July
12
2022
Anu.mn
Мэдээ
Америкийн иргэншилээс татгалзсан 7 алдартай хүмүүс
Америкийн иргэншилээс татгалзсан 7 алдартай хүмүүс
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Америкийн иргэншилээс татгалзсан 7 алдартай хүмүүс
Photo: Shutterstock

Хүн бүр Америк гэдгээрээ бахархдаггүй. АНУ-ын төрийн бодлогыг эсэргүүцдэг олон хүмүүс байдаг ч тэднээс маш цөөхөн хүн иргэний статусаасаа бүрмөсөн татгалзах хүртэл эсэргүүцлийн аргыг хэрэглэсэн байдаг хэмээн TooFab мэдээлэв.
Харьцангуй ховор боловч зарим хүмүүс гадаадад гарсныхаа дараа АНУ-ын иргэншлээсээ татгалздаг. Сүүлийн жилүүдэд Америктай салах ёс гүйцэтгэсэн хүмүүсийн дунд уг улсыг харамсахгүйгээр бүр мөсөн орхисон цөөн хэдэн алдартай хүмүүс байдаг.
Эдгээр олны танил хүмүүс яагаад иргэншлээсээ татгалзсаныг олж мэдээрэй.

1. Билли Жое Армстронг - Billie Joe Armstrong
“Green Day” хамтлагийн гоцлол дуучин Билли Жо Армстронг АНУ-ын иргэншлээс татгалзах бодолтой байгаагаа саяхан Дээд шүүх Роу Вэйд(Roe v. Wade)-тэй тэмцэх шийдвэр гаргасны дараа мэдэгдсэн юм. Англид тоглолтынхоо үеэр Билли Жоe хөдөө орон нутаг руу нүүхээр төлөвлөж байгаагаа мэдэгджээ. "Америкийг хараал ид! Би иргэншлээсээ татгалзаж байна. Энэ өрөвдөлтэй улсад буцаж ирэхийн тулд дэлхий дээр хангалттай тэнэг зүйл болж байна" гэж Билли Жоe тайзан дээрээс мэдэгджээ.

2. Жет Ли - Jet Li
Жет Ли нь БНХАУ-ын Бээжин хотод төрсөн ч АНУ-д олон жил ажилласны эцэст 2003 онд АНУ-ын иргэн болсон байна. Жүжигчин 2009 онд бага охидоо Сингапур улсад өсгөж хүмүүжүүлэхийн тулд Сингапурын иргэн болох шийдвэр гаргажээ. Ингэхийн тулд Сингапурт давхар иргэншлийг зөвшөөрдөггүй тул АНУ болон Хятадын иргэншлээс татгалзах шаардлагатай болсон ажээ.

3. Тина Тернер - Tina Turner
Алдарт дуучин Тина Тернер, Теннесси мужид төрсөн ч насанд хүрсэн амьдралынхаа ихэнх хугацааг Швейцарьт өнгөрөөсөн. Тус улсад хорь гаруй жил амьдарсан Тина эцэст нь иргэншил авах боломжтой болсон ч үүний тулд АНУ-ын иргэншлээсээ татгалзахаас өөр аргагүй болжээ. Швейцарийн Берн хот дахь АНУ-ын ЭСЯ-ны мэдээлснээр, "Швейцарьт удаан хугацаагаар оршин суусан нэгэн" 2013 оны 10-р сарын 24-ний өдөр тус ЭСЯ-нд зочилж, “АНУ-н харьяалалаас сайн дураараа гарах тухай мэдэгдэлд гарын үсэг зурсан” гэжээ.

4. Элизабет Тейлор - Elizabeth Taylor
Элизабет Тейлор, 1932 онд Англид төрөхдөө Америк эцэг эхийнхээ ачаар давхар иргэншилтэй болжээ. Гэвч 1965 онд Sir/Сэр Ричард Буртонтой гэрлэж байхдаа Элизабет АНУ-ын иргэншлээс татгалзах үйл явцыг эхлүүлсэн. Хэдийгээр түүний анхны оролдлого маягтын алдааны улмаас хүчингүй болсон ч 1966 онд бүх зүйл албан ёсны болсон. Харин аравхан жилийн дараа Элизабет бодлоо өөрчилж, АНУ-ын иргэншил авах хүсэлтээ дахин гаргаж, АНУ-ын сенатор Жон Уорнертэй гэрлэжээ.

5. Т.С. Элиот - T.S. Eliot
Нэрт яруу найрагч Т.С. Элиот Миссурид төрсөн ч нэр хүндтэй болохын хэрээр Англид илүү амжилттад хүрч эхэлсэн. Тэрээр 25 настайдаа Англи руу нүүж, Оксфордын боловсрол эзэмшиж, мөн тэндээ гэрлэжээ. Арван жилийн дараа яруу найрагч Их Британийн иргэншлээ баталгаажуулж, энэ үйл явцад АНУ-ын иргэншлээс татгалзав. Тэрээр, - “Би энд амьжиргаагаа залгуулж, найзуудтайгаа сайн сайхан байна. Би хариуцлагаа бүрэн хүлээж чадна” гэж хэлжээ.

6. Борис Жонсон - Boris Johnson
Улс төрч Борис Жонсон, Нью Йорк хотод төрсөн бөгөөд амьдралынхаа эхний хэдэн жилийг Их Британийн иргэн эцэг эхийн хамт Нью Йоркод өнгөрүүлжээ. 1969 онд гэр бүл нь Англи руу буцаж нүүж, Борис давхар иргэншлээ хадгалжээ. Өсөж том болоод Борис парламентад орж, 2014 онд Лондон хотын дарга болсон. АНУ-ын татварын бодлоготой холбоотой маргааны улмаас Борис 2016 онд АНУ-ын иргэншлээсээ татгалзсан. 2016 онд тэрээр Их Британийн Гадаад хэргийн сайд болжээ. Тэрээр 2018 он хүртэл энэ албан тушаалыг хашиж байсан бөгөөд Борис 2019 онд Их Британийн Ерөнхий сайд, Консерватив намын даргаар сонгогдож, 2022 оны долдугаар сард албан тушаалаа өгсөн байна.

7. Терри Гиллиам - Terry Gilliam
“Monty Python” инээдмийн хамтлагийн анхны гишүүн, найруулагч Терри Гиллиам Миннесота мужид төрсөн ч 1968 онд Британийн иргэн болжээ. Тэрээр 2006 онд Америкийн "үнэхээр аймшигтай" улс төрийн байдлыг шүүмжлэн АНУ-ын иргэншлээсээ бүрэн татгалзах хүртлээ 38 жил давхар иргэншилтэй байсан. Тэр ч бүү хэл төрөлх улсаа Бразилийн дистопик инээдмийн кинотой харьцуулж хүртэл явсан гэдэг. -“Би тэнд амьдардаггүй. Би дэлхий даяар өрнөж буй хэнд ч юм сонирхолтой жижиг дайнуудын төлөө татвар төлөхөөс залхаж байна. Тэгээд ч би, намайг нас барахад эхнэр маань Америкт татвар төлөхийн тулд манай байшинг зарах ёстой гэдгийг олж мэдсэн. Буш тэнд байсан нь асуудлыг минь улам хурдавчилсан” гэж Терри хэлж байв.

Эх сурвалж: forumdaily.com

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.