August
17
2022
Anu.mn
Мэдээ
Manchester United клубыг худалдаж авлаа гэж Элон Маск Twitter-т жиргэжээ.
Manchester United клубыг худалдаж авлаа гэж Элон Маск Twitter-т жиргэжээ.
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/59a5237c6fb9a499eab9bf29a18b131e1c298f89-389x492.jpg
Билгүүн
Manchester United клубыг худалдаж авлаа гэж Элон Маск Twitter-т жиргэжээ.
Mashable India

Элон Маск өөрийн Twitter-тээ Их Британийн хөл бөмбөгийн клуб Manchester United-ыг худалдаж авч байгаа гэж бичсэн ба дагагчиддаа “Ur welcome” гэж жиргэжээ.

Tesla болон SpaceX-ийн эзэн тэрбээр хуурамч, тоглоом хийсэн мэдэгдлээрээ мөн олон нийтэд танил болоод байгаа бөгөөд энэ удаагийн мэдэгдэлдээ хэр үнэнээр, чухалчилж хандаж байгаа нь тодорхойгүй байгаа юм.

Manchester United-ын хувьцаа олон нийтэд нээлттэйгээр хөрөнгийн зах зээл дээр худалдаалагдаж байгаа бөгөөд одоогийн байдлаар Америкийн Glazer-ын гэр бүл хувьцааг эзэмшиж байна.

Glazers, хөл бөмбөгийн клубыг 2005 онд маргаантайгаар 790 сая фунт стерлингээр худалдаж авсан ба тэр үеэс хойш клуб, өмнө нь гаргаж байсан амжилтаа гаргаж чадахгүй асуудалтай байгаа юм. Хамгийн сүүлд 2012-2013 оны English Premier League-т түүрүүлснээс хойш клубын амжилт унаж одоогийн байдлаар хүснэгтийн хамгийн доор бичигдэж байна.

Лхагва гарагт, Их Британийн цагаар шөнийн 1 цагт Маск энэхүү Twitter-ийн мэдэгдлээ гаргасан бөгөөд энэ үеэр Британийн албан тушаалтнууд амарч байсан тул энэ талаар тодорхой мэдэгдэл өгөөгүй байна.

Маск 2018 онд, өөрийн цахилгаан автомашины компани болох Теслаг хөрөнгийн зах зээлээс гаргахын тулд "санхүүжилт авсан" гэж худал мэдээлэл гаргасан нь түүнийг болон тус компанид АНУ-ын санхүүгийн зохицуулагчидаас нийт 40 сая долларын торгууль ноогдуулахад хүргэж байсан юм.

Гэвч одоогийн байдлаар Manchester United-ын хөрөнгийн зах зээл дээрх нийт үнэлгээ 2,1 тэрбум доллартай тэнцэж байгаа нь Маскын хувьд зовох юмгүйгээр худалдаж авах боломжтой “deal” байж болох бөгөөд мөн, дэлхийн хамгийн баян хүн болох түүний хөрөнгө нь 267 тэрбум доллар байгаа юм.

Image

Эх сурвалж: independent.co.uk

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.