July
16
2022
Anu.mn
Мэдээ
Бүгд найрамдах намынхан цагаачдыг иргэншил авахад үнэ төлбөргүй бэлдэх сургалт нээж байна. ...
Бүгд найрамдах намынхан цагаачдыг иргэншил авахад үнэ төлбөргүй бэлдэх сургалт нээж байна.
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Бүгд найрамдах намынхан цагаачдыг иргэншил авахад үнэ төлбөргүй бэлдэх сургалт нээж байна.
Photo: Shutterstock

The Republican National Committee(RNC) - Бүгд найрамдах намын үндэсний хороо (БНҮХ) цагаачдыг иргэншил авах, шалгалтад бэлтгэхэд нь туслах санаачилга эхлүүлснээ зарлалаа гэж The Hill мэдээлэв.

Хөтөлбөрийг ”Бүгд Найрамдахчуудын Иргэний Санаачилга” (RCI) гэж нэрлэсэн бөгөөд оролцогчид буюу "ирээдүйн сонгогчдод" иргэншилийн шалгалтыг давахад нь туслах зорилгоор дөрвөн хичээлд хуваагдсан 10 цагийн сургалтыг санал болгох юм байна.

Эхний сургалт 7-р сарын 14-нд Флорида мужийн Дорал хотод RNC Испанийн нийгэмлэгийн төвд эхэлнэ. Нэмэлт сургалтуудыг Техас, Жоржиа, Невада, Калифорниа, Пенсильвани зэрэг мужуудад улс даяар зохион байгуулна.

RNC-ийн дарга Ронна МакДаниел хэлэхдээ "Бидний амлалт бол хүн бүрийн Америк мөрөөдлийг бодит болгох боломжийг олгох явдал юм. Ардчилсан намаас ялгаатай нь Бүгд найрамдахчууд цөөнхийн бүлгүүдийг энгийн зүйл мэтээр хүлээж авдаггүй бөгөөд бид 11-р сар хүртэл санал авах санаачлагаа үргэлжлүүлэх болно." гэжээ.

Бүгд найрамдахчууд ирэх сонгуульд цөөнх, ялангуяа испани гаралтай сонгогчдын дэмжлэгийг нэмэгдүүлэхийг эрмэлзэж байна.

RNC-ийн мэдээлснээр 2021 оны 1-р сарын байдлаар 9.2 сая гаруй хууль ёсны байнгын оршин суугчид иргэн болж, санал өгөх эрхтэй болох боловч иргэний харьяалалд ороогүй байгаа бөгөөд тэдний бараг 2.5 сая нь Мексикээс гаралтай хүмүүс байгаа юм.

Сургалтад хамрагдаж буй цагаачид иргэншлийн шалгалтанд орох иргэний үндсэн асуултуудын хариултыг сурч, мөн сургалтын төгсөлтийг ёслол төгөлдөр тэмдэглэх аж.
Хичээлийг удирдаж буй хүмүүс нь, АНУ-ын Иргэншил, Цагаачлалын Албаны (USCIS) гэрчилгээтэй багш нар болох RNC Стратегийн Санаачилгын ажилтнууд бөгөөд USCIS-ээс олгосон материалиар сургалтыг явуулна.

RNC-ийн мэдэгдэлд, хууль ёсны байнгын оршин суугчдын дийлэнх нь RNC-д тусалж чадах ажилтнууд, олон нийтийн төвүүд аль хэдийн байгуулагдсан газруудад оршин суудаг гэжээ.
Мөн RNC нь USCIS-тэй хамтрахаас гадна Civics Fundamentals зэрэг ашгийн бус байгууллагуудтай хамтран ажиллахаар төлөвлөж байна.

RNC-ийн цагаачдад иргэншлийн шалгалтыг давахад нь туслах энэхүү санаачилга нь, USCIS энэ долоо хоногт цагаачдыг иргэний харьяалалтай болоход нь дэмжлэг үзүүлэх зорилгоор туршлагаа хуваалцдаг орон нутгийн удирдагчид болох элч томилсон шинэ санаачилга зарласны дараа гарч байгаа юм.

Эх сурвалж: forumdaily.com

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.