May
8
2023
Anu.mn
Мэдээ
Калифорнид, Сан-Францискогийн нэгэн тэнгэр баганадсан барилгын хаягдал усаар, шар айраг бү ...
Калифорнид, Сан-Францискогийн нэгэн тэнгэр баганадсан барилгын хаягдал усаар, шар айраг бүтээжээ
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Калифорнид, Сан-Францискогийн нэгэн тэнгэр баганадсан барилгын хаягдал усаар, шар айраг бүтээжээ
Photo: IStock

Шинэ сэргэг, байгаль орчинд ээлтэй ундааг Epic OneWater Brew гэдэг бөгөөд дахин боловсруулсан хаягдал уснаас гаргаж авсан Kölsch загварын шар айраг юм. Энэ талаар Futurism сэтгүүл дэлгэрэнгүй мэдээлэв.

Энэхүү ундааг, Сан Францискогийн (Калифорни) ус дахин боловсруулдаг Epic Cleantec компани болон Хойд Калифорнийн шар айраг үйлдвэрлэгч Devil's Canyon Brewing компаниуд, хамтын ажиллагааныхаа үр дүнд бүтээжээ. Epic OneWater Brew шар айргийг, Сан Франциско дахь 40 давхар орон сууцны хорооллын аяга таваг угаахад болон угаалгын газар, угаалгын өрөөний шүршүүр, угаалтуур зэрэгт хэрэглэсэн бохир ус болох саарал усыг ашиглан хийжээ. Энэ санаагаа, Epic Cleantec компанийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Аарон Тартаковский -"Бид хүмүүстэй харилцах, тэдний сэтгэлийг хөдөлгөх, мөн усыг дахин ашиглах боломж бололцоог харуулах сонирхолтой содон зүйл хийхийг хүссэн" гэж тайлбарласан бөгөөд тэрээр,- "Олон хүмүүс энэ төсөлд эргэлзэж, энэ шар айргийг ууж зүрхлэхгүй байх гэж би бодож байсан. Гэтэл бага зэрэг айдастай ирсэн хүмүүсийн 99% нь амссан даруйдаа тайвширч байсныг би тэмдэглэмээр байна. Хэрвээ та цэвэршүүлсэн ус ууж байгаа эсэхэд санаа зовж байгаа бол нарийн туршилтын үр дүнд, Epic-ийн энэ бүтээгдэхүүн бусад шар айрагнаас илүү, хэрэглэгчдэд аюулгүй гэж үзэж байна. Шар айрагны үйлдвэрүүд, усны цоргыг онгойлгож, ямар ус гоожиж байна, түүгээрээ хийдэг. Харин бид боловсруулах үйл явцдаа маш их хяналт тавьдаг тул шар айраг үйлдвэрлэгчидээ маш цэвэрхэн ус өгдөг" гэжээ.

Мөн энэ ундаа нь, нэлээд амттай бололтой. Шар айргийг амталж туршсан, The Guardian сэтгүүлийн сэтгүүлч Мэттью Кантон, шар айргийг "тааламжтай, сэнгэнэсэн, уухад боломжийн, элдэв амт" байхгүйгэж тодорхойлсон байна .

Ерөнхийдөө Epic OneWater Brew-ыг, улам бүр дордож буй усны хямралыг даван туулах бүтээлч арга гэж харж болох юм.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.