September
19
2024
Anu.mn
Мэдээ
Хүмүүсийн өөрсдийнх нь бүтээсэн антибиотикт тэсвэртэй супер бактерууд 2050 он гэхэд 40 сая ...
Хүмүүсийн өөрсдийнх нь бүтээсэн антибиотикт тэсвэртэй супер бактерууд 2050 он гэхэд 40 сая хүний аминд хүрнэ
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Хүмүүсийн өөрсдийнх нь бүтээсэн антибиотикт тэсвэртэй супер бактерууд 2050 он гэхэд 40 сая хүний аминд хүрнэ
Photo: Bacterial © Albert Tietz | Dreamstime.com

Эмэнд тэсвэртэй халдварын улмаас нас барах хүмүүсийн тоо 2050 он гэхэд бараг 70%-иар өснө гэж CNN мэдээлэв. Нийтдээ 2025-2050 оны хооронд дэлхий даяар 39 сая гаруй хүн нас барах магадлалтай. Эдгээр нь, нянгийн эсрэг эмийн бүтээгдэхүүнүүдэд тэсвэртэй бактеруудтай (AMR) шууд холбоотой байх болно.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас, хүн, амьтан, ургамалд антибиотик болон нянгийн эсрэг бүтээгдэхүүнийг буруугаар ашиглан, хэтрүүлэн хэрэглэснээс үүдэлтэй "дэлхийн нийгмийн эрүүл мэндэд заналхийлж буй гол аюулын нэг", эмгэг төрүүлэгчидийг (нян ба мөөгөнцөр) тэсвэртэй болоход АМR тусална гэж үзжээ.

Вашингтоны их сургуулийн Эрүүл мэндийн үнэлгээний хүрээлэнгийн захирал, доктор Крис Мюррей, "Бид нөхцөл байдал улам дордно гэж харж байна. Тиймээс, шинэ антибиотикууд, тэдгээрийн хэрэглээнд зохих ёсоор анхаарах хэрэгтэй." гэсэн байна.

Хөгшин хүмүүст аюул заналхийлж байна

Судлаачид, 204 улс орныг хамруулан, 22 эмгэг төрүүлэгч, 84 эмгэг төрүүлэгчтэй хосломол эмүүд, 11 халдвартай холбоотой нас баралт, өвчлөлийг судалжээ.1990-2021 оны хооронд 5-аас доош насны хүүхдүүдийн дунд эмэнд тэсвэртэй бактераас болсон нас баралт 50 гаруй хувиар буурсан, харин 70-аас дээш насныхан дунд 80 гаруй хувиар өссөн болохыг тогтоожээ. Ийм хандлага цаашид ч үргэлжлэх төлөвтэй байна.

Судлаачид хамгийн аюултай хослол бол метициллинд тэсвэртэй алтан стафилококк буюу MRSA, мөн бактерийн халдварыг эмчлэхэд хэрэглэдэг антибиотик метициллиний нэгдэл болохыг тогтоожээ. Антибиотикт тэсвэртэй алтан стафилококкийн улмаас нас барсан хүний ​​тоо бараг хоёр дахин нэмэгдэж, 1990 онд 57,200 байсан бол 2021 онд 130,000 болжээ.Судлаачид статистик загварчлалыг ашиглан 2050 он гэхэд AMR-тэй холбоотой нас баралт, өвчлөлийн тооцоог гурван хувилбараар гаргасан байна:

  • Одоогийн уур амьсгалын өөрчлөлт хэвээрээ байвал
  • Эмийн дасалтай эмгэг төрүүлэгчидийг дарах шинэ хүчирхэг антибиотик бүтээгдвэл
  • Дэлхий даяар халдварын үед үзүүлэх эмнэлгийн тусламж, антибиотикийн хүртээмж сайжирвал

Чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, хүчтэй антибиотик болон эдгээр халдварыг эмчлэх бусад нөөцийн хүртээмжийг сайжруулах арга хэмжээ авахгүй бол нянгийн эсрэг тэсвэртэй бактери, мөөгөнцрийн нас баралт 2050 он гэхэд нэмэгдэнэ гэж тооцож байна.

Чанартай эм маш чухал

Судлаачдын тооцоолсноор, 2050 онд нянгийн эсрэг эмийн дасалтай холбоотой нас баралтын тоо 8.2 саяд хүрч болзошгүй байгаа бөгөөд AMR-тай холбоотой нас баралтад хамгийн их өртөх дэлхийн бүс нутгууд нь Өмнөд Ази, Латин Америк, Карибын тэнгис, Сахарын цөлөөс өмнөх Африкын улсууд. Эдгээр бүс нутгийн ихэнх нь чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүртээмжгүй байдалтай гэдгийг Мюррей тэмдэглэв.

Дэлхий дахинд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ сайжирсан нөхцөлд 2025-2050 оны хооронд 92 сая хүнийг нас барахаас урьдчилан сэргийлэх боломжтой, мөн шинэ, илүү хүчтэй эмүүд гарч ирсэн тохиолдолд 11 сая орчим хүнийг нас барахаас зайлсхийлгэх боломжтой гэж таамаглажээ.

Вируст найдаж байна

Шинэ судалгаагаар, 1990 оноос 2021 оны хооронд, бүх төрлийн антибиотикоос илүү карбапенем (сүүлийн үед нянгийн хүнд халдварыг эмчлэхэд ашигладаг антибиотикийн ангилал) сөрөг бактерийн улмаас нас барж буй хүмүүсийн тоо 89,200-аар нэмэгдсэн. Нянгийн эсрэг эмүүдэд тэсвэртэй бактерийн халдварыг эмчлэх шинэ арга болгон ашиглаж болох бактерийг сонгон устгадаг вирус болох фагуудыг ашиглах эмчилгээ үр дүнтэй байна.Антибиотикийн хамгийн чухал хувилбар бол, фагийн эмчилгээ буюу бактериофагийн эмчилгээ. Мөн мал аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, байгаль орчинд антибиотикийн хэрэглээг багасгах шаардлагатай. Тэдгээрийг хэтрүүлэн ашигласнаар, тэдэнд тэсвэртэй шинэ бактери үүсдэг гэж онцлон тэмдэглэсэн байна.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.