June
4
2023
Anu.mn
Мэдээ
Хар салхины улирал эхэллээ: шуурга Флорида руу чиглэж байна
Хар салхины улирал эхэллээ: шуурга Флорида руу чиглэж байна
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Хар салхины улирал эхэллээ: шуурга Флорида руу чиглэж байна
Photo: IStock

6-р сарын 1-ний пүрэв гаригт, 2023 оны Атлантын далайн хар салхины улирал албан ёсоор эхэлж байгаа бөгөөд Флоридагийн эрэг орчмоор шуурч эхэлжээ. Энэ тухай CBS News мэдээлэв.

Үндэсний хар салхи судлалын төвөөс (NHC), Мексикийн булан дахь халуун орны шуургыг хянуур ажиглаж байгаа бөгөөд 6-р сарын 1-ний өглөөний урьдчилсан мэдээгээр, Мексикийн зүүн хойд булангийн нам даралтын бүсд, шөнийн цагаар "төвлөрөл нь бага зэрэг сул" шуурга үүсэх нөхцөл байдал үүссэн гэж мэдэгдэв.

Мөн салхины хүч өсөх нөхцөл эхэн үедээ ажиглагдаагүй, ойрын 48 цагийн дотор шуурга болж хувирах магадлал 20% орчим гэж таамаглаж байсан. Гэвч, өглөөний сүүлийн мэдээгээр тус бүс нутагт бороо, аадар борооны үүл төвлөрч, урьдчилсан төлөвөөр дараагийн өдрөөс эхлэн богино хугацааны халуун орны шуурга үүсэх магадлал өндөр байна. Ойрын 48 цагийн дотор шуурга болох магадлал 50% гэсэн байна.

Үндэсний цаг уурын алба, "Шуурганы төлөвөөс хамааралгүйгээр, амралтын өдрүүдэд Флоридагийн хойгийн зарим хэсгээр, хэсэгчилсэн хүчтэй аадар бороо орж болзошгүй. Мөн Мексикийн булангийн эрэг дагуу байрладаг Тампа Бэй бүсэд, 6-р сарын 2-ны Баасан гарагт шуургатай зэрэгцэн хүчтэй аадар бороо орж болзошгүй гэсэн байна. Усархаг бороо нь, хар салхи, шуургыг улам эрсдэлтэй болгодог гол асуудал гэж үздэг.

Атлантын далайн хар салхины улирал 11-р сарын 30 хүртэл үргэлжилнэ. Далай, агаар мандлын үндэсний захиргаа (NOAA), энэ улиралыг "ердийн" улирал болно гэж таамаглаж байгаа бөгөөд ирэх саруудад дор хаяж 12 шуурга болох төлөвтэй байгаагаас, 5-9 нь хар салхи, 1-4 нь "том"-д тооцогдохоор байна гэж мэдээлсэн байна.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.