April
20
2024
Anu.mn
Мэдээ
Харвардын эрдэмтэд "ухаалаг" шингэн бүтээв
Харвардын эрдэмтэд "ухаалаг" шингэн бүтээв
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Харвардын эрдэмтэд "ухаалаг" шингэн бүтээв
Photo: iStock

Харвардын Жон А.Полсоны нэрэмжит Инженер, Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургуулийн (SEAS) эрдэмтэд, уян хатан чанар, оптик шинж чанар, зуурамтгай чанар болон Ньютоны болон Ньютоны бус шингэний хооронд шилжих чадвартай програмчлагдсан мета шингэнийг бүтээсэн талаар SciTechDaily мэдээлэв.

Энэ нь, ийм төрлийн анхны мета шингэн бөгөөд 50-500 микрон хэмжээтэй жижиг эластомер бөмбөрцөгүүдийн суспензийг ашигладаг. Эдгээр нь, даралтын дор гажилтад орж шингэний шинж чанараа эрс өөрчилдөг байна.

Мета шингэнийг гидравлик идэвхжүүлэгч болон робот, нөлөөллийн эрчмээс хамаарах энергийг сарниулах ухаалаг амортизатор, тунгалаг шинжээс тунгалаг бус болж хувирах оптик төхөөрөмж зэрэг олон зүйлд ашиглаж болно. Энэхүү судалгаа Nature сэтгүүлд нийтлэгджээ.

SEAS-ийн материал судлал, механик инженерийн салбарын судлаач Адель Геллули, SEAS-ийн хэрэглээний механикийн профессор, багийн ахлагч Катиа Бертолди нар, “метаматериал нь зохиомлоор бүтээгдсэн материал бөгөөд шинж чанар нь найрлагаараа бус бүтцээрээ тодорхойлогддог. Ийм метаматериалууд, олон жилийн турш янз бүрийн хэрэглээнд өргөн хэрэглэгдэж ирсэн ч, ихэнх нь хатуу төлөвтэй байдаг. Хатуу метаматериалаас ялгаатай нь, мета шингэн нь урсах, савныхаа хэлбэрт дасан зохицох өвөрмөц чадвартай. Мета шингэн ашиглах тохиолдолд мэдрэгч болон гадны ямар нэг удирдлага шаардлагагүй болох бөгөөд меташингэнийг ашиглан энгийн роботод оюун ухаан өгөх боломжтой. Энэхүү өндөр хэрэгцээтэй, үйлдвэрлэхэд хялбар мета шингэнийг ашиглах орон зай асар том юм” гэж нийтлэлдээ дурджээ.

Одоо судлаачид, мета шингэний акустик болон термодинамик шинж чанарыг судлахаар ажиллаж байна.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.