April
24
2024
Anu.mn
Мэдээ
Ногоон картын сугалааны дүн удахгүй гарна. Луйварчдаас хэрхэн зайлсхийх вэ
Ногоон картын сугалааны дүн удахгүй гарна. Луйварчдаас хэрхэн зайлсхийх вэ
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Ногоон картын сугалааны дүн удахгүй гарна. Луйварчдаас хэрхэн зайлсхийх вэ
Photo by Raúl Nájera on Unsplash

Хэдхэн долоо хоногийн дараа буюу тавдугаар сарын 4-нд, Төрийн департамент DV-2025 ногоон картын сугалааны дүнг нийтлэх болно. АНУ-д амьдрах, ажиллах хууль ёсны эрх олгох энэхүү сугалаа хүмүүсийн дунд маш их алдартай бөгөөд жил бүр олон сая хүн сугалаанд оролцдог тул, луйварчдын анхаарлыг ихээхэн татаж байдаг. Луйварчдын золиос болохгүйн тулд мэдэх ёстой зүйлс:

Ногоон картны хонжворт сугалааны үр дүнг dvprogram.state.gov хаягаар нийтлэх ба энд л шалгах боломжтой. Үр дүн нь 2024 оны 5-р сарын 4-ний үд дунд (Зүүн бүсийн цагаар) нээгдэн, 2025 оны 9-р сарын 30 хүртэл шалгах боломжтой байдаг.

Хэрэв өөр хаягтай, сайтуудаас сугалааны үр дүнгээ урьдчилж мэдэхийг хүсвэл, мэдээллээ оруулна уу гэх мэтийн хүсэлт ирвэл, энэ нь таны хувийн мэдээллийг хулгайлахыг хүссэн луйварчид юм.

Үр дүнгээ шалгахын тулд, та зөвхөн овог нэр, төрсөн он, сугалаанд бүртгүүлсний дараа хүлээн авсан тусгай кодыг оруулах хэрэгтэй. Паспортын дэлгэрэнгүй мэдээлэл, нийгмийн даатгалын дугаар болон бусад мэдээлэл шаардлагагүй. Албан ёсны сугалааны порталтай төстэй харагдах зарим сайт нэмэлт мэдээлэл оруулахыг хүсвэл түүний url хаягийг сайтар шалгах хэрэгтэй. Магадгүй энэ нь хуурамч клон байх магадлалтай.

Үр дүнгээ шалгахад бүрэн ҮНЭ төлбөрГҮЙ. Дараах байдлаар шалгана: та dvprogram.state.gov вэбсайт руу орж, овог нэр, төрсөн он, бүртгүүлсний дараа хүлээн авсан кодыг оруулна. Хариуд нь систем танд сугалааны үр дүнг өгдөг, өөрөөр хэлбэл танд мэдэгддэг.

Хэрэв ямар нэгэн үйлчилгээ эсвэл хэн нэгэн, танд үр дүнгээ хурдан гаргах, ялах магадлалыг нэмэгдүүлэх гэх мэтээр мөнгө төлөхийг санал болговол тэд бол луйварчид юм. Төрийн департамент хэзээ ч захидал бичдэггүй, сугалаанд ялсан хүмүүсийг дууддаггүй. Сугалаанд оролцохын тулд маягт бөглөсөн бол үр дүнгээ өөрөө шалгах ёстой. Төрийн департамент хэзээ ч ялагчдад ногоон карт хожсон тухай захидал бичдэггүй, эсвэл тэдэн рүү залгадаггүй. Хэрэв танд ийм захидал эсвэл дуудлага ирсэн бол эдгээр нь мөн луйварчид юм.

Ногоон карт хожсон тохиолдолд, бичиг баримтаа бүрдүүлж эхэлснээр, DS-260 маягтаа бөглөсний дараа л АНУ-ын цагаачлалын албаны хүмүүстэй харилцах ажил эхэлнэ. DS-260 маягт нь ногоон картын сугалааны азтануудад үнэ төлбөргүй байдаг. Тиймээс хэн нэгэн танаас мөнгө нэхэх ёсгүй гэдгийг мэдэж байх хэрэгтэй. Харин АНУ руу явах бичиг баримт бүрдүүлэх үедээ визний хураамж төлж, эрүүл мэндийн үзлэгт хамрагдах шаардлагатай болно. Гэхдээ энэ бүхэн АНУ-ын Элчин сайдын яамаар дамжуулан албан ёсоор хийгддэг.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.