December
1
2024
Anu.mn
Мэдээ
Амралтын өдрүүдээ бидний ихэнх нь буруу өнгөрүүлдэг. Аз жаргалтай, тайван өнгөрөөх аргууд ...
Амралтын өдрүүдээ бидний ихэнх нь буруу өнгөрүүлдэг. Аз жаргалтай, тайван өнгөрөөх аргууд
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Амралтын өдрүүдээ бидний ихэнх нь  буруу өнгөрүүлдэг. Аз жаргалтай, тайван өнгөрөөх аргууд
Photo: Valentina Bassi | Dreamstime.com

Бидний ихэнх нь, амралтын өдрүүдээрээ зөв амрахын оронд, гэрийн ажил, ажлынхаа дуусаагүйг гүйцээх, өөр бусад ажлуудаа амжуулахад зориулдгаас, даваа гарагт огт амраагүй юм шиг ядарсан байдалтай ажилдаа явдаг.Амралтын өдрүүдээ хэрхэн зөв өнгөрүүлэх талаар Cursor Info бичжээ.

Аз жаргал судлаач Кэсси Холмс, "Аз жаргалтай цаг" ном болон "Леа Смарттай хамт өдөр бүр илүү сайн" хэмээх подкаст номондоо, амралтын өдрүүдээ үр дүнтэй өнгөрүүлж, илүү аз жаргалтай байхад тань туслах энгийн зөвлөгөөг хуваалцжээ.

Тэрээр, “Амралтын өдрүүдийг богино ээлжийн амралт шиг өнгөрөөх нь, ердийн, өдөр тутмын асуудлуудаасаасалж, эрч хүчээ цэнэглэхэд тусална. Бид ээлжийн амралтыг өдөр тутмын амьдралаас салах завсарлага гэж ойлгодог, харин амралтын өдрүүдийг ердийн амьдралын нэг хэсэг гэж үздэг. Энэхүү хандлагаа өөрчлөх нь илүү их баяр баясгаланг авчирч, эрч хүч өгнө" гэж тэр онцлон зөвлөжээ.

2017 онд Холмс, 400 гаруй ажилтай америкчуудыг хамруулсан туршилт хийсэн бөгөөд, хоёр бүлэг болгон хувааж, нэг хэсэгт нь, амралтын өдрүүдээ амралтанд байгаа юм шиг өнгөрүүлэхийг, нөгөө хэсэгт нь ердийн байдгаараа байхыг даалгасан. Үр дүнд нь, эхний бүлгийн оролцогчид ажилдаа ирэхдээ илүү эрч хүчтэй, эерэг байгаа нь ажиглагджээ.

"Эхний бүлгийн хүмүүс, илүү их амарч, амттай хоол идэж, хайртай хүмүүстэйгээ цагийг өнгөрөөсөн. Хамгийн гол нь, тэд яг одоо байгаа цаг мөчидөө анхаарлаа төвлөрүүлж байсан" гэж Холмс тэмдэглээд, дараах таашаал авахзүйлстэй, тавтай, зугаатай амрахад заавал цаг гаргахыг зөвлөжээ.

  • Цэцэрлэгт хүрээлэн, амьтны хүрээлэн үзэх, эсвэл байгалийн сайханд амарч зугаалах
  • Ресторанд орох эсвэл соёлын арга хэмжээнд оролцох
  • Өөртөө анхаарал тавих, арчлах, SPA-д орох
  • Хэрэв та заавал хийх зүйлтэй бол, хөгжим сонсох, подкаст үзэх, эсвэл амттай коктейлээр өөрийгөө урамшуулах зэргээр тааламжтай мөчүүдийг оруулж өгөөрэй.

Холмсын хэлснээр, ийм "амралт" нь стрессийг тайлж, ажлын долоо хоногт бэлтгэхэд тусалдаг. Амжилтанд хүрсэн хүмүүс, даваа гарагт ажлын бүтээмжээ нэмэгдүүлэх, сэтгэл санаагаа өндөр байлгахын тулд энэ аргыг ихэвчлэн ашигладаг. Ийм сэтгэцийн багахан завсарлага ч гэсэн, хүнийг илүү аливаад төвлөрч чаддаг, баяр баясгалантай болгодог” гэж аз жаргал судлаач дүгнэжээ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.