July
13
2022
Anu.mn
Мэдээ
USCIS-ээс, АНУ-ын иргэний харьяаллын асуудалд цагаачдад туслах зорилгоор 8 элч томилов: тэ ...
USCIS-ээс, АНУ-ын иргэний харьяаллын асуудалд цагаачдад туслах зорилгоор 8 элч томилов: тэд юу, хаана хийх, ямар асуудлыг шийдэх вэ?
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
USCIS-ээс, АНУ-ын иргэний харьяаллын асуудалд цагаачдад туслах зорилгоор 8 элч томилов: тэд юу, хаана хийх, ямар асуудлыг шийдэх вэ?
Photo: Shutterstock

АНУ-ын Иргэний харьяалал, цагаачлалын алба (USCIS) түүхэндээ анх удаа, иргэний харьяалал, иргэншил олгох асуудлыг дэмжих анхны санаачилгыг эхлүүлж, иргэншил, харъяалалын асуудлыг шийдвэрлэхэд оролцох эрх бүхий элч төлөөлөгчид томилж байгаагаа зарлав. Энэхүү шинэ санаачлагаар USCIS нь, өөрсдийн цагаачлалын туршлага дээр үндэслэсэн мэдлэг туршлагатай олон нийтийн байгууллагуудын удирдагчидтай иргэншлийг дэмжихэд хамтран ажиллах болжээ.

Энэ санаачилга нь иргэншил авах хүсэлт гаргах эрхтэй, харьяат болох үйл явцын талаар мэдлэггүй, хууль ёсны дагуу оршин суудаг ч иргэншилгүй 9.1 сая гаруй хүнтэй, хувийн болон тухайн орон нутгийнх нь байршилд харилцаа тогтоох зорилготой юм.
“Иргэншил олгох нь, зочломтгой, боломжуудын үлгэр жишээ үндэстэн болох Америкийн амлалт дээр тулгуурласан бөгөөд манай улсын эдийн засгийн хөгжил цэцэглэлт, ирээдүйг бий болгоход амин чухал ба Иргэний Элчүүд томилох энэхүү санаачилга нь АНУ-ын иргэншлийн олон давуу талыг сурталчлах, цагаачдыг шинэ иргэн болох аялалаа эхлүүлэхэд нь туслах, мэдээлэл хэрэгслээр хангах эерэг алхам болж байна” гэж USCIS-ийн захирал Ур М.Жүддү(Ur M.Juddoo) хэлэв.

Иргэний харьяалалыг дэмжих, Ерөнхийлөгч Байдены 14012 тоот зарлигийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор "Иргэншил санаачилга"-ыг үүсгэн байгуулсан бөгөөд агентлаг хоорондын иргэний харьяаллыг дэмжих стратегийн зарчмуудыг баримтлан ажиллах юм.

АНУ-ын иргэншил нь амьдралыг хэрхэн өөрчилдөгийг судлах, АНУ-ын иргэншилтэй болох үйл явцыг тодорхой болгоход туслах зорилгоор АНУ-ын олон нийтийн байгууллагуудын 8 удирдагчийг сонгон авч иргэдтэй холбоо тогтоох уялдааг сайжруулахаар томилов. Шинээр сонгогдсон иргэншлийн элчүүд нь, эрх бүхий иргэншилгүй хүмүүсийг USCIS-ийн төлөөлөгчийн газартай холбож өгч ажиллах юм. Үүнд:

  • Иргэншил авах талаар боломжтой мэдлэг мэдээлэл, туршлагыг хуваалцах.
  • Боломжтой мэдээлэл, нөөцийг хуваарилах.
  • АНУ-ын иргэншлийн давуу талуудыг сурталчлах.
  • Ам дамжсан яриа, буруу ойлголт, төөрөгдөлөөс салгах.
  • Иргэншил хайж буй хүмүүст урам зориг өгөх.

Иргэний харьяаллын найман элч төлөөлөгчид нь:

Магдалена Алварадо(Magdalena Alvarado), Сер и Хасер Галвестон-ы ерөнхийлөгч, Галвестон, Техас;

Абдиризак Бихи(Abdirizak Bihi), Миннесота мужийн Миннеаполис дахь Сомалийн боловсрол, халамжийн төвийн гүйцэтгэх захирал;

Мириам Мезадиеу(Miriam Mezadieu), Майами, Флоридагийн Католик сүмийн хуулийн үйлчилгээний захирал;

Нам Лок Нгуен(Nam Loc Nguyen), Цагаачлал, дүрвэгсдийн газрын захирал асан, Калифорни мужийн Оранж тойргийн, Лос Анжелес хотын Католик шашны буяны хамба лам;

Маргарита Роча(Marguerite Rocha), Калифорниа мужийн Centro La Familia Өмгөөллийн үйлчилгээний гүйцэтгэх захирал, Сентрал-Вэлли, Калифорни.

Луис Шепард(Louis Shepard), Олон нийтийн удирдагч, Бостон, Массачусетс;

Доктор Мара Вон(Dr. Mara Vaughn), Даллас дахь Хойд Техасын их сургуулийн профессор, Даллас-Форт Уэрт, Техас;

Пао Ян(Pao Yang), Фресно төвийн (TFC) ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал, Фресно, Калифорниа.

Иргэний харьяаллын элчүүд сайн дурын үндсэн дээр, орон нутгийн хүрээнд USCIS-ийн ажилтнуудтай хамтран ажиллаж, орон нутгийнхаа хүмүүсийг АНУ-ын иргэншилд хамрагдахыг уриалж, дэмжин ажиллах бөгөөд элчүүд нь, иргэншилгүй иргэдийг өргөнөөр хамруулсан нягт харилцаа тогтоох, мэдээлэл солилцох, стратеги зөвлөгөө өгөх, идэвхитэй оролцоог ханган ажиллахад түлхүү анхаарч ажилласнаар, USCIS болон иргэншилгүй иргэдийн хооронд итгэлцлийг бий болгоход туслах юм.
Мөн USCIS-с иргэний харьяалалтай иргэд Америкийн ардчиллын чухал хэсэг хэвээр байсаар байна гэж онцлон тэмдэглэжээ

“Иргэншил бол бүх америкчуудыг холбодог нийтлэг зүйл юм. АНУ бол арьсны өнгө, шашин шүтлэгээр бус, олон нийтийн эрх чөлөө, тэгш байдлын нийтлэг үнэт зүйлсээр холбогддог үндэстэн юм. Иргэншил нь олон давуу тал олгохын зэрэгцээ мөн чухал үүрэг хариуцлагыг санал болгодог бөгөөд цагаачид иргэншил авах нь тухайн улс орон, засаглалын хэлбэрт үнэнч байдгийн илэрхийлэл болдог" гэж USCIS-ийн вэбсайтад бичжээ.

Эх сурвалж: forumdaily.com

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.