April
23
2024
Anu.mn
Мэдээ
Элон Маскийн 11 хүүхэд
Элон Маскийн 11 хүүхэд
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Элон Маскийн 11 хүүхэд
Photo: IStock

Америкийн 52 настай тэрбумтан Элон Маск болон түүний экс найз бүсгүй, 35 настай Канадын дуучин Граймс (Клэр Баучер) нарын гурав дахь хүү Техно Механикус "Тау" нь, Маскийн 11 дэх хүүхэд нь болон мэндэллээ гэж Focus мэдээлжээ.

Америкийн зохиолч, сэтгүүлч Уолтер Айзексон, тэрбумтныг хоёр жил дагасны үр дүнд "Илон Маск" нэртэй намтарыг нь есдүгээр сард нийтлүүлсэн байна.

Невада мужийн тэрбумтны ууган хүү нь багадаа нас баржээ. Саятан, Маск болон Канадын зохиолч Жастин Вилсон хоёрын анхны хүү Невада, 2002 онд мэндэлжээ. Энэ үед, Элон SpaceX компаниа үүсгэн байгуулж байв. Бизнесмэний анхны хүүгийн нэрийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр бараг дурддаггүй, учир нь Невада төрснөөсөө хойш 10 долоо хоногийн дараа нас баржээ. Энэхүү эмгэнэлт явдлын дараа, хосууд үр шилжүүлэн суулгах аргаар Гриффин, Ксавье гэдэг хоёр ихэр хүүтэй болжээ.

Гриффин Маск, эцгийнхээ адил, шинжлэх ухаанд өөрийгөө зориулах мэргэжил сонгожээ. Тэр олон нийтийн сүлжээ хөтөлдөггүй, олон нийтийн арга хэмжээнд ховор харагддаг тул түүний хувийн амьдралын талаар мэдээлэл маш бага байдаг.

Харин Ксавьер аавтайгаа ноцтой зөрчилддөг. Саяхан Маскийн 18 настай энэ хүү, хүйсээ өөрчилснөө зарласан. Вивиан (Xavier-ийн шинэ нэр), төрсөн эцэгтэйгээ холбоо барихыг хүсдэггүй.

Элон, Жастин нар, хоёр ихэр хүүтэй болсон дээрээ зогссонгүй, 2006 онд дахин IVF процедурын тусламжтай, Дамиан, Саксон, Кай гэдэг гурван хүүтэй болжээ. Одоо хөвгүүд 18 настай бөгөөд тэд бас алдартай болохыг хичээдэггүй. Хүүхдүүд ихэнх цагаа сурч боловсрохдоо зарцуулдаг. Ихэрүүд их эелдэг, мөн насанд нь баймгүйгээр эрүүл мэнддээ маш нухацтай хандаж, хоол хүнсэндээ анхааралтай ханддаг байна.

X Æ A-12 (Ex Ash Hey-Twelve) нь, Элон Маскийн зургаа дахь хүүхдийн нэр юм. 2020 онд Маск, дуучин Граймс нар хүүтэй болсон бөгөөд түүнийг X Æ A-12 гэдэг. Хүүгийн нэр дэлхий нийтийг шуугиулж байв. Хосуудын тайлбарласнаар, X нь үл мэдэгдэх хувьсагч; Æ нь зохиомол элвиш хэл бөгөөд "хиймэл оюун ухаан" (AI) болон "хайр" гэсэн утгатай. А-12 бол Америкийн Lockheed A-12 тагнуулын онгоцтой холбоотой гэсэн байна. АНУ-д хуулийн дагуу, төрсний гэрчилгээнд өөр хэлний тэмдэгт ашиглахыг хориглодог тул хүүгийн нэрийг Ex Ash Hey-Twelve гэж бүртгэжээ. 

Харин Маск долоо дахь хүүхдээ жинхэнэ “бүтээлч”-ээр нэрлэхээр шийдэж, Exa Dark Sidereal гэж нэрлэсэн. Энэ бол зохион бүтээгч, тэрбумтны цорын ганц охины нэр юм. Охин 2021 оны арванхоёрдугаар сард тээгч эхээс мэндэлжээ. "Exa" нь exaFLOPS суперкомпьютерийн нэр томъёог хэлдэг бол "Dark" нь "үл мэдэгдэх" гэсэн утгатай. Мөн "Сидерил" гэдэг нь "орчлон ертөнцийн жинхэнэ цаг хугацаа, одны цаг хугацаа, орон зайн цаг хугацаа болохоос манай харьцангуй дэлхий дээрх цаг хугацаа биш" гэсэн Sideræl-ийн илүү "элф" үсэг юм. Харамсалтай нь, охиныг төрөхөд Маск, Граймс нар хамт байгаагүй.

Охин Sidereal-г нь төрөхөөс хэдхэн долоо хоногийн өмнө, Канадын иргэн, Маскийн нэг компани болох Neuralink-д компанийн үйл ажиллагаа хариуцсан захирлаар ажилладаг, 36 настай топ менежер Сиобхан Зилим, Маскийн ихэр хөвгүүдийг төрүүлжээ. 2022 оны 4 сард Маск овгоо өгсөн байна. Канадын Онтарио хотод төрсөн Зилис, Маскийн 2015 онд үүсгэн байгуулсан хиймэл оюун ухааны судалгааны ашгийн бус байгууллага болох OpenAI-ээр дамжуулан Масктай танилцжээ. Тэрээр Йелийн их сургуульд эдийн засаг, философийн чиглэлээр суралцаж, хоккейн эмэгтэйчүүдийн багийн хаалгачаар ажиллаж байсан. 2015 онд Форбес сэтгүүлийн венчур капиталын ангилалын "30-аас доош насны 30" жагсаалтад багтаж байжээ. Харин 2017 оноос Тесла дахь хиймэл оюун ухааны салбарт туршлагаа ашиглах боломжтой болсон ажээ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.