April
21
2024
Anu.mn
Мэдээ
Трамп хиртэлт ба АНУ-ын сонгуулийн түүхэн дэх хачирхалтай, шилдэг 5 сурталчилгаа
Трамп хиртэлт ба АНУ-ын сонгуулийн түүхэн дэх хачирхалтай, шилдэг 5 сурталчилгаа
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Трамп хиртэлт ба АНУ-ын сонгуулийн түүхэн дэх хачирхалтай, шилдэг 5 сурталчилгаа
Photo: iStock

Дөрөвдүгээр сарын 8-нд болсон нарны бүтэн хиртэлтийг, Дональд Трампын сурталчилгааны алба сурталчилгаандаа ашигласан нь ямар ч үр дүнд хүрээгүйгээс гадна, зарим талаараа энэ нь утгагүй, аймшиг төрүүлэм болж хувирсан гэж олон нийт үзжээ. Мөн бусад хачирхалтай улс төрийн сурталчилгааны талаар ForumDaily нийтэлжээ.

Дөрөвдүгээр сарын 9-нд Дональд Трамп, өөрийн Truth Social платформ дээрээ, "Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн чухал мөч 2024 онд тохионо" гэсэн гарчигтай нар хиртэлтийг харуулсан сонгуулийн сурталчилгааны ер бусын видео нийтэлсэн. Уг бичлэгт, хамгаалалтын шилтэй бөөн хүмүүс тэнгэрийн үзэгдлийг ажиглаж байгааг харуулах бөгөөд харин нар хиртэлт дуусах үед, бүхний танил үс засалт, сэрэвгэр хөмсөгтэй Дональд Трампын толгойн том хар дүрс нарыг аажмаар хааж, олон түмэн үүнд баясан хөөрч байгааг харуулсан байна. Бичлэг "Бид Америкийг аварч, дахин агуу болгоно" "Трамп 2024" гэсэн уриануудаар солигдон төгсдөг байна.

Репчин

https://youtu.be/GkMNz5eB7Mk?si=ffKMjhMKRZfgT2hU

Энэ бол Бүгд найрамдах намаас Юта мужийн 12-р тойрогт нэр дэвшигч Линда Полсоны, 2022 онд цацаж байсан улс төрийн хачирхалтай сурталчилгаа юм. Бичлэгт Полсон, гэр бүлийн үнэт зүйлс, Үндсэн хууль болон Хоёр дахь нэмэлт өөрчлөлтийн талаар реп хийдэг. Тэрээр, амьдралын төлөө тэмцэгч, цагдаа, хэв журмыг сахигч, үг хэлэх эрх чөлөөг дэмжигч гэдгээ илэрхийлэн дуулжээ. “Засгийн газрын хөтөлбөрүүд нь хүмүүсийг хангалуун амьдралд хүргэж, нийгмийн үндсэн нэгж болох уламжлалт гэр бүлийг дэмжих ёстой. Гэхдээ сургуулиуд шинэ итгэл үнэмшлийг сурталчилж байна. Би эмэгтэй хүнийг хэн бэ гэдгийг мэднэ" гэж өөр рүүгээ заан үглэсэн байдаг.

Техасын тулаанч

https://youtu.be/nf0kvO_Re08?si=LdIlNY6XnCjp-wqr

Аризонагийн Сенатад нэр дэвшигч Жим Лэймоны 2022 оны сонгуулийн сурталчилгааны энэхүү бичлэг нь, Ардчилсан намын удирдагчидыг Жим Лэймон зэвсэгт тулаанд хэрхэн ялж байгааг харуулдаг. Тухайн үед ажиллаж байсан Ардчилсан намын зүтгэлтнүүд болох Аризона мужийн сенатор Марк Келли, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, УИХ-ын дарга Нэнси Пелоси нарын дүрийг жүжигчидээр бүтээлгэсэн бөгөөд Лэймон тэдний гар дах зэвсгийг нь мэргэнээр буудахад, зэвсэггүй болсон гурав элэг хөшим инээдтэйгээр зугтаж байгааг харуулдаг байна.

