March
12
2024
Anu.mn
Мэдээ
United Airlines-ын гурван онгоц өнгөрсөн долоо хоногт агаарт эвдэрчээ
United Airlines-ын гурван онгоц өнгөрсөн долоо хоногт агаарт эвдэрчээ
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
United Airlines-ын гурван онгоц өнгөрсөн долоо хоногт агаарт эвдэрчээ
Photo: iStock

Гуравдугаар сарын 8-нд Сан Францискогоос Мехико хот руу нисч байсан United Airlines компанийн гидравлик системд асуудал үүссэний улмаас Лос-Анжелес руу буцсан байна. Энэ нь, агаарын тээврийн уг компанид сүүлийн долоо хоногт тохиолдсон дөрөв дэх ноцтой асуудал юм гэж CNN мэдээлэв.

105 зорчигч, багийн таван гишүүнтэй “Airbus 320” онгоц, Лос Анжелес хотод аюулгүй газардсан гэж United Airlines болон Холбооны нисэхийн удирдлагын газраас мэдээлжээ.

Зорчигчдыг өөр онгоцоор, Мехико хотын олон улсын нисэх онгоцны буудалд хүргэсэн байна.

Airbus 320 нь, гурван гидравлик системээр тоноглогдсон байдаг. Урьдчилсан байдлаар эдгээр системийн зөвхөн нэгд нь асуудал үүссэн гэж үзэж байгаа бөгөөд асуудлыг мөрдөн шалгаж эхэлснээ мэдэгджээ.

Энэ тохиолдлоос гадна, энэ долоо хоногт уг компанийн нэг онгоцны хөдөлгүүр агаарт шатаж, өөр нэг онгоцны буух төхөөрөмж нь хөөрөх үед нь унаж, бас нэг онгоц хөөрөх зурвасаас гарсан ноцтой тохиолдлууд гарчээ.

United Airlines мэдэгдэлдээ, "Эдгээр тохиолдлууд хоорондоо холбоогүй, тус тусдаа шалтгаантай байсан" гэжээ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.