May
26
2022
Anu.mn
Мэдээ
АНУ-д Авьяаслаг ур чадвартай дадлагажигч оюутнууд өндөр цалин авч байна
АНУ-д Авьяаслаг ур чадвартай дадлагажигч оюутнууд өндөр цалин авч байна
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
АНУ-д Авьяаслаг ур чадвартай дадлагажигч оюутнууд өндөр цалин авч байна

Зарим салбарын компаниуд шилдэг төгсөгчдийг татахын тулд дадлагажигч оюутнуудадад өндөр цалин өгч байна .

Ихэнхи ажилтан ажилчдын хувьд дадлага бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр албан байгууллага оффисын энгийн ажлуудыг хийж гүйцэтгэх, дадлагажихыг хэлэх ойлголт юм. Харин зарим хүмүүс дадлагын ажилтнаар Uber, Amazon зэрэг компаниудад ажиллан сард 8000 гаруй ам.долларын орлого олж байна.

2022 оны 4-р сард Glassdoor ажлын байрны үнэлгээний сайтаас гаргадаг жил бүрийн судалгаагаар АНУ-д хамгийн өндөр цалинтай 25 дадлагын ажил байна гэж үзсэн бөгөөд дадлагын хугацаа нь нэг жил үргэлжлэхэд, ердийн америк ажилчдын жилийн дундаж цалингаас өндөр байгаа нь ажиглагджээ. Тэргүүлэх компаниудын нэг болох хүүхдийн тоглоомын компани Roblox нь дадлагажигчдыг сарын 9667 ам.доллараар цалинжуулдаг байхад Microsoft, eBay зэрэг компаниуд сар бүр 7000 ам.долларын цалинг дадлагажигчдаа өгдөг байна. Glassdoor 2017 оноос хойш дадлагажигчдын цалингийн өсөлт бууралтыг ажиглаж байгаа бөгөөд жил бүр энэ тоо өссөөр байна.

Энэ цалин, хэдэн арван жил бүтэн цагаар ажиллаж ирсэн олон хүний цалингийн хэмжээг хөндөж байгаа юм. Гэхдээ цар тахал эхэлснээс хойш ажиллах хүчний харилцаа өөрчлөгдөж буйг энэ нь илэрхийлж байж болох юм. Мөн дадлагажигчидын ур чадвар нь тухайн мэргэжилдээ туршлагагүй ч гэсэн сүүлийн үед компаниуд авъяас чадвартай ажилтныг аль болох хурдан олж авч ажиллуулах зорилгоор дадлагажигч оюутнуудыг ажиллуулан цаашид сонгон ажиллуулах хүсэл эрмэлзэлтэй байгааг энэ өндөр цалингийн хэмжээ харуулж байна.

Дадлагажигч оюутнууд ердийн ажилтны жилийн орлогоос ихийг олж байгаад цочирдох хэрэггүй байх олон шалтгаан бий. Энэ бол тэдгээр дадлагажигчидийн ирээдүйд олох орлогын бодит тусгал юм. Технологийн болон санхүүгийн компанид сард 8000 долларын цалин авдаг дадлагажигч жинхэлснээр тэрхүү компанидаа авч байсан анхны цалингаасаа тийм ч их хэмжээний цалин авдаггүй. Тиймээс компаниудын өгч байгаа өндөр цалингийн гол шалтгаан нь дадлагажигчдыг авч үлдэх зорилго нь юм гэж дадлагын судалгаанд ажилласан Glassdoor-ын эдийн засагч, мэдээлэл судлаач Лорен Томас хэлжээ.

Олон компаниуд эдгээр дадлагын хөтөлбөрүүдийг ашиглан оюутнуудыг бүтэн цагаар ажиллуулж байна. Энэ нь цар тахлын үед ба дараагаар ”Ажил олгогчид түүхэнд байгаагүй хумигдмал хөдөлмөрийн зах зээл"-д байгаатай нь, харин энгийн ажил хөдөлмөр эрхлэгчидийн хувьд ердийнхөөс илүү сонголт хийх боломжтой болсонтой холбоотой бөгөөд ажиллах хүчний төлөөх энэхүү өрсөлдөөний үед авъяас чадвартай ажилтнуудыг тогтоон барих компаниудын сонирхол нь дадлагажигчидыг өндөр цалинжуулахад хүргэж байгаа гэжээ.

