May
18
2022
Anu.mn
Мэдээ
Шатахууны дундаж үнэ бүх мужуудад 4 ам.доллараас давлаа
Шатахууны дундаж үнэ бүх мужуудад 4 ам.доллараас давлаа
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/59a5237c6fb9a499eab9bf29a18b131e1c298f89-389x492.jpg
Билгүүн
Шатахууны дундаж үнэ бүх мужуудад 4 ам.доллараас давлаа

АНУ-ын бүх мужуудад 1 галлон (3.78 литр) шатахууны үнэ дунджаар 4 ам.доллар-аас давлаа. Мэргэжилтнүүд үнийн өсөлт цаашдаа үргэлжилнэ гэж мэдэгдэж байна.

American Automobile Association (AAA) - Америкийн Автомашины Холбооны мэдээллэж байгаагаар шатахууны үнэ өнгөрсөн долоо хоногийн үнэнээс 17 центээр нэмэгдэн дундаж үнэ 4.58 ам.долларт хүрсэн ба 3-р сард улсын дээд жишиг үнийг давсан үеэс 41 центээр өссөн байна. Харин дизелийн үнэ өнгөрсөн долоо хоногийн адил 5.57 ам.доллар хэвээр байна.

Өнөөдрийн байдлаар шатахуун хамгийн хямд байгаа төвийн бүсийн баруун хэсгийн мужуудад, Оклахома 4.03 ам.доллар, Канзас 4.04 ам.доллар, Арканзас 4.12 ам.доллар, Миззури 4.13 ам.доллар, Жеоржиа ба Колорадо мужуудад 4.13 ам.доллар-тай байгаа юм.

Үнийн өсөлт 2008 оны дээд үзүүлэлтэд (дундаж үнэ 1 галлон = 5.37 ам.доллар) одоохондоо хүрээгүй байгаа ч удахгүй үүнийг давна гэж мэргэжилтнүүд мөн таамаглаж байна.

Шатахууны үнийн өсөлтийн үндсэн шалтгаан нь ОХУ-ын Украйн улсад хийж буй дайнаас үүдэн тус улсын газрын тосны худалдаанд хориг тависнаар эхэлсэн. Мөн үүнээс гадна шалтгаалсан зүйлс нь урин дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор аялал жуулчлал нэмэгдснээр шатахууны эрэлт эрс нэмэгдсэн байна.

“Үнийн өсөлт цаашдаа ч үргэлжлэх ба энэ долоо хоногийн эцсээр мужуудын дундаж үнэ 5 ам.доллар руу дөхөх бөгөөд шатахууны эрэлт “Memorial day” тохиолдуулан, мөн зуны машин уналгын цаг ирж байгаатай холбоотойгоор улам нэмэгдэх учир үнийн бууралт үүсэх шалтгаан ойрын үеийн байдлаар харагдахгүй байгаа” гэж GasBuddy шатахууны үнийн бодит үнэ гаргагч апп, веб сайт хөгжүүлэгч компанийн тэргүүн Патрик Де Хаан хэлсэн байна.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.