Холбооны хориг хүчин төгөлдөр болох 1-р сарын 19-нд, TikTok АНУ-д өөрийн апп-аа хаахаар төлөвлөж байна. Энэхүү программыг 170 сая америкчууд ашигладаг гэж Ройтерс агентлаг бичжээ.
Шинээр сонгогдсон ерөнхийлөгч Дональд Трамп хориг хүчин төгөлдөр болсны маргаашнаас эхлэн бүрэн эрхийн хугацаа нь эхэлж байгаа бөгөөд уг хоригийн хэрэгжилтийг 60-90 хоногоор түдгэлзүүлэх захирамж гаргахаар хэлэлцэж байна.
Дөрөвдүгээр сард гарын үсэг зурсан хуулийн дагуу, Apple (AAPL.O) эсвэл Google-ийн (GOOGL.O) програмын дэлгүүрээс TikTok-ийг шинээр татаж авахыг хориглоно.
TikTok-ийг урд нь татаж авсан хэрэглэгчид онолын хувьд уг програмыг үргэлжлүүлэн ашиглах боломжтой байх ч,1-р сарын 19-нд хэрэгжих хуулиар Америкийн компаниуд платформыг түгээх, дэмжих, шинэчлэх үйлчилгээ үзүүлэхийг хориглоно.
Шинээр сонгогдсон ерөнхийлөгчийн шилжилтийн багийнхан, энэ талаар хараахан тайлбар хийгээгүй, асуудлыг "улс төрийн аргаар шийдвэрлэх" цаг хугацаа байх ёстой гэж үзэж байгаа бөгөөд "ТикТок бол гайхалтай платформ.Бид үүнийг хадгалах арга замыг олох болно, гэхдээ мөн хүмүүсийн мэдээллийг ч хамгаалах болно " гэж Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майк Вальц 1-р сарын 15-нд мэдэгджээ.
Цагаан ордны нэгэн албан тушаалтан, Ерөнхийлөгч Жо Байден албан тушаалынхаа сүүлчийн өдрүүдэд Дээд шүүх арга хэмжээ авахгүй бол хоригийг хаах бодолгүй байна. ByteDance хэрэв TikTokийг зарах төлөвлөгөөгүй бол, Байден хөндлөнгөөс оролцох асуудал хуулиар хориглогдно гэж мэдэгджээ. АНУ-ын сенатор Эд Марки 1-р сарын 15-нд, хууль тогтоох байгууллагад ByteDance-аас TikTok-ыг худалдах хугацааг 270 хоногоор сунгахыг хүссэн ч, Бүгд найрамдах намын Том Коттон уг саналыг хоригложээ.
Мөн, тус компани нь хэрэглэгчдэд хувийн мэдээллээ аюулгүй байлгахын тулд бүх мэдээллээ татаж авах боломжийг олгохоор төлөвлөж байгаа гэж эх сурвалж мэдээллээ.
АНУ-ын Дээд шүүх одоо Ням гарагт ТикТокыг хаах хуулийг батлах уу, хаах уу, эсвэл шийдвэр гаргахад илүү хугацаа өгөхийн тулд хойшлуулах уу гэдгээ шийдэх гэж байна. Хэрэв АНУ-д TikTok татан буугдвал бусад орны хэрэглэгчид ашиглах боломжгүй болно, учир нь уг платформ нь АНУ-ын олон зуун компаниудад нэн чухал үйлчилгээ үзүүлдэг бөгөөд ТикТок, АНУ-аас бусад сая сая хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээгээ тасалдуулахгүйн тулд шүүхийн зөвшөөрөл шаардлагатай гэж мэдэгдэв. Дата төвүүд, TikTok өгөгдөл, кодыг хадгалахаа болих тул хориг нь, програмыг ашиггүй болгоно гэж тус компани мөн онцлон үзэж байгаа юм.
TikTok-ийн толгой компани болох ByteDance нь, ихэвчлэн хөрөнгө оруулагчдын эзэмшилд байдаг бөгөөд түүний ажилчид болон үүсгэн байгуулагчид үлдсэн хувьцааг эзэмшдэг. АНУ-д, ByteDance-д 7000 гаруй хүн ажилладаг.
Дөрөвдүгээр сард Ерөнхийлөгч Жо Байден, ByteDance-ийг нэгдүгээр сарын 19 гэхэд АНУ дахь хөрөнгөө зарах, эс тэгвээс TikTok-ыг улс даяар хориглох тухай хуульд гарын үсэг зурсан. Доналд Трамп болон зарим хууль тогтоогчид эцсийн хугацааг сунгахыг уриалсан ч Дээд шүүх хуулийг батлах хандлагатай байна.
TikTok-ын төлөөлөгчид, уг хууль нь үг хэлэх эрх чөлөөг хамгаалсан АНУ-ын Үндсэн хуулийн нэгдүгээр нэмэлт, өөрчлөлтийг зөрчсөн гэж үзэж байна. Тус компанийн мэдээлснээр, хэрэв хориг тавигдвал АНУ-ын хэрэглэгчдийн гуравны нэг нь нэг сарын дотор уг програмыг ашиглахаа болино гэсэн байна.