November
24
2023
Anu.mn
Мэдээ
Google Maps, хиймэл оюун ухааны тусламжтай 5 гайхалтай шинэ функцтэй боллоо
Google Maps, хиймэл оюун ухааны тусламжтай 5 гайхалтай шинэ функцтэй боллоо
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Google Maps,  хиймэл оюун ухааны тусламжтай 5 гайхалтай шинэ функцтэй боллоо
Photo: IStock

Google Maps дэлхийн хамгийн алдартай, өргөн тархсан навигацийн програмуудын нэг бөгөөд энэхүү технологийн аварга компани, AI тусламжтай томоохон шинэчлэлт бүхий таван шинэ функц гаргаснаа зарласныг Fox News мэдээлэв.

Immersive View бүхий 3D ертөнц

Хамгийн гайхалтай шинэ боломжуудын нэг бол Immersive View бөгөөд энэ нь явах замаа 3D хэлбэрээр харах боломжийг олгодог. Аялалаа эхлэхээсээ өмнө хүрээлэн буй орчин, үзвэрийн газрууд, очих газруудынхаа талаар бодитой, нарийвчилсан ойлголттой болно гэсэн үг юм. Мөн өөр байршилуудыг бодит цаг хугацаанд нь харах боломжтой. Энэ функц нь, танил бус олоход түвэгтэй газруудад төөрөх үед хэрэг болно.

Хиймэл оюун ухааныг ашиглан хэрэгтэй бүхнээ олоорой

Өөр нэг сонирхолтой шинэчлэлт бол таны сонголт, хэрэгцээ, нөхцөл байдалд тулгуурлан хэрэгтэй газраа олохын тулд хиймэл оюун ухааныг ашигладаг Google Maps Search функц юм. Жишээлбэл, хэрэв та ресторан хайж байгаа бол таны дуртай амт, төсөв, сул суудал байгаа эсэхэд тохирсон сонголтуудыг харуулна. Эдгээрийг зургаар харуулж, хэрэглэгчдийн сэтгэгдлийг хүртэл унших боломж олгодог. Хайлтын үр дүнг үнэлгээ, хоол, байршлын зай гэх мэт янз бүрийн шалгуураар шүүж болно.

AI нь, Google Maps Navigation-г сайжруулсан

Google Maps навигаци нь, хиймэл оюун ухаанаас дэмжлэг авснаар замын эгнээ чиглүүлэх систем болон замын түгжрэлийн мэдээлэл өгдөг болж сайжирсан. Та гарц, эргэлтийг өнгөрүүлэхгүйн тулд аль эгнээгээр явах ёстойг, мөн эгнээ чөлөөтэй эсэхийг харах боломжтой болно. Түүнчлэн замын нөхцөл байдал, осол аваар, түгжрэлийн талаарх мэдээллийг цаг алдалгүй хүлээн авч, маршрутаа төлөвлөх боломжийг олгоно. Google Maps нь, эдгээрээс гадна танд, очих газар руугаа илүү хурдан, хялбар хүрэх замыг санал болгоно.

Цахилгаан машин цэнэглэх станцын талаарх мэдээллийг нэмсэн

Хэрэв та цахилгаан машинтай бол Google Maps, өөрийн аппликейшнд цахилгаан машин цэнэглэх станцын талаар нэмэлт мэдээлэл нэмсэнд баярлаарай. Энэхүү програм нь хамгийн ойрын цэнэглэгч станцууд хаана байгаа болон ямар төрлийн цэнэглэгчтэй, батерейгаа хэр хурдан цэнэглэдэг, хамгийн сүүлд хэзээ ашиглагдсан зэргийг харуулна. Та цагаа дэмий үрэхгүйн тулд, чөлөөтэй, дараалалгүй эсвэл ачаалал ихтэй байгааг мэдэх боломжтой.

Google Maps шинэ AR функцтэй болсон

Шинэчлэлийн хүрээнд Google " Search with Live View буюу Шууд харах" функцийн нэрийг “Lens in Maps Газрын зураг дээрх дуран" болгон өөрчилсөн. Энэ функц нь АТМ, метроны буудал, ресторан, кофе шоп, дэлгүүр гэх мэт камерын харах талбарт байгаа объект, газрыг таних, тэмдэглэхэд хиймэл оюун ухааныг ашигладаг. Нэмж дурдахад, та хиймэл оюун ухаанаас, эдгээр газруудын талаар мөн тийшээ хэрхэн хүрэх талаар хэлж өгөхийг хүсч болно. Таны юу мэдэхийг хүсч байгаагаас болон хаана байгаагаас хамааран танд хангалттай сайн хариултыг өгдөг байна.

Google Maps ашиглах үеийн сул талууд

Google Maps нь хамгийн хэрэгцээтэй, шинэлэг програмуудын нэг бөгөөд хиймэл оюун ухааны шинэ боломжууд нь түүнийг улам боловсронгуй болгож байгаа ч, Google Maps ашиглахад нэгэн сул тал байдаг нь, Google хүмүүсийн хувийн мэдээллийг цуглуулдаг асуудал юм. Google энэ өгөгдлийг үйлчилгээгээ сайжруулах, түүнчлэн зар сурталчилгаанд чиглүүлэх, хэрэглэгчийн зан төлөвт нөлөөлөх зорилгоор ашигладаг. Том технологид үнэ төлбөргүй юм байдаггүй ажээ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.