Паспортуудын хавтас нь ихэвчилэн алтадмал сүлдтэй, өнгөний хязгаарлагдмал сонголттой, хуудсууд нь нарийнтөвөгтэй дүрслэлтэй байдаг бөгөөд орчин үеийн паспортын элемент бүрийн харагдах байдал нь, өөрийн гэсэншалтгаан, утга учиртай байдаг гэж BBC бичжээ.
Паспорт нь мэдээжийн хэрэг үргэлж, хатуувтар хавтастай авсаархан ном шиг байгаагүй. Гадаад паспортын үүрэггүйцэтгэж байсан баримт бичгүүдийн хамгийн эртний зүйлсийн нэгийг, Хуучин гэрээний Нехемиа (Езрагийн хоёрдахь ном) номд дурдагддаг, Персийн хаан Артаксерксаас I (МЭӨ 450 орчим), Нехемиад Евфрат мөрний цаадах газрын захирагчдыг ямар ч саадгүйгээр Иудей рүү нэвтрүүлэхийг хүсч илгээсэн тусгай захидлыг гэж үздэг.
321-297 орчим бичигдсэн МЭӨ Эртний Энэтхэгийн улс төр, эдийн засгийн "Артхашастра" зохиолд мөн, төлбөртэйолгосон аялалын бичиг баримтууд дурьдагддаг бөгөөд түүнгүйгээр тус улсын нэг ч оршин суугч, улсаа орхиж явах эсвэл буцаж ирж чадахгүй гэсэн байдаг байна. Эрт дээр үеийн эдгээр бичиг баримтууд яг ямар байсныг мэдэхболомжгүй ч, илгэн дээр бичсэн, Английн хаан Чарльз I-ийн гарын үсэгтэй, халаасанд багтахааргүй хэд хэднугалж хийхээр том, хамгийн эртний паспорт хадгалагдан үлдсэн байдаг .
Энэ паспортыгг 1636 онд, Сэр Томас Литтлтонд, хаант улсаас гарч хилийн чанадад аялах боломжийг олгон, өгч байжээ. Мөн энэ бичиг нь, дөрвөн үйлчлэгчийг дагуулан явах, мөн 50 фунт стерлинг болон чемодан, үндсэн хэрэгцээний зүйлсийг эзэмших эрхийг олгож байв.
Дэлхийн 1-р дайн эхлэхэд, засгийн газрууд тагнуулчдыг хилээр нууцаар нэвтрэхээс урьдчилан сэргийлэх хэрэгсэл болгон паспортыг харж шалгадаг болсон. Орчин үеийнхтэй төстэй анхны Британийн паспортууд 1915 онд гарсан бөгөөд тэдгээр нь Их Британийн хааны сүлдний дүрс бүхий картон хавтсанд нугалж, байрлуулсан цаас байв.
Шотланд, Английн бэлгэдэл болсон ганц эвэрт, арслан хоёрын дүрс, франц хэлээр (Норман франц хэл нь Английн язгууртнуудын хэл байсан тул): dieu et mon droit ("Бурхан ба миний эрх") болон honi soit qui mal y pense ("Үүнийг муу гэж бодсон хүн ичнэ") гэсэн, тэр үед тусгагдсан байсан хоёр уриа одоо ч, Их Британийн паспорт дээр байдаг.
Эрт үеийн паспортуудын гэрэл зургууд ихээхэн ялгаатай байсан бөгөөд эзэмшигчийн гэрэл зураг анх 1915 онд Британийн паспорт дээр гарч ирсэн. Гэвч түүний хэв маяг нь өнөөгийн паспортын гэрэл зургуудаас эрс ялгаатай байв. Жишээлбэл, зуун жилийн өмнө эзэмшиж байсан Артур Конан Дойлын паспорт дээр, эхнэр, хоёр хүүтэйгээ авахуулсан зураг нь байдаг бөгөөд энэ паспортаар бүхэл бүтэн гэр бүл нь зорчих боломжтой байжээ.
Тэр үеийн паспортууд дээр, цэцэрлэгтээ эсвэл далайн эрэг дээр тамхи татаж буй, сонин эсвэл хөгжмийн зэмсэг барьж зургаа авахуулсан хүмүүсийн зургууд байдаг. Эдгээр гэрэл зургуудад албан ёсны зүйл байгаагүй - тухайн хүний дүр төрх харагдах нь л гол байв.
1920 онд Үндэстнүүдийн лиг, олон улсын паспортын нэгдсэн стандартыг боловсруулж эхэлсэн. Үүнд: 32 хуудастай, хоёроос доошгүй хэлтэй байх, дээд талд нь улсын нэр, голд нь төрийн сүлд, доод талд нь “паспорт” гэсэн бичиг байх ёстой гэсэн шаардлага тавигдсанаар, бараг бүх орчин үеийн паспортууд одоогийн дүр төрхөө олсон байна.
