April
22
2024
Anu.mn
Мэдээ
Лос-Анжелес хотод хулгайчид 30 сая доллар бэлнээр хулгайлжээ
Лос-Анжелес хотод хулгайчид 30 сая доллар бэлнээр хулгайлжээ
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Лос-Анжелес хотод хулгайчид 30 сая доллар бэлнээр хулгайлжээ
Photo: iStock

Гуравдугаар сарын 31-нд Лос Анжелес хотын бэлэн мөнгөний хадгаламжийн сангаас хулгайчид 30 сая доллар бэлнээр хулгайлсан байна. Энэ бол хотын түүхэн дэх хамгийн том бэлэн мөнгөний дээрэм бөгөөд мөнгө алдагдсаныг маргааш нь л мэдсэн гэж ВВС мэдээлэв.

Энэ хэргийг хэн, хэрхэн үйлдсэн нь тодорхойгүй байна. Албаныхан үүнийг, "урьдчилж сайтар бэлдэж үйлдсэн" хэрэг гэж дүгнэжээ. Энэ хэргийг Лос Анжелес хотын цагдаагийн газар болон Холбооны мөрдөх товчоо хамтран шалгаж байна.

Энэ хэрэг үйлдэгдэх үед дохиолол дуугараагүйгээс гадна, хулгайч нар San Fernando Valley-д байрлах энэхүү объект руу нэвтэрсэн гэдгийг нь, хэн ч мэдээгүй нь хачирхалтай. Тэнд орон нутгийн аж ахуйн нэгжүүдийн бэлэн мөнгийг тусгай өрөөнд хадгалдаг. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр, туршлагатай хулгайч нар дээврээр нэвтэрсэн. Хулгай хотын захын Силмар дүүрэгт байрлах GardaWorld байгууламжид болсон гэж мэдээлсэн байна. Энэ газарт ийм их мөнгө хадгалагдаж байсныг цөөн хэсэг хүмүүс л мэдэж байжээ.

Хулгай гарсны маргааш, 4-р сарын 1-ний өдөр, тус байгууллагын ажилтнууд агуулахыг нээж, асар их хэмжээний мөнгө алга болсныг мэдсэн бөгөөд мөнгөний сейфийг эвдэлж онгойлгосон гэх ямар ч шинж тэмдэг байгаагүй байна.

Хэргийн газар дээгүүр нисч мэдээлэл цуглуулж байсан хэвлэлийнхний нисдэг тэрэг барилгын хажуу хананд ил нүх байгааг илрүүлсэн. Энэ нь хулгайн гэмт хэрэгтэй холбоотой эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа ажээ.

Урд нь гарч байсан бусад түүхэн дээрмүүд:

  • Лос-Анжелесийн түүхэн дэх хамгийн том хулгай 1997 оны есдүгээр сард болсон бөгөөд Dunbar Armored Inc.-с 18.9 сая доллар хулгайд алдагджээ. Цагдаа нар эцэст нь зургаан эрэгтэйг баривчилсан бөгөөд тэдний нэг нь хуучин ажилтан нь байв.
  • 2022 онд, хулгайч нар мөнгөний хуягт машиныг дээрэмджээ. Хамгаалагчдын анхаарлыг нэг нь сарниулж байх хооронд, хулгайчид эртний үнэт эдлэл, үнэт чулуу бүхий олон арван уутыг дээрэмджээ. Хулгайлагдсан эд зүйлс 100 гаруй сая доллараар үнэлэгдэж байна. Хэн ч баригдаагүй.
  • Өнгөрсөн жил Торонтогийн нисэх онгоцны буудлын хулгайчид,15 сая гаруй долларын алт, бэлэн мөнгө хулгайлжээ. Нисэх онгоцны буудалд, мөнгөтэй чингэлэг агаарын ачаагаар ирснийг, ачааны машины агуулахад аваачиж түр байрлуулсан үед дээрэмдсэн гэж цагдаа нар үздэг байна. Энэ бол Канадын түүхэн дэх хамгийн том хулгайн гэмт хэргийн нэг юм.
Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.