April
15
2023
Anu.mn
Мэдээ
АНУ-ын томоохон зочид буудлын сүлжээ, зочдынхоо сэтгэл санааг дэмжихийн тулд тасалгааны цэ ...
АНУ-ын томоохон зочид буудлын сүлжээ, зочдынхоо сэтгэл санааг дэмжихийн тулд тасалгааны цэцэг, ургамал захиалгаар байрлуулах үйлчилгээ хийж байна
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
АНУ-ын томоохон зочид буудлын сүлжээ, зочдынхоо сэтгэл санааг дэмжихийн тулд тасалгааны цэцэг, ургамал захиалгаар байрлуулах үйлчилгээ хийж байна
Photo: IStock

Хэрэв та гэрээсээ хол явахдаа, гэрийн ургамлуудаа үгүйлж байгаа бол, Kimpton сүлжээ зочид буудлынхан, үүнийг тань нөхөх, тав тух өгөх арга хэмжээ зохион байгуулж байгаа аж. Plant Pals хөтөлбөр нь, 4-р сард "Эх дэлхийн өдөр"-өөр хэрэгжиж эхлэх бөгөөд зочдод өрөөндөө ургамал цэцгүүд түрээслэх боломжийг олгоно. Энэ талаар Time Out хэвлэлд нийтэлжээ.

Тус Олон улсын зочид буудлын брэнд нь, зочлох үйлчилгээний салбарт анхны шинэлэг зүйлийг бий болгож байгаа бөгөөд тус компани нь, зочдын хүсэлтийн дагуу өрөөн дотор ургамал цэцэг байрлуулж, тав тух нэмэх, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхэд нь туслах, хөгжилтэй уур амьсгалыг бий болгох зорилготой юм.

Өрөө захиалах үедээ эсвэл хүссэн үедээ, тухайн газар орны, орон нутгийн ургамлын цэснээс тохирох ургамал цэцгээ сонгох боломжтой. Морган Триман, Могой Гилленхол, Нагини (Могойн ургамал) зэрэг маш нарийн нэршилтэй ургамлууд байдаг. Зочид мөн, ресепшин рүү залгаж, өрөөндөө үнэ төлбөргүй ургамал байрлуулахыг хүсч, байх хугацаандаа өдөр тутмын амьдралдаа өнгө будаг нэмэхийн тулд арчилгааны зөвлөгөө авч, арчилах боломжтой.

Ургамлын сонгон шалгаруулалтад хяналт тавих үүднээс Кимптон зочид буудал, Бруклинд төвтэй Plant Queen компанитай хамтран ажиллахаар болжээ. Энэхүү компани нь, орон нутгийн  ургамлуудыг сонгоход туслах бөгөөд Кимптон зочид буудал, орон нутгийн ханган нийлүүлэгч бүртэй хамтран зөв ургамлыг олж авахаар тохиролцсон байна.

Юта мужийн Солт Лэйк Сити дэх Монако Kimpton Hotel-д Cactus & Tropicals, Midwest-аас гаралтай Maidenhair Fern-ийг үзэж болно. Санта Барбара дахь Кимптон Канар зочид буудал болон Сан Франциско дахь Кимптон Алтон зочид буудалд,  Idyll Mercantile болон Blk Girls Green House-ийн White Sagе, өргөст лийр, кактус хүлээн авах боломжтой.

Зүүн эрэгт аялагчид, Вашингтон ДС-ийн Ревилдийн  Ostrich ойм болон Нью-Йоркийн ойм ба Филадельфийн Ill Exotics зэрэг ургамлуудыг Kimpton Monaco Washington DC болон Kimpton Hotel Palomar Philadelphia буудлуудад захиалж болно.

Гадаадад аялагчид Барселона дахь Кимптон Вивидора зочид буудалд Потос, Фикус Одри, харин Ази дахь Кимптон Шинжүкү Токио буудалд Хятадын мөнх ногоон ургамлуудыг үзэх боломжтой. Ийнхүү аялаж буй газрынхаа ургамлын аймагтай танилцах, тав тухыг мэдрэх, сэтгэл санаагаа өргөхөд тустай сайхан арга хэмжээг Kimpton зочид буудлын сүлжээ зохион байгуулж байгаа юм байна.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.