January
11
2024
Anu.mn
Мэдээ
Нью-Йорк, Чикаго хотууд, хууль бус цагаачдыг авчирсан автобусуудыг Техас руу буцааж байна ...
Нью-Йорк, Чикаго хотууд, хууль бус цагаачдыг авчирсан автобусуудыг Техас руу буцааж байна
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Нью-Йорк, Чикаго хотууд, хууль бус цагаачдыг авчирсан  автобусуудыг Техас руу буцааж байна
Photo: IStock

Нью-Йорк, Чикаго хотын захын дүүргүүдийн орон нутгийн эрх баригчид, бичиг баримтгүй цагаачдыг буулгахгүйн тулд, цагаачдыг авчирсан автобусуудыг оруулахгүй буцаах маягаар тэмцэж байна гэж FoxNews мэдээлэв.

Техас мужийн амбан захирагч Грег Эбботт, өнгөрсөн жил засгийн газар хууль бус цагаачдыг хүлээн зөвшөөрсөөр байгааг эсэргүүцэн, цагаачдыг АНУ-ын хойд бүс нутгууд руу автобусаар илгээх болсон юм .

Шинээр үүсээд буй энэхүү хууль бус цагаачлалын хямрал арванхоёрдугаар сард дээд цэгтээ хүрч, нэг сарын дотор хилээр хууль бус 300 мянга гаруй цагаачид нэвтэрсэн бөгөөд цагаачдыг өмнөд хилээс хойд зүгт автобусаар зөөсөөр байгаа нь нийгэмд дарамт учруулж байна. “Бид орогнол хүсч байгаа хүмүүсийг өрөвдөж байна. Гэхдээ бидэнд тэднийг байрлуулах хүчин чадал байхгүй" гэж Нью Жерси хотын дарга Рид Гуссиора Трентон мэдэгджээ.

Цагаачдыг өмнөд мужууд, ялангуяа Техас мужаас бөөн бөөнөөр нь автобус, онгоцоор хойд мужууд руу явуулж, Байдены цагаачлалын бодлогыг эсэргүүцэж буйгаа ийнхүү илэрхийлж байгаа аж. Техас мужийн амбан захирагч Грег Эбботт, өнгөрсөн жилээс Нью-Йорк болон бусад мужууд руу цагаачдыг автобусаар явуулж эхэлсэн бөгөөд Эбботтын захиргаа, муждаа учирсан цагаачидын дарамтыг багасгахын тулд, энэ хугацаанд 27,000 орчим цагаачдыг Нью Йорк руу илгээсэн гэж мэдэгдсэн байна.

Нью Жерси мужийн Эдисон хотын дарга Сэм Жоши, олон нийтийн сүлжээгээр дамжуулан, "манай хууль сахиулах болон онцгой байдлын хэлтэст бичиг баримтгүй цагаачдыг Техас- Мексикийн өмнөд хил рүү буцаах автобус түрээслэхийг даалгасан" гэж мэдэгдэв.

Мөн, Иллинойс мужийн Грунди тойргийн Чикаго хотын захын хурдны зам дээр, "Энэ хаалгаар цагаачдыг тээвэрлэж буй автобусыг оруулахгүй" гэж автобусны жолооч нарт зориулсан тодорхой сануулгуудыг тавьжээ. Энэ хавийн хөдөө орон нутгийн иргэд, цагаачдыг халамжлах чадваргүй байгаа бөгөөд цагаачид наад захын хэрэглээний мөнгөгүй, ямар ч хангамжгүй, урагшлах төлөвлөгөөгүй ирдэг гэж мэдэгдсэн байна. "Энэ асуудал амархан арилна гэж бид бодохгүй байна. Бид хөдөө орон нутгийн иргэд. Бидэнд Чикаго хотынхтой адил татварын бааз суурь байхгүй." гэж Грунди дүүргийн шериф Кен Брайли ярьжээ

10-р сарын 1-нээс хойшхи статистик мэдээгээр, хил дээр 785,000 гаруй цагаачидтай уулзалт хийсэн нь, урд өмнө нь нэг улиралд тохиолдож байсан тоон үзүүлэлтүүдээс хамгийн өндөр нь болж байгаа ажээ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.