April
25
2024
Anu.mn
Мэдээ
Калифорнид, дэлхийн хамгийн том Костко-ын салбаруудын нэг нээгдэнэ
Калифорнид, дэлхийн хамгийн том Костко-ын салбаруудын нэг нээгдэнэ
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Калифорнид,  дэлхийн хамгийн том Костко-ын салбаруудын нэг нээгдэнэ
Photo: iStock

Дэлхийд хамгийн томд тооцогдох, асар том шинэ Костко Калифорнид нээгдэнэ гэж SFGate мэдээлэв.

Ирэх жил, Фресно хотын баруун хойд хэсэгт байрлах West Shaw Avenue-д одоо байгаа дэлгүүрийг асар том агуулах болгон өргөжүүлж, North Riverside Drive болон West Herndon Avenue-с 6 км зайд байрлах хоосон газар дээр, 32 шатахуун түгээх станц, машин угаалгын газар, зогсоолууд болон тусгай зориулалтын хоол хүргэх үйлчилгээг хүртэл тусгасан төлөвлөгөө гаргаад байна.

Эхлээд тус компани энэхүү дэлгүүрээ, дэлхийн хамгийн том дэлгүүр болгоно гэж төлөвлөж байсан ч, олон нийтийн эргэлзээ, болгоомжлолоос болж эдгээр төлөвлөгөөгөө орхисон ажээ.

Өнгөрсөн сард Фресно хотын зөвлөлийн дэд ерөнхийлөгч Майк Карбасси, “Косткогийн удирдлага, ойр орчмын гудамжны замын хөдөлгөөнийг нэмэгдүүлэхгүй байх нэмэлт арга хэмжээг батлах хүртэл төслийг дэмжихгүй, Анхны дэлгүүрээ 40-д жилийн өмнө барьж байгуулахдаа, эдгээр хүчин зүйлсийг тэд анхаарч үзээгүй байсан.Тийм учраас, замын хөдөлгөөнд маш их анхаарч байна. Бид 30 жилийн дараа,татвар төлөгчидийн мөнгөөр, болзошгүй хүндрэлүүдийг шийдвэрлэхэд хүрэх байдалд орохгүй гэдгээ баталгаажуулахыг хүсч байна " гэж мэдэгдсэн байна.

Мөн барилга баригдах үеийн дуу чимээ, зэргэлдээх сургуулиудын аюулгүй байдал, өдөр тутмын үйл ажиллагаанд нөлөөлөхгүй байх зэрэг олон асуудлуудыг хэлэлцсэний үр дүнд, Костко ачааны машинуудаа North Riverside Drive-р явуулахгүй, харин Arthur Avenue-н баригдаж амжаагүй замыг ашиглахаар төлөвлөжээ.

Нэмж дурдахад, тус компани шатахуун түгээх станцын ажиллах цагийг, дэлгүүрийнхээс илүү урт байхаар төлөвлөж байна. West Shaw Avenue дах хуучин дэлгүүрийн ШТС-г мөн ашиглах болно.

Мөн Косткогийн албаны хүмүүс, “Агуулахын баруун талын Riverside Drive-ын замын хэсгийг, замын дуу чимээний түвшинг бууруулах зорилгоор резинэн асфальтаар бүрж хийнэ. Шинэ дэлгүүртэй ойрхон байдагсургуулиуд болон дүүргийн удирдлагуудтай уулзаж, харилцан уялдаатай ажиллахаар болсон” гэж мэдэгджээ.

Тус компани нь, Herndon Avenue-ийн зам болон бусад хэд хэдэн төслийн, засварын зардлыг төлөхөөр болсонбайна.

Шинэ дэлгүүр нь ойролцоогоор 13 сая долларын татварын орлого олох төлөвтэй байгаа бөгөөд үүний 3 сая доллар нь Фресно мужид үлдэх болно. Мөн байнгын ажлын байр шинээр бий болгоно гэсэн байна. Барилгын ажлыг намар эхлүүлж, 2025 оны эцэс гэхэд дуусгахаар төлөвлөж байна.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.