June
11
2023
Anu.mn
Мэдээ
Тэнгэр баганадсан барилгуудын жин гүний усыг шахсанаас болж, томоохон хотуудын газар суулт ...
Тэнгэр баганадсан барилгуудын жин гүний усыг шахсанаас болж, томоохон хотуудын газар суулт өгч, дэлхий нийтэд заналхийлэл учирч байна
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Тэнгэр баганадсан барилгуудын жин гүний усыг шахсанаас болж, томоохон хотуудын газар суулт өгч, дэлхий нийтэд заналхийлэл учирч байна
Photo: IStock

1889 оны 9-р сарын 27-нд, Нью-Йоркийн анхны тэнгэр баганадсан барилга, 11 давхар ган хийцтэй цамхаг баригджээ. Энэ нь, зогсохгүй өсч байгаа өндөр барилгуудын эхлэлийг тавьсан юм. Гэтэл, олон жилийн дараа энэхүү тэнгэр баганадсан барилгууд урьд өмнө бодож байсан шиг хотуудад тийм ч аюулгүй биш болох нь тодорхой болоод байгаа талаар ВВС мэдээлэв.

USGS-ийн судлаачид, Нью-Йоркийн 300 хавтгай дөрвөлжин миль (777 хавтгай дөрвөлжин километр) талбайд, (барилга доторх бэхэлгээ, холбох хэрэгсэл, тавилга, дэд бүтэц, техник, оршин суудаг 8.5 сая хүн ороогүй) 762 сая тонн (1.68 их наяд фунт)барилгын жин дарж байна гэж тооцоолжээ. Энэ бол зөвхөн Нью Йорк хотын үзүүлэлт юм. 5-р сард хэвлэгдсэн судалгаагаар энэ газар жил бүр 1-2 мм (0.04-0.08 инч) сууж байгаа нь, барилга байгууламжийн дарамтаас үүдэлтэй бөгөөд далайн түвшний өсөлтөд газрын суултыг нэмэхэд далайн түвшний харьцангуй өсөлт жилд 3-4 мм (0.12-0.16 инч) буй нь тийм их биш мэт санагдаж болох ч, хэдэн жилийн дараа далайн эргийн хотод ноцтой асуудал үүсгэнэ гэж үзэж байна.

Сүүлийн мөстлөгийн үеээс хойш, Нью-Йорк хотын доорх мөсөн бүрхүүлийн жин буурснаар. зүүн эрэг дээрх зарим газар, эрэг орчмын хуурай газрын бусад хэсэг, тэр дундаа Нью-Йоркийн хэсэг нь тэлж, ер бусын өөрчлөлтөд орж байна. Хотын барилгажилтын хөгжлийн асар их жин, энэхүү суултыг улам хурдасгаж байна гэж Калифорнийн Моффетт Филд дэх Номхон далайн эрэг, далайн шинжлэх ухааны USGS төвийн геофизикч, судалгааны дөрвөн зохиогчийн нэг Том Парсонс мэдэгдсэн байна.

Энэ нь зөвхөн Нью Йорк биш, дэлхий нийтийг хамарсан үзэгдэл болсон. Парсонсын хэлснээр, -“Нью-Йоркийг, АНУ болон дэлхийн бусад далайн эргийн хотуудтай адилтган үзэж болно, мөн далайн түвшин нэмэгдэж байгааг ч холбон үзэж болох юм. Далайн эрэг орчмын хотууд живж байгаа олон шалтгаан бий, гэхдээ хүн төрөлхтний дэд бүтцийн масс мөн чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэхүү дэд бүтцийн цар хүрээ асар их, 2020 онд хүний ​​гараар бүтсэн объектын масс нь бүх амьд биомассын массаас давсан гэжээ.

Индонезийн нийслэл Жакарта зэрэг дэлхийн зарим хот бусад хотуудаас хамаагүй хурдан сууж байна. Rhode Island Narragansett-ийн их сургуулийн далай судлалын профессор Стивен Д'Хондт, - "Зарим хотуудад жилд хэдэн см-ийн суулт ажиглагдаж байна. Энэ хурдаар бол, далайн түвшин дээшлэхээс хамаагүй хурдан сууж байна гэсэн үг гэсэн байна. Д'Хондт нь, 2022 онд дэлхийн эрэг орчмын 99 хотын суултыг сансрын зургаар хэмжсэн судалгааны гурван зохиогчийн нэг юм.