Төрт ёсны квинтессенц
НҮБ-ын төрөлжсөн байгууллага болох Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO) нь одоо паспортын стандарт - хэмжээ, хэлбэр, ашигласан технологийг хариуцдаг. Гэхдээ эдгээр стандартуудын аль нь ч хавтасныөнгийг заадаггүй. Одоо ихэнх паспортууд улаан, цэнхэр, ногоон гэсэн гурван өнгөтэй байдаг. Энэ нь, цэнхэр паспортыг Шинэ ертөнц, бөмбөрцгийн баруун хагасын орнуудад ашигладаг бол, улаан паспортыг ихэнхдээ коммунист үзэл сурталтай байсан улсууд, харин мусульман шашинтай орнууд ногооныг ихэвчлэн ашигладаг.
Хөнгөн, хөгжилтэй паспортад Словенийн паспорт ордог. Тэмдэглэлийн дэвтэрт зурсан хүүхэлдэйн кинотой төстэй, хуудсуудыг нь хурдан эргүүлэхэд, давхиж буй морьтон харагддаг бөгөөд үүнийг, “аймхай ковбой шувуунаас зугтаж байна” гэж шоглон нэрлэдэг.
ЕХ-ноос гарах бүх нийтийн санал асуулгын дараа, Их Британийн засгийн газар паспортаа дахин цэнхэр өнгөтэй болгоно гэж мэдэгдэж байв. Гэхдээ ЕХ хэзээ ч, Британийн паспортыг одоогийн улаан хүрэн өнгөтэй болгохыг шаардаагүй, ийм дарсны өнгөтэй болгох шийдвэрийг 1988 онд Британичууд өөрсдөө гаргаж байжээ.
Улс орнууд паспортынхаа хуудаснуудад, алдартай дурсгалт газрууд, байгалийн гайхамшигт газрууд, алдартай иргэдээ дүрслэн харуулах, эх орноо таниулах зорилготой, үндэснийхээ онцлогийг аль болох тусгахыг хичээдэг.
Тухайлбал, Япон улс паспорт дээрээ үзэсгэлэнт сийлбэрээрээ алдартай Кацушика Хокусайгийн 24 бүтээл болон Фүжи уулын 36 дүрсийг буулгасан байдаг.
Мөн Америкийн паспортын хамгийн сүүлийн хувилбарт (2007), Однууд болон судалнууд далбаанд анх ашиглагдаж эхэлсэн үеийн тулааны зураг, АНУ-ын дөрвөн ерөнхийлөгчийн баримал хөрөгтэй Рашмор уулын зургийг ашигласан байна.
Биометрикийг нэвтрүүлэхтэй холбоотой хамгийн сүүлийн үеийн шинэчилсэн дизайн бүхий эмэгтэйчүүдийн үзэл бодол дэлхий ертөнцийг харуулдаг гэж үздэг хамгийн эмэгтэй төвтэй Габоны паспортны хавтсан дээр, хөх нь ил хөхүүл эхийг дүрсэлсэн байдаг.
Паспортын загвар зохион бүтээгчид хэдийгээр, эх орныхоо уламжлал, бахархалыг тусгахыг хичээдэг ч, гол хүчин зүйл нь гоо зүй биш, харин паспортын аюулгүй байдал юм. Энгийнээр хэлэхэд, паспортын хуудсуудад дэлгэрэнгүй мэдээлэл агуулагдах тусам баримт бичгийг хуурамчаар үйлдэх хэцүү байдаг.
2015 оноос хойш хэрэглэгдэж байгаа Канадын паспортын хуудсыг хэт ягаан туяагаар гэрэлтүүлэхэд, зураг дээрхтэнгэр нь одод, салют мэт цацарч, солонгордог байна.
Нэмж дурдахад, шинэ мянганы үеийн паспортуудын хавтсан дээр биометрикийн чипүүд илүү их суулгагдах болжбайна.
Норвегийн шинэ (2014) паспорт нь, маш өвөрмөц, Neue Design Studio-ийн загвараар бүтээгдсэн бөгөөд Норвегийн ландшафтыг дүрслэхдээ цагаан, оюу, улаан улбар шар өнгүүдийг ашигласан. Хуудсууд нь Скандинавын хэв маягаар минималист мэт харагддаг боловч хэт ягаан туяагаар гэрэлтүүлэхэд туйлын туяа харагддаг байна.
Паспортын ач холбогдолыг хүмүүс өөр өөрөөр хүлээн авдаг. Зарим хүмүүс хөгжингүй улс оронд төрснөөрөө азтай, тэдний хувьд паспорт бол юуны түрүүнд аялах боломж, адал явдлын сэжим болдог бол, харин зарим хүмүүсийн хувьд паспорт нь, эх оронд нь нүүрлэсэн гай гамшиг, дайн тулаанаас зугтах боломж, сайн руу тэмүүлэх итгэл найдварын бэлэг тэмдэг болдог байна.