Өнөөгийн нөхцөлд хувь хүн үнэ хөлсгүй, бага цалингаар ажиллах боломжгүй гэдгийг ажил олгогчид маш сайн ойлгосон - Иветт Ли.

Дадлагажигч оюутнуудыг өндөр цалинжуулдаг компаниудын ихэнх нь технологи ба санхүүгийн чиглэлийн компаниуд байдаг. Хоёр жилийн өмнө, дадлагажигч оюутнуудыг өндөр цалинжуулдаг компаниудын жагсаалтын тал хүрэхгүй хувийг технологийн компаниуд эзэлж байсан бол одоо Цахиурын хөндийн компаниуд 68%-ийг эзэлж байна."Олон бизнесүүд өөрсдийн өдөр тутмын үйл ажиллагаагаа онлайнаар явуулах шаардлагатай болсноор технологийн ур чадвар өмнөхөөсөө илүү эрэлт хэрэгцээтэй болж байгаа нь ажиллах хүчний энэхүү өөрчлөттөй холбоотой" гэж мэргэжилтнүүд тайлбарлажээ. Үүний адил, эрчим хүч, үйлдвэрлэл гэх мэт бусад салбарын компаниуд дадлагажигчдад сайн цалин өгч, тэднийг авч үлдэхийн төлөө ажиллаж байна.

Шилдэг их дээд сургуулиуд эдгээр өндөр цалинтай дадлагажигчдын гол эх үүсвэр болж байдаг гэдэг ч мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар дадлагажигчийн өндөр цалин нь, элит сургуульд суралцсан байх, тодорхой сургалтын хөтөлбөрт хамрагдсан байхтай холбоогүй болсон. Өнөө үед ажилд зуучлагчид, нийгмийн гарал үүсэл, ажлын туршлагаас илүүтэй ажил горилогчийн ур чадварыг онцолдог болсон. Түүнчилэн ихэнхи компаниуд бүтэн цагийн ажилд ажилчин авахдаа олон дадлагажигч оюутныг ажиллуулж дундаас нь цаашид жинхлэн ажиллуулах ажилтныг сонгох хүсэлтэй болсон гэж үзсэн байна.

Түүнээс гадна цар тахалтай холбоотойгоор олонхи компаниуд зайнаас ажиллах болсон нь мөрөөдлийнхөө дадлагыг хийхийн тулд хотын төв рүү нүүх боломжгүй зэрэг нийгмийн болон санхүүгийн янз бүрийн түвшний хүмүүст дээд зэрэглэлийн дадлага хийх боломжийг бүрдүүлж өгсөн. "Мөн эдгээр өндөр цалинтай дадлагажигчидын олонхи нь зөвхөн Сан Франциско эсвэл Нью-Йоркийн томоохон хотуудад гэлтгүй орон даяар, одоо ч зайнаас ажилласаар байгаа нь таатай мэдээ юм. Түүнээс гадна зөвхөн санхүү эсвэл технологийн чиглэлийн оюутнуудад ч биш бусад мэргэжлийн суралцагчидад ч тэр сайн сонголтууд гарч ирсээр байгаа юм. Хэдийгээр өндөр цалинтай дадлагууд тодорхой салбаруудад ноогддог ч нийт оюутнуудын хувьд сард 8,000 долларын цалин авах нь юу ч биш болсон бөгөөд бүх салбаруудад өргөн сонголт хийх боломжтой болж байна гэжээ.

2021 онд АНУ-ын Коллеж, Ажил олгогчдын Үндэсний Ассоциациас (NACE) 267 томоохон корпорацын дунд явуулсан судалгаагаар дадлагын ажилчдын цалин 10-д жилийн турш, тээвэр, даатгал, жижиглэнгийн худалдаа, хүнсний үйлчилгээ гэх зэрэг бүх төрлийн салбарт нэмэгдэж байгааг тогтоожээ. Nace-ийн судалгаагаар 2020 оны зун эдгээр компаниудад цалинтай дадлагажигч нарын нэг цагийн дундаж цалин 20.76 доллар байсан нь өмнөх оныхоос 1.22 доллараар өссөн байсан бөгөөд энэ нь, энэхүү судалгааны явцад гарсан хамгийн өндөр цалингийн өсөлт байв. Хэдийгээр олонхи салбарт дадлагажигч нарын цалин нэмэгдэж байгаа ч уран бүтээл, буяны салбар гэх мэт бусад салбарын дадлагажигчид үнэ хөлсний хувьд өөрчилөлтггүй байгаа нь харагдав.

