February
10
2023
Anu.mn
Мэдээ
Цахиурын хөндийгөөс төрөн гарсан BOXLY.APP-ыг Монгол залуус бүтээжээ
Цахиурын хөндийгөөс төрөн гарсан BOXLY.APP-ыг Монгол залуус бүтээжээ
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Цахиурын хөндийгөөс төрөн гарсан BOXLY.APP-ыг Монгол залуус бүтээжээ

АНУ-ын Калифорни муж дахь Цахиурын хөндийд үйл ажиллагаа явуулж буй, Монгол залуусын үүсгэн байгуулсан “Mazalai” корпораци нь сүүлийн үед гадаадад ажиллаж, амьдарч буй Монголчуудын хэрэглэх дуртай болоод буй BOXLY аппликейшнийг хөгжүүлэн зах зээлд нэвтрүүлсэн байна.

Энэхүү аппликейш нь АНУ дахь өндөр чанартай бүтээгдэхүүнүүд буюу одоогийн байдлаар Costco, NuSkin зэрэг сүлжээ дэлгүүрийн барааг тэдгээрийн онлайн дэлгүүр дэх худалдааны татваргүй үнээр захиалж, зөвхөн нэг удаагийн төлбөр төлөлтөөр Монгол, Вьетнам, Филиппин зэрэг хөгжиж буй орнуудад амьдарч буй хүлээн авагчдынх нь гар дээр хүргэж өгөх үйлчилгээг үзүүлэхээр зорьж байгаа юм байна.

Энэхүү технологийн шийдэл нь өмнө нь хэрэгжиж байсан онлайн худалдааны уламжлалт загвар болох онлайн дэлгүүр, АНУ дахь дотоод тээвэр, олон улсын карго тээвэр, хүлээн авагч улс дахь хүргэлтийн үйлчилгээ зэрэг салангид байсан үйлчилгээнүүдийг нэгтгэж, зөвхөн нэг удаагийн төлбөр төлөлтөөр нэг байгууллага хариуцан ажиллах, ингэснээр эцсийн хэрэглэгч буюу онлайн захиалагчид эдгээр үйлчилгээг хамгийн хямд зардлаар нэг дороос авахын зэрэгцээ орон зай, цаг хугацаанаас үл хамааран хүссэн бүтээгдэхүүнээ саадгүйгээр авах боломжийг бүрдүүлж чадсан байна.

Мөнх BOXLY аппликейшнд бүх төрлийн сайн чанарын Витамин, нэмэлт бэлдмэл, тэжээл зэрэг бүтээгдэхүүнүүд нэмэгдсэн ба энэ нь гадаадад амьдарч буй Монголчууд гэр бүлийнхэндээ сайн чанарын витамин, бэлдмэлийг илгээхэд үүсдэг байсан асуудал, бэрхшээлийг үгүй болгож, хайртай хүмүүсээ эрүүл байлгах хүсэл эрмэлзлээ биелүүлэх боломжийг олгож чаджээ.

App татах линк: www.boxly.app

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.