April
17
2024
Anu.mn
Мэдээ
Нийт цагаачдын талаас илүү хувь нь Америкийн 4 мужид амьдардаг
Нийт цагаачдын талаас илүү хувь нь Америкийн 4 мужид амьдардаг
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Нийт цагаачдын талаас илүү хувь нь Америкийн 4 мужид амьдардаг
Photo: iStock

АНУ-ын цагаачдын талаас илүү хувь нь Калифорни, Техас, Флорида, Нью-Йорк гэсэн дөрөвхөн мужид амьдардаг гэж ABC мэдээлэв.

АНУ-ын U.S. Census Bureau товчооноос 2022 онд явуулсан судалгаагаар, гадаадад төрсөн хүн ам 46.2 сая буюу АНУ-ын хүн амын бараг 14%-г эзэлж байгаа нь харагдсан бөгөөд ихэнх мужуудын хүн ам сүүлийн арван жилийн хугацаанд хоёр оронтой тоогоор өссөн нь харагджээ.

Цагаачид Калифорниа, Нью Жерси, Нью-Йорк, Флорида мужуудын хүн амын 20 гаруй хувийг бүрдүүлж байна. Баруун Виржиниачуудын дөнгөж 1.8 хувь нь гадаадад төрсөн иргэн байгаа нь АНУ дах цагаачлалын хамгийн бага үзүүлэлт юм.

Цагаачлалын тоо

АНУ-ын гадаадад төрсөн оршин суугчдын тал хувь нь Латин Америкийн иргэд байна. Харин Азийн цагаачдын эзлэх хувь, дөрөвний нэгээс гуравны нэг хүртэл, Африкийн цагаачдын эзлэх хувь 4% -иас 6% хүртэл тус тус өссөн байна.

Уг тайланд АНУ-д хууль бусаар байгаа хүмүүсийн тоог оруулаагүй. Тоо баримтаас харахад гадаадын иргэдийн талаас илүү хувь нь харъяалал авсан иргэд байгаа бөгөөд эдгээр хүмүүсийг, Европ, Ази гаралтай хүмүүс тэргүүлж байна. Тэдний иргэншил нь нийт хүмүүсийнхээ гуравны хоёр орчим байна. Мөн цагаачдын гуравны хоёр орчим нь 2010 оноос өмнө АНУ-д ирж суурьшсан хүмүүс юм.

Гадаадад төрсөн хүн амын нас сүүлийн арав гаруй жил хөгширч байгаа нь харагдав. Дундаж нас таван жилээр нэмэгдэж 46.7 жил болжээ. 2010-2022 оны хооронд цагаачид илүү боловсролтой болсон. Наад зах нь бүрэн дунд боловсролтой ийм хүмүүсийн эзлэх хувь, хүн амын гуравны хоёроос, дөрөвний гурав болж өссөн нь харагджээ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.