May
12
2023
Anu.mn
Мэдээ
Америкийн иргэн хосууд, Израиль руу хэдэн зуун кг жимсний ороомог хэлбэрийн хатаамал хууль ...
Америкийн иргэн хосууд, Израиль руу хэдэн зуун кг жимсний ороомог хэлбэрийн хатаамал хууль бусаар нэвтрүүлэхийг завдав
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Америкийн иргэн хосууд, Израиль руу хэдэн зуун кг жимсний ороомог хэлбэрийн хатаамал хууль бусаар нэвтрүүлэхийг завдав
Photo: IStock

АНУ-ын хоёр хос Израилийн гааль дээр, нийтдээ 300 гаруй кг жимсний хатаамлыг Израйль улс руу хууль бусаар нэвтрүүлэхийг завдсаны улмаас саатуулагдсан тухай JTA мэдээлэв.

Бен Гурионы олон улсын нисэх онгоцны буудлын гаалийн ажилтан, тус бүр нь олон зуун өнгөт амттангаар дүүргэсэн гурван чемодан илрүүлжээ. Чемодануудын эзэн, Израйль дахь гэр бүлдээ зориулж авч яваа гэж тайлбарласан бөгөөд яагаад ийм ихээр авч явааг асуухад, "Энэ нь зайрмагтай холбоотой" гэж зорчигч хариулжээ. Энэ хариулт, 3-р сараас хойш үргэлжилж байгаа ТикТок вирусын чиг хандлагыг хэлж буй нь тодорхой байсан бөгөөд энэ нь, нийгмийн видео сүлжээний хэрэглэгчид жижиг бөөрөнхий зайрмагийг чихэрлэг наалдамхай хатаамал жимсний хуудсаар ороож, хөлдөөгөөд хатуу шаржигнуур болгож иддэг нэг төрлийн амттаны давалгаа ажээ.

Гуравдугаар сарын сүүлээр, хайрцаг жимсний хуудсан хатаамаг худалдаж авснаа харуулж буй израиль залуу, - "Бид ч гэсэн энэ чиг хандлагад автсан.Миний TikTok бүхэлдээ жимсний ороомог, зайрмагаар дүүрэн байна " гэж ТикТок видео бичлэг дээрээ ярьж байв.Өөр нэгэн гэр бүл,-"Бид тэднийг алмазны үнээр худалдаж авсан. Би бөөрөө хэдэн ширхэг ороомгийн үнэд хүрэхийг мэдмээр байна” гэж ярьжээ.

Израилийн хэвлэл, улс даяар супермаркетууд, хүнсний дэлгүүрүүд болон онлайн дэлгүүрүүдэд жимсний хуудсан хатаамал борлуулагдаж дууссан нь, үнийг нь өсгөж, бизнес эрхэлдэг худалдаачид жимсний ороомог тус бүрийг 5 эсвэл 6 доллараас дээш үнээр зарж байна. Харин 10 ширхэгтэй, хайрцаг хатаасан хуудсан жимс АНУ-д 3 доллараас доош үнэтэй байна гэж мэдээлжээ.

Израилийн өдөр тутмын сонин, энэхүү гайхалтай өсөж буй утгагүй зардлыг, Израилийн хэт үнэтэйгээрээ алдартай орон сууцны зах зээл дэх, ипотекийн зээлийн өртөгтэй харьцуулсан егөөдөл нийтэлсэн байна.

Ер нь, Израйльчууд АНУ-аас, Израильд илүү үнэтэй байдаг (цахим төхөөрөмж гэх мэт) эсвэл Израилд олоход хэцүү (Entenmann-ийн гурилан бүтээгдэхүүн гэх мэт) бараа авчрахыг хүсдэг байна.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.