April
15
2024
Anu.mn
Мэдээ
Forbes сэтгүүл, 2024 оны дэлхийн хамгийн баян хүмүүсийн чансааг нийтлэв
Forbes сэтгүүл, 2024 оны дэлхийн хамгийн баян хүмүүсийн чансааг нийтлэв
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Forbes сэтгүүл, 2024 оны дэлхийн хамгийн баян хүмүүсийн чансааг нийтлэв
Photo: iStock

АНУ-ын Forbes сэтгүүл, дэлхийн долларын тэрбумтнуудын 38 дахь жагсаалтыг гаргажээ. Тэдний ихэнх нь АНУ-д амьдардаг.

Энэ жил тэрбумтнуудын тоо нэмэгдэж, нийтдээ 2781 болсон нь, өнгөрсөн оныхоос 141 хүнээр, 2021 оныхоос 26 хүнээр илүү байна. Мөн, тэд илүү баяжиж, тэдний нийт хөрөнгө 14.2 их наяд доллар болсон нь, 2023 оныхоос 2 их наяд доллараар өссөн байна.

Жагсаалтад орсон хүмүүсийн гуравны хоёр нь жилийн өмнөхөөсөө илүү баяжиж, харин дөрөвний нэг нь хөрөнгө нь багассан. АНУ одоо 5.7 их наяд ам.долларын хөрөнгөтэй 813 тэрбумтантай байгаа нь, тэрбумтны тоогоор дээд амжилтыг тогтоож байна.

Харин хятад улс 473 тэрбумтантай, нийт хөрөнгө нь 1.7 их наяд доллараар хоёрдугаарт бичигдсэн хэвээр байна. Гуравдугаарт 200 тэрбумтантай Энэтхэг оржээ.

Топ 10 тэрбумтнуудын жагсаалт:

  • №1 Бернард Арно, түүний гэр бүл

Цэвэр хөрөнгө: 233 тэрбум доллар

Хөрөнгийн эх сурвалж: LVMH

Нас: 75

Улс: Франц

  • №2 Элон Маск

Цэвэр хөрөнгө: 195 тэрбум доллар

Tesla, SpaceX

Нас: 52

Улс: АНУ

  • №3 Жефф Безос

Цэвэр хөрөнгө: 194 тэрбум доллар

Amazon.com

Нас: 60

Улс: АНУ

  • #4 Марк Зукерберг

Цэвэр хөрөнгө: 177 тэрбум доллар

Мета

Нас: 39

Улс: АНУ

  • №5 Ларри Эллисон

Цэвэр хөрөнгө: 141 тэрбум доллар

Oracle

Нас: 79

Улс: АНУ

  • №6 Уоррен Баффет

Цэвэр хөрөнгө: 133 тэрбум доллар

Баялгийн эх үүсвэр: Berkshire Hathaway

Нас: 93

Улс: АНУ

  • №7 Билл Гейтс

Цэвэр хөрөнгө: 128 тэрбум доллар

Майкрософт, хөрөнгө оруулалт

Нас: 68

Улс: АНУ

  • №8 Стив Балмер

Цэвэр хөрөнгө: 121 тэрбум доллар

Microsoft

Нас: 67

Улс: АНУ

  • №9 Мукеш Амбани

Цэвэр хөрөнгө: 116 тэрбум доллар

Баялгийн эх үүсвэр: хөрөнгө оруулалт

Нас: 66

Улс: Энэтхэг

  • №10 Ларри Пэйж

Цэвэр хөрөнгө: 114 тэрбум доллар

Google

Нас: 51

Улс: АНУ

Энэхүү чансааг хоёр дахь жилдээ дараалан тэргүүлж байгаа нь Louis Vuitton Moet Hennessy группын ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Бернард Арно юм. Жилийн дотор тэрээр 22 тэрбум доллараар баяжсан бөгөөд одоо түүний хөрөнгө 233 тэрбум доллараар үнэлэгдэж байна.

Жилийн өмнөх шигээ хоёр, гуравдугаар байруудыг Илон Маск, Жефф Безос нар тус тус эзэлжээ. Марк Зукерберг энэ жил эхний 10-т эргэн орсон байна.

2022 онд, Tesla болон SpaceX компанийн эзэн Илон Маск жагсаалтыг тэргүүлж байсан бол, Amazon компанийн гүйцэтгэх захирал Жефф Безос 2022 он хүртэл дөрвөн жил дараалан хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг тэргүүлж байсан юм. Өнгөрсөн жилийн адил Маск, Безосоос түрүүлж, 1 тэрбум долларын орлого илүү олжээ.

Мөн Meta компанийн гүйцэтгэх захирал Марк Зукерберг эхний 10-т эргэн орсон нь гэнэтийн зүйл байлаа. Жилийн туршид тэрээр 100 гаруй тэрбум ам.долларын орлого олж, 4-р байр (өнгөрсөн жил 16-д байсан) эзэлжээ.

Энэ жилийн шилдэг 20-д, Франсуаза Беттанкур-Майерс гэсэн ганцхан эмэгтэй багтсан. L'Oréal гоо сайхны эзэнт гүрний эмэгтэй дэд даргын хөрөнгө бага зэрэг өсч, 99.5 тэрбум доллар болсноор 15-р байранд орж, манай гарагийн хамгийн баян эмэгтэйн статусыг баталгаажуулав.

Харин Уолмартын эзэнт гүрнийг үндэслэгч Сэм Уолтоны өв залгамжлагчдын нэг Алис Уолтон, 18, 19-р байр эзэлсэн ах нараасаа хоцорч топ жагсаалтыг орхижээ. Мөн, Чарльз, Жулиа Кох нар шилдэг 20-оос гарчээ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.