АНУ-нь, андуураад ирчихэв үү гэмээр, муж хотууд тус бүр нь амьдралын олон өнгө аястай гайхалтай улс юм. Америкийн таван чухал хотуудын сайн талууд, нутгийн иргэдийн зан заншил, чөлөөт цагаа өнгөрөөх хэв маягийн талаар өгүүлсэн энэхүү нийтлэл нь АНУ-ыг анх удаа зорьж буй хүмүүст шинэ орчиныг хүлээж авах, анхны төсөөлөлтэй болоход туслах болно. Нью-Йорк, Лос Анжелес, Портлэнд, Нью Орлеанс, Провиденс хотуудын түүх, аж амьдрал, онцлогуудыг The Village нийтэлжээ.
Нью- Йорк
Голландчууд хэдийгээр банк, хөрөнгийн биржийг анх зохион бүтээсэн боловч, Нью Амстердамыг, өмнө нь чихэрийн нишингэ, алтаар баялаг байсан Карибын тэнгисийн эрэг дээрх эзэнгүй нутаг Суринамаар сольж, англичуудад өгсөн наймаа хийсэн нь сонирхол татдаг. Суринамын чихрийн нишингэ устаж, алт дуусчээ. Харин Нью Амстердамыг англичууд Йоркийн гүнгийн нэрээр нэрлэсэн бөгөөд 100 хүрэхгүй жилийн дотор энэ хот дэлхийн хамгийн алдартай, хамгийн баян Нью-Йорк хот болсон юм.
Нью-Йоркийн уугуул иргэдийн өвөг дээдэс АНУ-д далайгаар ирсэн тул Америк мөрөөдлийн жинхэнэ бэлгэ тэмдэг нь Эрх чөлөөний хөшөө биш, харин зэргэлдээх Эллис арал юм. Энэ арал дээр шалган нэвтрүүлэх байцаагч, эмч нар гэмт хэрэгтэн, хүчирхийлэгчид, өвчтэй хүмүүс, ганц бие хүмүүсийг шалгаж оруулдаггүй байсан бөгөөд ялангуяа нөхөргүй эмэгтэйчүүдийг Нью-Йоркт хань ижилгүй ирэх нь аюултай гэж үздэг байв. Америкт очихын тулд охид бүсгүйчүүд, шалган нэвтрүүлэхийн дараалалд зогсож байхдаа найз залуугаа олж, шууд хуримаа хийж хостой болдог байжээ. Одоо энэхүү шалган нэвтрүүлэхийн барилгад Цагаачлалын музей байрладаг бөгөөд тэнд олон мянган америкчууд гэр бүлийнхээ түүхийг хайж ирдэг - түүний цахим файл нь АНУ-ын иргэдийн 40% -ийн өвөг дээдсийн мэдээллийг агуулдаг байна.
Орчин үеийн Нью Йорк нь Манхэттэний хамгийн харгис, аюултай, Ирланд, Итали, Германы гадуурхагдсан хүмүүс амьдарч, нас барж, гэр бүлээ үүсгэж байсан хороолол болох 5 Points-с эхэлсэн. Уг газрыг айлган сүрдүүлдэг алдарт “Үхсэн туулай”, “Бауэри хөвгүүд” бүлэглэлийн гишүүд эндээс гаралтай бөгөөд Хятадын ашиг хонжоо хайгчид цагдаагийн зөвшөөрөлтэйгээр 5 Points-ыг хямд чанартай опиумаар дүүргэх хүртэл тэд хотыг атгаж байв. Хачирхалтай нь, хар тамхи дээрэмчдийг зөөлрүүлж сулруулснаар удалгүй тэднийг шоронд хорьж, албадан эмчилгээнд явуулж тараах боломж гарсан гэдэг. Хотын эрх баригчид энэ газраас маш их айдаг байсан тул дээрмийн бүлэглэлүүд устсаны дараа бүх зоогийн газар, эмсийн хүрээлэн, агуулахуудыг нурааж сүйтгэн газартай тэгшлээд зогсохгүй, 5 Points-ын гудамжнуудыг хотын газрын зургаас хасч үгүй хийжээ. Одоо үед 5 Points-оос зөвхөн нэг түүхэн булан үлдсэн нь - Уорт гудамж ба Бакстер гудамж (хуучин Оранж, Энтони) хоёрын уулзвар юм. Түүнчилэн дэлхийд алдартай, ижил нэртэй граффити-спот болох 5 Пойнтыг мөн 2014 онд устгасан байна.
Нью-Йоркийн эртний түүхийг бяцхан мэдэрье гэвэл, Чайнатауны, гэр бүлийн дэлгүүрүүд болон нэг хоёр суудалтай үсчингүүд эгнэсэн, Азийн өнцөг булан бүрээс ирсэн адтай хүмүүс холхилдсон, жуулчид цөөхөн явдаг нарийхан, мушгирсан гудамжуудаар алхаад үзээрэй. Хэрэв та илүү зэрлэг Дорнодыг үзье гэвэл Нижний Ист-Сайд танд зориулагдна. Домогт CBGB баар энд байрладаг бөгөөд 1980-аад оны Америкийн хөгжмийн бараг бүх хамтлагууд энд байрладаг байжээ. Жишээлбэл, Челси зочид буудал - энэхүү дөрвөн давхар барилгын түүх барагдашгүй бөгөөд хэрэв эдгээр түүхийг өгүүлэх дурсгалын самбарууд байрлуулвал доод давхарын хана нь тэр чигтээ дүүрэх арвин их түүхтэй газар юм.