"Хэрэв суулт энэ хурдаар үргэлжилбэл эдгээр хотууд таамаглаж байснаас хамаагүй хурдан үерийн гамшигт өртөх болно" гэж Род-Айлендын их сургуулийн Пэй-Чин Ву, Мэтт Вэй нар бичжээ.

Зүүн өмнөд Ази хамгийн хурдан суулттай хотуудын жагсаалтад дээгүүрт ордог. Жакартагийн зарим хэсэг жилд 2-5 см (0.8-2 инч) сууж байна. Жакартатай зэрэгцэн Манила (Филиппин), Читтагонг (Бангладеш), Карачи (Пакистан), Тяньжин (Хятад) зэрэг хотууд байна. Эдгээр хотууд аль хэдийн дэд бүтцийн эвдрэлд нэрвэгдэж, байнга үерт автдаг болсон.

Мөн, Мехико хот далайн эрэг дээр биш ч, Испаничууд колони болгон эзэмшиж байх үедээ доод уст давхаргыг нь шавхсанаас болж жилд 50 см (20 инч) сууж байна. Энэхүү суулт нь зогсох хүртэл дахиад 150 жил. Энэ хугацаанд 30 орчим метр (98 фут) нэмэлт суулт хийх боломжтой болохыг судалгаагаар тогтоожээ.

Гэхдээ, D'Hondt болон хамтран ажиллагсдын судалгааны гол төв нь далайн эргийн хотууд юм. Жишээлбэл, Индонезийн Семарангын ихэнх хэсэг жилд 2-3 см (0.8-1.2 инч) сууж байгаа бол Флоридагийн Тампа Бэйгийн хойд хэсгийн томоохон газар жилд 6 мм (0.2 инч) живж байна.

Харин Мэтт Вэй, энэ суултын зарим нь байгалийн жамаар тохиолдох үзэгдэл гэж үзсэн. Гэсэн ч, хүн үүнийг ихээхэн хурдасгах боломжтой - зөвхөн барилгын ачааллаас гадна гүний ус, түүнчлэн газрын тос, байгалийн хийн гүний олборлолтоос шалтгаална. Эдгээр үзэгдэл харьцангуй , газар бүр өөр өөр байдаг нь ойлгох, арга хэмжээ авах, хамгаалах асуудлыг хүндрүүлнэ гэжээ.

Хамгийн тодорхой шийдэл нь Парсонсын тайлбарласнаар, барилгын доорх хөрсний суулт нь "барилга баригдсанаас хойш нэг эсвэл хоёр жилийн дотор явагдаж дуусдаг". Нью-Йорк хотын газрын ихэнх хэсэг нь занар, гантиг, гнейсээс бүрддэг, эдгээр чулуулгууд нь тодорхой хэмжээний уян хатан чанартай, мөн хагаралтай байдаг нь суултын нэг шалтгаан. Доод Манхэттенийн доорх хөрс, түгээмэл тохиолддог шаварлаг хөрстэй, мөн хиймэл дүүргэлт хийснээс хамгийн их суулт үүссэн. Тиймээс том барилгуудыг, хамгийн бат бөх газрыг сонгож барих нь суултыг бууруулахад тусална. Өөр нэг шийдэл нь, ядаж зарим газарт, газрын доорхи уст давхаргаас гүний ус татах, аливаа олборлолтыг хийхгүй байх явдал юм. Өсөн нэмэгдэж буй хотжилт нь, хүн амын өсөлтийг нэмэгдүүлж, гүний усыг илүү ихээр олборлох, илүү их бүтээн байгуулалтыг хийхэд хүргэнэ гэж анхааруулсан байна. "Засгийн газар санаа зовох ёстой гэж би бодож байна. Хэрвээ тэд хэдэн арван жилийн дараа дэд бүтэц, эдийн засгийн чадавхиа асар их хэмжээгээр алдахыг хүсэхгүй байгаа бол яг одоо ямар нэгэн зүйл хийж эхлэх хэрэгтэй." гэж Д'Хондт ярьжээ.

Токио хот, газрын суултыг тооцож, бетон далан, шахуургын станц, шлюз зэрэг байгууламжуудыг тараан ихээр барьж нүүлгэн шилжүүлэх сургуулилт, эрт сэрэмжлүүлэх систем гэх мэт нийгмийн арга хэмжээнүүдтэй хослуулсан байдаг байна.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.