийн дагуу GPS эсвэл бусад технологи ашиглан хянаж байгаа, харин бусад сая сая цагаачид ямар ч хяналтгүйгээр тус улсад тэнүүчилж байна” гэж ICE мэдэгдсэн байна

8-р сард ICE нь, засгийн газраас санхүүжүүлдэг хөтөлбөрт оролцох сонирхлыг нь мэдэх зорилгоор АНУ-ын "үйлчилгээ үзүүлэгчид"-д мэдээллийн маягт илгээсэн бөгөөд Байдены засаг захиргаа, RRM хөтөлбөрийг хараахан гаргаагүй төлөвлөлтийн шатандаа байгаа хэдий ч, 2024 оны санхүүгийн жилд мөн үйлчилгээ үзүүлэгч нарт "санал авах хүсэлт" илгээхээр төлөвлөж байна. Байден ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа энэ үед АНУ-ын Гааль, хилийн хамгаалалт хамгийн их хэмжээний цагаачдын урсгалтай тулгарч, зөвхөн 2022 оны санхүүгийн жилд тэдний тоо 2.76 саяас давсан байна. Түүнчилэн АНУ-руу оруулсан 177,000 цагаачид, хяналтаас нь гарч алга болсон гэж тус улсын Засгийн газар өмнө нь хүлээн зөвшөөрч байсныг Дотоодын аюулгүй байдлын яамны тайланд дурджээ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.