January
26
2024
Anu.mn
Мэдээ
Google компани Өмнөд Америк, Ази тивийг холбосон дэлхийн анхны далай тэнгисийн интернетийн ...
Google компани Өмнөд Америк, Ази тивийг холбосон дэлхийн анхны далай тэнгисийн интернетийн кабель татна
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Google компани Өмнөд Америк, Ази тивийг холбосон дэлхийн анхны далай тэнгисийн интернетийн кабель татна
Photo: IStock

Google, далай дамнасан интернетийн шинэ кабель татахаар төлөвлөж байгаагаа зарлалаа. Энэ кабель нь Чили, Францын Полинез, Австрали улсыг холбох юм. Энэ нь Өмнөд Америк болон Ази-Номхон далайн бүс нутгийг Номхон далайгаар дамжин шууд холбосон дэлхийн анхны кабель болно гэж IXBT мэдэгдэв.

Маршрутыг газарзүйч Александр фон Хумбольдтын хүндэтгэлд зориулж Humboldt гэж нэрлэсэн байна.

Өмнөд Америк болон Ази-Номхон далайн бүс нутгийг холбосон шилэн кабелийг шууд холбох нь 2016 оноос хойш Чилийн засгийн газрын зорилго байсаар ирсэн. Одоо Google уг төсөлд нэгдсэн тул, тус улс төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх аянаа эхлүүлэх гэж байна.

Төсөл 400 сая долларын өртөгтэй бөгөөд үүнд, Google-ээс гадна Чилийн дэд бүтцийн сан Desarrollo País, Францын Полинезийн шуудан, харилцаа холбооны газар Office of Posts and Telecommunications of French Polynesia болон өөр бусад хөрөнгө оруулагчид оролцож байна. Кабелийн урт нь бараг 15,000 км байх бөгөөд 2026 он гэхэд угсралтын ажил нь дуусна.

Analysys Mason-ийн тооцоолсноор, Google-ийн өмнө нь Латин Америк болон Карибын тэнгисийн усан доогуур тавьсан кабелиуд, 2017-2027 оны хооронд ДНБ-ий нийт хэмжээг 178 тэрбум долларт хүргэж, 2027 он гэхэд 740,000 орчим шинэ ажлын байр бий болгоно гэсэн дүгнэлт гарчээ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.