Edvoy боловсролын платформ судалгаагаараа, саятнуудын оффисын хананд өлгөөтэй байдаг дипломууд нь ямар сургуулиудынх болохыг тодорхойлсон бөгөөд боловсрол бол сайн ажил олох боломж, харин сайн ажил нь өндөрорлого олох боломж учираас хамгийн ирээдүйтэй долоон мэргэжлийг мөн тодорхойлжээ.
1. Инженерийн салбар
Инженерийн мэргэжил бол тэрбумтнуудын дунд хамгийн түгээмэл, дэлхийн шилдэг 100 тэрбумтнуудын 22 хувь нь инженерийн чиглэлээр суралцсан байна.
Мексикийн бизнес эрхлэгч Карлос Слим ойролцоогоор 73.3 тэрбум долларын хөрөнгөтэй бөгөөд барилгын инженерийн чиглэлээр суралцжээ. Google-ийн үүсгэн байгуулагч Ларри Пэйж компьютерийн инженерээр бакалавр, компьютерийн шинжлэх ухааны магистр зэрэгтэй. Одоогоор түүний хөрөнгө 125 тэрбум доллараар үнэлэгдэж байна. Амазоны үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Жефф Безос Принстоны их сургуульд цахилгааны инженер, компьютерийн шинжлэх ухааны чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалсан. Тэрээр одоо 200 гаруй тэрбум долларын хөрөнгөтэй болжээ.
2014 онд хийсэн судалгаагаар инженерүүдийн 56% нь хэзээ нэгэн цагт саятан болно гэж итгэдэг бол 69% нь тэдний мэргэжил "хямралд тэсвэртэй" гэж хариулжээ. Өөрөөр хэлбэл, хамгийн найдвартай мэргэжил гэж үзсэн байна.
Инженерийн чиглэлийн шилдэг их сургуулиуд:
Ливерпүүлийн их сургууль
Бирмингемийн их сургууль
Веллингтоны Виктория их сургууль
2. Эдийн засаг/Санхүү
Санхүүгийн ертөнцийн талаарх мэдлэг нь ирээдүйд амьдралдаа хийх бараг бүх зүйлд үнэлж баршгүй чухал байдаг. Мөн сайн ажилд орох боломж юм.
Business Insider-ийн мэдээлснээр, Уолл Стрит дэх хамгийн өндөр цалинтай санхүүгийн ажил 20 сая доллараас илүү орлого олох боломжтой. Мөн банкны салбарт ажилласнаар өндөр цалинтай байх боломжтой.
Эдийн засаг, санхүүгийн шилдэг их сургуулиуд:
Томпсон Риверсийн их сургууль
Дублин Тринити коллеж
3. Улс төр
Өмнө нь улс төрийн сургууль төгссөн хүмүүсийн тоонд АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч, саятан Барак Обама багтдаг. Тэрээр 1983 онд Колумбын их сургуулийг улс төрийн шинжлэх ухааны чиглэлээр бакалаврын зэрэгтэй төгссөн.
Британийн сөрөг хүчний удирдагч асан Эд Милибанд, Их Британийн Ерөнхий сайд асан Дэвид Камерон нар Улс төрийн сургууль төгсжээ.
Ажиллаж байхдаа ч, улс төрөөс гарсан хойноо ч хамгийн олон нь саятан болдог мэргэжлүүдийн нэг бол улс төрчийн мэргэжил юм.
Улс төрийн шилдэг их сургуулиуд:
Дублин Тринити коллеж
Регина их сургууль
Эксетерийн их сургууль
4. Математик
Санхүү, инженерчлэл, шинжлэх ухаан, төрийн үйлчилгээний аль ч салбарт математикчид амжилттай карьер хөөж болдог. Математикийн чиглэлээр төгсөгчид дэлхийн саятнуудын багагүй хувийг бүрдүүлдэг.
Саятан Арт Гарфункель Колумбын их сургуулийг төгсөөд 1967 онд математикийн магистрын зэрэг хамгаалж байв.
Математикийн шилдэг их сургуулиуд:
Глазгогийн их сургууль
Уотерфордын технологийн дээд сургууль
Стратклайдын их сургууль
5. Компьютерийн шинжлэх ухаан
Энэ бол арван жил хөгжсөн салбар. Технологийн дэвшил, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, алгоритмууд нийлүүлэлтээс давсан эрэлтийг бий болгосон. Компьютерийн шинжлэх ухааны чиглэлээр төгсөгчдийн дундаж цалин ойролцоогоор 61,000 доллар бөгөөд инженерийн чиглэлээр төгсөгчдийн дараа ордог.
Google эсвэл Facebook-ийн програм хангамж, вэб хөгжүүлэгчид жилд 120,000 доллар олох боломжтой. Өнөөдөр дэлхийн шилдэг 200 программ өдөрт дунджаар 82,500 долларын ашиг олж байдаг.
Компьютерийн шинжлэх ухааны шилдэг их сургуулиуд:
Ковентри их сургууль
Батын их сургууль
Вайкатогийн их сургууль
6. Хууль, эрх зүй
Хуулийн чиглэлээр суралцах нь урт бөгөөд нарийн төвөгтэй үйл явц боловч урт хугацаанд ихээхэн хэмжээнийорлоготой болох боломж олгодог.
Их Британид хуульчийн эхний 5 жилийн дундаж цалин жилд 50,000-аас 70,000 долларын хооронд байдаг бөгөөд жил бүр нэмэгддэг. 15-аас дээш жил ажилласан туршлагатай хуульчид жилд бараг хоёр сая хагасын цалин авах боломжтой байна.
Хуулийн чиглэлийн шилдэг их сургуулиуд:
Эксетерийн их сургууль
Лимерикийн их сургууль
Тринити-колледж Дублин
7. MBA (Бизнесийн удирдлагын магистр)
Энэхүү жагсаалтад багтсан бусад мэргэжлүүдээс ялгаатай нь, MBA нь 1-2 жилийн хугацаанд төгсөх боломжтой байдаг бөгөөд орлогыг мэдэгдэхүйц нэмэгдүүлдэг. Энэ чадвар бараг бүх салбарт ашиглагддаг.
АНУ-д MBA зэрэгтэй бизнесийн менежерүүд MBA зэрэггүй менежерүүдээс дунджаар 50%-иар илүү цалин авдаг.Архитектур, үйлчилгээ, анагаах ухааны чиглэлээр ажилладаг хүмүүсийн цалин 80 гаруй хувиар нэмэгджээ.
Сул тал нь, хоёр дахь боловсролтой байх ёстой, мөн цаг хугацаа шаардагддаг бөгөөд энэ нь дээд боловсролын зардлыг мэдэгдэхүйц нэмэгдүүлдэг. Гэхдээ ашиг тус нь ойлгомжтой.
MBA-ийн сургалтын төлбөр их сургууль, хөтөлбөр, байршлаас хамааран 50,000-аас 80,000 доллар хүртэл байдаг.
MBA-д суралцах шилдэг их сургуулиуд:
Гринвичийн их сургууль
Брайтоны их сургууль