Мөн АНУ-д дадлага хийдэг хүмүүсийн 40 гаруй хувьд огт цалин өгдөггүй нь ашгийн бус байгууллага, засгийн газар, урлаг зэрэг салбарт тогтсон хандлага болсон нь 2018 оны бодит мэдээллээс харагддаг. Банк, зөвлөх үйлчилгээ, технологи гэх мэт уламжлалт өндөр цалинтай салбарт дадлагажигчийн цалин өндөр байх нь жишиг болсон ч энэ нь урлаг, спорт, хэвлэл мэдээлэл болон бусад салбарт өндөр цалинтай дадлагын цалин тогтоход нөлөөлөх албагүй” гэж , АНУ-ын Мичиганы их сургуулийн Росс бизнесийн сургуулийн Карьер хөгжлийн албаны удирдах захирал Хизер Бирн ярьжээ.

Ямартай ч өөрчлөлт явагдаж байна. Цалингүй дадлагын асуудалд олон нийтийн дургүйцэл сүүлийн жилүүдэд ихээхэн нэмэгдэж байгаа бөгөөд зарим дадлагажигч байсан хүмүүс өмнөх ажил олгогчидоо хөдөлмөрийн мөлжлөгөд буруутгасан нэхэмжлэлийг шүүхэд өгч, сүүлийн үед олны анхаарлыг татсан томоохон заргууд үүсээд шүүхийн шатанд явж байна. Түүнчлэн, цар тахал өвчин гарсантай холбоотой ажиллах хүчний хомсдол үүсээд буй энэ үед ажил олгогчид чадварлаг хүмүүс цалин хөлс муутай ажлаас зайлсхийж байгааг мөн мэддэг болжээ. "Туршлагаас харахад, өнөөгийн нөхцөлд хувь хүмүүс тохирсон үнэ хөлсгүйгээр ажиллахгүй гэдгийг ажил олгогчид бүрэн ойлгосон", тэгээд ч "Хувь хүмүүс мэдлэг туршлага хуримтлуулах, суралцах хандлага газар авсан нь авъяаслаг чадварлаг хүмүүсийг татах асуудлыг улам хэцүү болгож байна." гэж АНУ-д төвтэй Хүний нөөцийн менежментийн нийгэмлэгийн (SHRM) мэдлэг чадварын асуудал хариуцсан зөвлөх Иветт Ли ярилцлага өгчээ.

Ирээдүйд дадлагажигчидын өндөр цалин жишиг болохын зэрэгцээ дадлагажигчид багтаа илүү их зүйлийг бүтээх боломж ч гарч ирнэ. Мөн дадлагажигчийн цалингийн жишгээр хүн бүрийн хувьд сард мянган долларын өсөлт болж чадахгүй ч одоогийн дундажаас ямартай ч илүү байх магадлал харагдаж байна. "Би, хүмүүс дадлагажигч нарын үнэ цэнийг ойлгосон байх гэж найдаж байна, учир нь дадлагажигчидын нөлөөгөөр, бизнес хийх шинэ арга замыг судлах боломжууд мөн гарч ирдэг" гэж Делфин ярьсан байна.

Ихэнхи компаниуд дадлагажигчдыг туршлага хуримтлуулахын тулд тухайн компанид ажиллаж байгаа гэдэгт итгүүлэхийг хичээдэг бөгөөд ажилд суралцах дадах боломж олгосонд талархах ёстой гэж үздэг. Гэвч цар тахлын дараах хөдөлмөрийн зах зээл дээр дадлагажигчид нь ур чадвар, шинэ санаагаа хүлээн зөвшөөрүүлэх газар олж дадлага хийхийн тулд, өөртөө итгэлтэй байх ёстой гэдгээ л мэдэхэд хангалттай. Одоогийн хөдөлмөрийн зах зээл дээр маш сайн цалин өгдөг, ажилчиддаа сайн ханддаг олон компаниуд байдаг нь сайн хэрэг юм" гэж Томас ярилцлагадаа дурджээ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.