Өмнөд Калифорнийн Их Сургуулийн (USC) саяхан хэвлэгдсэн судалгаагаар, хиймэл оюун ухаанаар бий болсон хошигнол нь, хүний бүтээсэн хошигнолоос илүү гарч байгаа болохыг тогтоожээ. Оролцогчдын бараг 70% нь ChatGPT онигоог хүмүүсийн бичсэнээс илүү хөгжилтэй гэж үнэлсэн бол; 25% нь "хүний" хошигнолыг илүүд үзэж, харин 5% нь хошигнолын хоёр хувилбарыг адилхан хөгжилтэй гэж үнэлсэн талаар CBS News бичжээ.
“Хэлний загварууд аналитик даалгавруудыг хэрхэн гүйцэтгэдэг талаар тодорхой тайлбар байдаг ч, тэдний бүтээлч байдлын талаар бид бага мэддэг. Тэд сайн онигоог үнэлэх ямар байдгийг мэддэггүй, үндсэндээ хээ таних аргыг ашигладаг.Магадгүй бид өөрсдөө сайхан хошигнохын тулд сэтгэл хөдлөлөө мэдрэх шаардлагагүй байдаг байж магадгүй юм. , "Стэнд-ап" инээдмийн хошигнол нь зөвхөн текст хэлбэрээр инээд хүргэх нь хамаагүй бага байдаг. Хошин урлагийн жүжигчний тайзан дээр ярих арга нь хошин шогийн эффект бий болгох гол хэсэг " гэж USC-ийн сэтгэл судлалын хөтөлбөрийн докторант, судалгаанд оролцогчдын нэг Дрю Горенц ярьжээ.
USC-ийн судалгааны энэхүү дүгнэлт нь, энтертайнментийн мэргэжилтнүүд, тэр дундаа хошин урлагийн жүжигчид, хиймэл оюун ухаан тэдний ажилд саад болох эсэх талаар сонирхож байгаа үед гарч байна. Тухайлбал, энэ оны нэгдүгээр сард Жорж Карлины өв залгамжлагчид, талийгаач инээдмийн жүжигчний хэв маяг, материалыг дахин бүтээхийн тулд хиймэл оюун ухаан ашигласан гэж хэвлэл мэдээллийн компанийг шүүхэд өгчээ.
Gorenc ChatGPT-ыг, ялангуяа инээдмийн болон зугаа цэнгэлийн салбар дахь бичвэрүүд нь шинжлэх ухаан, боловсрол, сэтгүүл зүй гэх мэт утга зохиолын нарийвчлал багатай байдаг тул энэ салбарыг ихээхэн тасалдуулах боломжтой гэж үзэж байгаа аж. Гэхдээ судлаач Горенк, “Америкчуудын дуртай инээдмийн жүжигчид ойрын хугацаанд хаашаа ч явахгүй гэдэгт итгэдэг. Би хиймэл оюун ухаан, Жон Муланигийн түвшний хошигнол үүсгэж чадна гэж бодохгүй байна" гэж дүгнэжээ.