April
16
2024
Anu.mn
Мэдээ
Нэг талын тийз: Маск Ангараг гараг руу анхны хүмүүсийг илгээх төлөвлөгөөгөө нарийвчлан тод ...
Нэг талын тийз: Маск Ангараг гараг руу анхны хүмүүсийг илгээх төлөвлөгөөгөө нарийвчлан тодорхойлжээ
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Нэг талын тийз: Маск Ангараг гараг руу анхны хүмүүсийг илгээх төлөвлөгөөгөө нарийвчлан тодорхойлжээ
Photo: iStock

SpaceX компанийг үндэслэгч Илон Маск, Ангараг гаригт очсон анхны хүмүүс хэзээ ч дэлхий рүү буцаж ирэхгүй гэдгийг баталжээ. Тэрээр, “Хүмүүс амьдрахад нь шаардагдах үнэ цэнэтэй түүхий эдийн зориулалтаар сансрын хөлгүүдээ задлаж ашиглах хэрэгтэй болно” гэж ярьсныг Lifehacker мэдээлэв.

Маск, Бока Чика дахь Техасын SpaceX баазад танилцуулга хийх үедээ, түүний компани Ангараг гараг руу анхны сая хүнээ илгээх төлөвлөгөөгөө эртнээс боловсруулж байгаа талаараа ярьжээ. Тэрээр, Улаан гарагт хүн суурьшуулах ажилд Starship хөлөгийг ашиглана, гэхдээ энэхүү Ангараг руу илгээх анхны тээврийн хэрэгслээ буцаах талаар төлөвлөөгүй гээд, учир нь, "Эдгээр хөлөгүүд Ангараг гариг дээр тэдэнд илүү ашигтай, хэрэгтэй байх болно. Хөлөгүүдийг буцааж авчирахгүй, харин тэнд түүхий эдийн эх үүсвэр болгон ашиглах нь илүү ашигтай. Мэдээжийн хэрэг, дараа нь хүмүүсийг буцааж авчирах тээврийн хэрэгсэл хийж, хүмүүст буцаж ирэх боломжийг олгох хэрэгтэй болно, учир нь хэн нэгэн нь үүнийг хүсэх байх. Гэхдээ Ангараг гаригт очсон хүмүүсийн ихэнх нь, дэлхийд хэзээ ч ирж чадахгүй гэж би бодож байна" гэж ярьсан байна.

Ангараг гараг дээрх биеэ даасан автоном амьдрал

Илон Маск, Starship хөлөгийн тусламжтайгаар, хүн төрөлхтнийг олон гаригтны төрөл зүйл болгох боломжтой болно гэж тооцож байгаа юм. Тэрээр, хүмүүс Ангараг гариг ​​дээр дэлхийгээс дэмжлэг авахгүйгээр бие даан амьдрах боломжтой болох тэр үед энэ зүйл биелнэ. Үүний тулд нэг сая орчим хүн, юуны түрүүнд хэдэн сая тонн ачааг Улаан гараг руу хүргэх шаардлагатай байгаа гэжээ.

SpaceX-ийг үндэслэгч, нислэгийн туршилтанд хамрагдаж буй Starship хөлөгтөө онцгой үүрэг гүйцэтгэдэг. Нэг шатлалт Super Heavy-тай хамт пуужингаа хөөргөх гурван оролдлогоо хэдийн хийсэн. Сүүлчийн оролдлогын үеэр нислэгийн бараг бүх үе шат жигд явагдаж байсан боловч, агаар мандлын нягт давхаргад орох үедээ хөлөг сүйрчээ. Тавдугаар сарын эхээр хийхээр төлөвлөж буй дөрөв дэх оролдлого нь, үүнийг давтахгүй гэдэгт Маск найдаж байна.

SpaceX, Starship-ийгхоёр удаа усан дээр амжилттай газардуулсныхаа дараа, нислэгийн талбай дээр зөөлөн газардуулах гэж оролдохоор төлөвлөөд байна. Үүний өмнө, Super Heavy өдөөгчийг Мексикийн булан дахь платформ дээр буулгаж, дараа нь тусгай зориулалтын цамхаг дээр буулгах оролдлогуудыг хийх ажээ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.