Энэ сурталчилгаа, тэр даруй интернетэд сөрөг шуугиан тарьж байв. Келлигийн эхнэр, Төлөөлөгчдийн танхимын гишүүн асан Габриэль Гиффордс 2011 онд аллагын зорилготой халдлагад өртөн, тархиндаа хүнд гэмтэл авч байсан бөгөөд Гиффордс, тэр цагаас хойш тус улсын буу, зэвсгийг хянах байгууллагын хамгийн алдартай идэвхтэн болсон юм. Зөвхөн үүнийг авч үзлээ гэхэд, энэ бичлэгийг зохисгүй гэж үзсэн байдаг.. 

Аллигаторын тулаан

https://youtu.be/S9MRuKI4hhc

2014 онд Сенатад нэр дэвшигч Роб Мэнесс, нэгэн хачирхалтай сурталчилгаа гаргажээ. Бичлэгээрээ, Вашингтонд их хэмжээний мөнгөтэй хүмүүстэй тулалдах нь матартай тулалдахаас ялгаагүй гэдгийг харуулахыг хүссэн ажээ. Луизиана дахь кампанит ажлынхаа анхны телевизийн сурталчилгаан дээрээ, Агаарын цэргийн хүчний тэтгэвэрт гарсан хурандаа Мэнесс, намагт нуугдаж, шүдээ ярзайлгаж, амаа ангайсан матруудын дүрсийг оруулж, тэднийг “мөнгөний хүүдий” хүмүүстэй адилтган, "Энд, Луизиана мужид та хатуу ширүүн байж сурдаг." "Нэг минутын сул дорой байдал чинь, матар чамайг амьдаар нь идэхэд хүргэнэ." "Луизиана хотод карьерын улстөрчдийг эсэргүүцэж чадах сенатор хэрэгтэй" гэх мэтээр “матаруудын эсрэг" үг хэлээр дайралт хийж буй нь гардаг байна.

Сэтгэл рүү тултал харах

https://youtu.be/0rZdAB4V_j8

Энэ нь магадгүй, Google дэх хамгийн хачирхалтай сурталчилгаа. Ардчилсан намаас нэр дэвшсэн Майк Гравел, бүтэн минутын турш камер руу чимээгүй ширтээд, эргэж хараад гол руу чулуу шидчихээд яваад өгдөг. Тэр бүхэл бүтэн видеоны туршид нэг ч үг хэлдэгүй. Энэхүү ер бусын сурталчилгаа нь, энэхүү чимээгүй бичлэгийн жинхэнэ утгын талаар ихээхэн шуугиан дагуулсан байдаг. Гравелын өөрийнх нь хэлснээр, тэр ч өөрөө утгыг нь ойлгоогүй, харин ус руу чулуу шидсэнээ, "нийгмийн өөрчлөлтийг, чулуунаас үүссэн долгионтой зүйрлүүлэхийн тулд хийсэн" гэжээ.

Трояны Байден

https://youtu.be/GGOZ7CBha70

Энэхүү муухан фотошоптой 2020 оны Трампын сурталчилгааны видео, Брэд Питтийн "Трой" киноны зураглалыг ашигладаг бөгөөд Трамп сонгогчидоо хөнжөөн зугаацуулах зорилгоор хийсэн гэдэг. Инээдтэй Трояны морины дүр төрхтэй Байден видеоны гол дүр юм. Шөнө Байдены модон морин дотроос Ардчилсан намын бусад улстөрчид гарч ирж буйг утгагүй гэмээр инээдтэй харуулдаг.

Канадын хамгийн хачин сурталчилгаа

https://youtu.be/DG6fhub9HDQ

Канадын Уайт Скотт гэдэг улстөрч, аварга том галуу, луу, харь гарагийн хүн, нисдэг таваг, роботуудыг “Би парламентад нэр дэвшиж байна!” гэсэн сурталчилгаандаа ашигласан нь абсурд болон инээдмийн холимог юм. Бичлэгт Скотт, Канадын аварга галууны нуруун дээр нисч байснаа, тэр хаанаас ч юм урт сэлэм сугалж аваад газар дээрх лууг ална. Утгагүй байдал үүгээр дуусахгүй. Скотт, эмэгтэй хувцас өмссөн эрэгтэйг аварч, харь гаригийн хүнтэй мэндчилж, нүдээрээ роботыг бууддаг. Энэхүү видеоны шинжлэх ухааны уран зөгнөлт төгсгөл нь магтаал хүртэх эрхтэй.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.