October
21
2022
Anu.mn
Мэдээ
Халаасандах кино: 140 инчийн дэлгэцийг орлох чадвартай ухаалаг нүдний шилийг танилцууллаа
Халаасандах кино: 140 инчийн дэлгэцийг орлох чадвартай ухаалаг нүдний шилийг танилцууллаа
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Халаасандах кино: 140 инчийн дэлгэцийг орлох чадвартай ухаалаг нүдний шилийг танилцууллаа
Photo: IStock

Хятадын TCL компани 140 инчийн виртуал дэлгэцийг орлох чадвартай NXTWEAR S XR шинэ ухаалаг нүдний шилээ албан ёсоор танилцууллаа гэж Chip мэдээллээ.

Энэхүү загвар нь 60 Гц-ийн стандарт сэргээх хурдтай 1920 × 1080 пикселийн Full HD нягтралтай, Micro OLED дэлгэцийг ашигладаг.

90% DCI-P3 өнгөний хүрээ, 3D контентыг дэмждэг, TUV Rheinland Low Blue Light гэрчилгээтэй бөгөөд нүдэнд хор хөнөөлтэй цэнхэр гэрлийн хамгийн бага түвшинг барьдаг. NXTWEAR S XR нь Windows, Android болон iOS үйлдлийн системтэй төхөөрөмжүүдтэй нийцдэг бөгөөд Xbox, Switch болон сүүлийн үеийн PlayStation зэрэг тоглоомын консолуудтай ажиллах боломжтой.

Стерео дуу чимээ бүхий чанга яригч, Bluetooth чихэвч холбох боломжтой. TCL нь Хятадын хамгийн том цахилгаан бараа үйлдвэрлэгчдийн нэг хэдий ч тэд Kickstarter сайт дээр олон нийтийн санхүүжилтийн тусламжтайгаар шинэлэг зүйлээ гаргахаар шийджээ.

Тус компанийн вэб сайтад ухаалаг нүдний шил нь ердөө 100 гр жинтэй гэж бичжээ. USB-C кабель нь ердөө 30 гр жинтэй бөгөөд нэмэлт цэнэглэхгүйгээр ухаалаг утас, таблет эсвэл зөөврийн компьютерт тогтвортой холболтыг хангадаг. Дэлгэц нь таны хөдөлгөөнийг дагадаг тул та хаана ч, хэзээ ч чөлөөтэй хөдөлж, сохирхсон мэдээллээ үзэх боломжтой. Тунгалаг дэлгэц нь бүрэн нууцлалыг хангадаг, гэхдээ мөн эргэн тойрныхоо бодит ертөнцийг аюулгүйгээр харах боломжийг танд олгоно.

Нүдний шил нь эвхэгддэг, арьсанд ээлтэй загвартай. Гүн хар, барзгар бие нь футурист дүр төрхийг илэрхийлдэг.

Нүдний шилний багцад:

  • Ухаалаг нүдний шилний хамгаалалтын хайрцаг.
  • TCL NXTWEAR G.
  • 3 хамар хамгаалах зөөлөвч.
  • Линз тохируулах хүрээ.
  • Шилний алчуур

TCL NXTWEAR G нь DisplayPort Alternate Mode бүхий USB Type-C-ийг дэмждэг ямар ч ухаалаг утас, таблет, 2-in-1 төхөөрөмж болон зөөврийн компьютерт тохирно.

Эх сурвалж: forumdaily.com

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.